Төв аймагт түргэн тусламжийн автомашин 9, мотоцикл 57 ширхэгийг гардуулан өглөө

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эмнэлэгт шаардлагтай байсан 9 автомашинийг хүлээлгэн өгсөн бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт 1,  Баян-өнжүүл, Баян,Баян-өндөр, Ар хуст, Мөнгөн морьт,Батсүмбэр зэрэг суманд 8 түргэн тусламжийн Фургон, УАЗ-469 автомашины түлхүүр гардууллаа. Мөн багуудад яааралтай түргэн тусламжид явах 57 ширхэг мотоцикл гардуулан өгсөн юм. Тэрээр хэлэхдээ нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан байгаа.Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Сонгогч [ 66.181.187.166 ]      |     6-р сарын 13 -нд, 23:06 минутанд

Ард иргэдийнхээ эрvvл мэндийн талаар авч байгаа арга хэмжээ нь зев ч сонгуулийн емне Тев аймагт онцгой хайр зарлаж машин техник егеед л улсын том эмнэлгvvд нvvж очиж vзлэг шинжилгээ хийж байгаа нь сонгочдыг татах гэсэн арга. МАН эрх мэдлээ ашиглаж сонгуулийн хууль зерчиж байна гэж харагдаж байна. 2012 онд Хаянхярваа Дарханд ахмадууд егех сая тегрегийг СЯ-ы сайд байхдаа хуваарилж байсантай адил байна. Бас л таалагдах гэж байна даа.сонгогдвол маргааш нь мартана.