”Яг түүн шиг” шоуны гала тоглолтын тов хэзээ вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

“Боловсрол” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран “Яг түүн шиг” гала тоглолтыг зургадугаар сарын 9-ний өдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулахаар төлөвлөж байсан билээ.

Гэвч зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт (JCI-ASPAC) Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралтай “Яг түүн шиг шоу” тоглолт давхцаж байгаа тул хойшлуулах хүсэлтийг ASPAC гаргажээ. Тус байгууллагын хүсэлтийг “Боловсрол” телевиз хүндэтгэн үзэж, тоглолтоо хойшлуулжээ. Одоогоор гала тоглолтын тов тодорхойгүй байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top