Төмөр замчид өөрсдийн угсарсан ачааны галт тэргээ ашиглалтанд хүлээлгэн өгчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

Ачааны загвар вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болсон бөгөөд төмөр замчдын олон жилийн мөрөөдөл биелж байгаад тэд баяртай байна.
Энэхүү вагоныг 30 гаруй ажил ашиглагдах ба инженер техникийн ажилтнууд нэг ачааны вагоныг хоёр хоногт угсарч, будаг болон тэмдэг, тэмдэглэгээ тавих технологит ажилбартайгаа нийт 4 хоногт бүрэн угсарч чадсан байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат оролцож 79 жилийн түүхтэй яруу алдарт төмөр замын тээврийн байгууллагын амжилтын түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээж байгаа үйл явдал болохыг онцолсон юм.
Монгол Улсын гол төмөр замын ашигтай байрлалыг ашиглан дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, 2030 онд гол зам замын ачаа тээвэрлэлтийг 30 сая тонноор нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.
Гэтэл төмөр замын тээврийн салбарт ашиглаж буй ачааны вагоны 50 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтэрч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд вагоны хангамж хүрэлцэхгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд дотоодын үйлдвэрлэлийг хангахад Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхаарал хандуулж Ачааны вагон үйлдвэрлэх төслийн эхний шатны ажлыг ийнхүү амжилттай эхлүүллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
55(66.181.176.31) 2017 оны 08 сарын 13

HOOLOI DOTOR VAKUM SORONZONGOOR YAVDAG GALT TEREG HAMGIIN BOLOVSRONGUI

0  |  0
l.Gerelnyam(150.129.141.111) 2017 оны 07 сарын 05

Ene bol manai tomor zamchid 1 alham uragshaa alhlaa gej talarhaj bna,bas bayarlaj bna.Zuragnaas harval vagony tevshiig mongoldoo hiisen um bna gej oilgoloo-ene l manai tomor zamchid,injeneruud nohtsliig ni burduuleed ogvol yu ch hiij chadahyg haruulj bna.Dugui bolood busad ed angiig ni mongoldoo hiigeegui baih gej bodoj baina,hiivel bur l sain l daa. ER NI MONGOLCHUUD ZES.TOMOR,TSAIRAA MONGOLDOO HAILJ, GAZRYN TOSOO MONGOLDOO BOLOVSORUULAH,TOMOR ZAMAA OORSDOO BARIH TSAG NI ALI HEDIIN BOLSON.Gagtshuu TOR,ZASAG ni mongol injeneruuddee itgel uzuuleh l heregtei.MONGOL INJENERUUD CHADANA SHUU.

0  |  0
gg(103.26.195.209) 2017 оны 06 сарын 13

songuuliin har mashind aldaa garval dohio duugardag sistem suulga

0  |  0
Зочин(66.181.176.28) 2017 оны 06 сарын 12

Гоё харагдаж байнаа. Өнгө нь ямар гоё юм бэ. Амжилт

0  |  0
yyy(150.129.140.239) 2017 оны 06 сарын 11

booltiin n muu boodog tal bii

0  |  0
Hahaha(66.181.191.94) 2017 оны 06 сарын 11

Yamar yamar nasjilttai haa haanaas irsen selbeg ve zadargaag n ichihgui bol heleech hahaha

0  |  0
b(150.129.142.198) 2017 оны 06 сарын 10

tsaashdaa uildverleh zvod

0  |  0
Top