Жон Петерсоны нэрэмжит тэмцээн боллоо

2017 оны 06 сарын 11

"Монреаль-1976” олимпийн наадмын алт, “Мюнхен-1972”-ын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын гурван удаагийн аварга Жон Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын ОУТ энэ сарын 8-9-нд Хан-Уул дүүргийн спорт хорооны зааланд боллоо.

“Athletes in Action” клуб, МЧБХ-той хамтран зохион байгуулсан уламжлалт тэмцээнд “Алдар”, “Хангарьд” спорт хороо, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий аймаг, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Багахангай, Налайх дүүргийн Голомт” цогцолбор, “Мөнхийн хүчтэн” клуб, “Ирээдүй” цогболбор, “Хасу-Мегастарс”, “Женко”, БТСДуС, “Мандал оюут”, “Их шавь”, “Харгант цамхаг”, “Говийн бөх”, Охидын академи, “Төгс бөх”, “Соёмбо”, МУБИС, АНУ, ОХУ-ын Агийн буриад гэсэн нийт 29 байгууллагын 280 тамирчин өсвөр үеийн хөвгүүдийн ес, залуучуудын ангилал эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн найм, нийт 24 жинд өрсөлдөв.

Залуучуудын ангиллын олон гал гарсан барилдаан болсон бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд энэ жилийн залуучуудын улсын аварга Ц.Цогбадрах, Б.Ариунболд, М.Цогтгэрэл нар жиндээ түрүүлсэн бол Ч.Алтангэрэл мөнгө, Н.Насанбуян дээд жиндээ барилдаж хүрэл медаль хүртэв. Түүнчлэн 66 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн олон хүнд барилдаан хийж түрүүлсэн. Эмэгтэйчүүдийн 52 кг-д өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга Б.Хонгорзул хагас шигшээд “Нанжинь-2014” өсвөр үеийн олимпийн наадам, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт Б.Дөлгөөн (Мөнхийн хүчтэн), шигшээ барилдаанд насанд хүрэгчдийн УАШТ болон өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Н.Анударь (Чингэлтэй) нарыг цэвэр ялж түрүүлсэн.

Түүнчлэн +65 кг-д өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа “Алдар”-ын Э.Даваанасан, Б.Мягмарцэнд, “Хилчин”-ий Н.Загардулам, “Женко”-гийн Д.Түмэнхүслэн гээд жингийнхээ гол өрсөлдөгчөө бүгдийг нь ялж алтан медаль хүртсэн юм. Энэ сарын дундуур Тайваньд болох залуучуудын Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох зарим тамирчид олимпийн аваргын тэмцээнд хүч үзэж бэлтгэл ямархуу түвшинд байгаагаа шалгасан гэхэд хилсдэхгүй. 
Багийн нэгдсэн дүнгээр С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг 69 оноотой тэргүүлж, Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 63, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 53 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
ӨСВӨР ҮЕ:

Хөвгүүдийн 42 кг: 1. Ш.Эрдэнэ-Очир (Орхон, Ирээдүйн одод) 2. М.Мөнхтөгөлдөр (Налайх, Голомт цогцолбор) 3. А.Төрболд (Ирээдүй), Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг)
46 кг: 1. А.Дэлгэрбаяр (Баянхонгор) 2. Д.Уугансүрэн (Хангарьд) 3. Я.Үржинжав (Хасу-Мегастарс), Б.Өсөхбаяр (Баянхонгор)
50 кг: 1. Ш.Дэлэг (Говийн бөх) 2. Б.Дашцэрэн 3. М.Дүвчин (хоёул Хасу-Мегастарс), И.Энхзам (Женко)
54 кг: 1. М.Сүхбат (Говийн бөх) 2. Э.Энххүслэн (БТСДуС) 3. Г.Бат-Эрдэнэ (Налайх, Мөнхийн хүчтэн), Ж.Далайдорж (Баянхонгор)
58 кг: 1. Б.Ууганбаяр (Баянхонгор) 2. Б.Мөнх-Эрдэнэ (Говийн бөх) 3. Б.Буянтогтох (БТСДуС), Б.Буд (Харгант цамхаг)
63 кг: 1. Э.Бямбадорж (Баянхонгор) 2. М.Адъяанацаг (Өвөрхангай) 3. Ж.Эрдэнэбат (Харгант цамхаг), Б.Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг)
69 кг: 1. М.Тэмүүжин (Соёмбо) 2. А.Сундуйжадамба (Өвөрхангай) 3. А.Цэрэн-Очир (Хасу-Мегастарс), Г.Билгүүн (Төгс бөх)
76 кг: 1. Ж.Мөнхчулуун (Охидын академи) 2. А.Очгэрэл (Орхон, Ирээдүйн одод) 3. Ц.Эрдэнэчулуун (Алдар), Г.Чойжамц (Их шавь)
+85 кг: 1. Э.Батмагнай (Баянхонгор) 2. С.Сүхбат 3. А.Баянмөнх (хоёул Аварга), Н.Алтанбагана (БТСДуС)

ЗАЛУУЧУУД:
Эрэгтэйчүүдийн 50 кг: 1. А.Амарсайн (Орхон, Ирээдүйн одод) 2. М.Батсүрэн 3. Д.Лхагва-Од (хоёул Мандал-Оюут), Ц.Цэлмүүн (Хангарьд)
55 кг: 1. Б.Ариунболд (БТСДуС) 2. Э.Алтангэрэл (МУБИС) 3. Н.Насанбуян (Хасу-Мегастарс), Г.Баярбат (Мандал-Оюут)
60 кг: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. Г.Бат-Эрдэнэ 3. Б.Түмэнцогт (хоёул Хасу-Мегастарс), Эрхэмбаяр (Өвөрхангай)
66 кг: 1. Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 2. Б.Баасанням (Женко) 3. П.Тэлмэн (БТСДуС), Д.Батзул (МУБИС)
74 кг: 1. О.Түмэннаст (Соёмбо) 2. Х.Шинэбилэг (Төв) 3. Ж.Тэргэл (Хасу-Мегастарс), Б.Батзориг (Говийн бөх)
84 кг: 1. М.Цогтгэрэл (Орхон, Ирээдүйн одод) 2. Б.Билгүүн 3. Д.Оргилох (хоёул Хасу-Мегастарс), Э.Орхонбаяр (Алдар)
+96 кг: 1. Ж.Эрдэнэтулга (Аварга) 2. Ч.Алтангэрэл (Баянхонгор) 3. Найжел Бурнет (АНУ), М.Батмэнд (МУБИС)
Эмэгтэйчүүдийн 38 кг: 1. Э.Буман-Аюуш 2. Б.Намуун (хоёул Баянхонгор) 3. Р.Оюунбилэг (Алдар), Ч.Ундралмаа (БТСДуС)
43 кг: 1. Д.Отгонжаргал (Женко) 2. Ц.Халиун (Хангарьд) 3. Э.Сүрэн (Мандал-Оюут), Б.Мөнхтуул (Чингэлтэй дүүрэг)
46 кг: 1. Т.Цээням (Баянхонгор) 2. Б.Бямбасүрэн (Налайх, Голомт цогцолбор) 3. Г.Маналсүрэн (БТСДуС), А.Отгонзаяа (Хасу-Мегастарс)
49 кг: 1. Б.Эрдэнэсувд (Женко) 2. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор) 3. Б.Мөнхнар (Алдар), М.Мөнхгэрэл (Женко)
52 кг: 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. Н.Анударь (Чингэлтэй дүүрэг) 3. А.Наранцацрал (Алдар), Б.Баярмаа (Женко)
56 кг: 1. Б.Болор-Эрдэнэ (Алдар) 2. Б.Халиунаа (Орхон, Ирээдүйн одод) 3. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), Т.Оюун-Эрдэнэ (БТСДуС)
60 кг: 1. Г.Энхсувд (Налайх, Мөнхийн хүчтэн) 2. А.Жавзандулам (БТСДуС) 3. О.Нямцэцэг (Мандал-Оюут), Т.Оюун-Эрдэнэ (БТСДуС)
+65 кг: 1. Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 2. Б.Мягмарцэнд (Алдар) 3. Д.Цогзолмаа (Говийн бөх), Д.Түмэнхүслэн (Женко)


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top