Говь-Алтай: Алтай нисэх буудлын шинэ зурвас ашиглалтад орлоо

Говь-Алтай аймаг дахь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Алтай” нисэх буудлын шинэ зурвасыг албан ёсоор нээх үйл ажиллагаа өнөөдөр Алтай нисэх буудлын аэродромд боллоо.

Нээлтэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн төгжлийн сайд Д.Ганбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, “Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр, “Хүннү-Эйр” ХХК-ын Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал, шинэ зурвасын ажлыг гүйцэтгэгч “Заабар” ХХК-ийн дэд Дахирал Т.Батсайхан болон албаны бусад хүмүүс, ард иргэд оролцлоо.

“Алтай” нисэх буудал нь 2012 оны 10 дугаар сард, цагт 100 зорчигч хүлээн авах, үдэн гаргах хүчин чадал бүхий шинэ аэровокзалыг ашиглалтанд оруулснаар өдгөө 30-аад ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Нисэх буудлын хөөрч буух хайрган болон, хатуу хучилттай зурвас, үерийн далан барих гэрээт ажлын гүйцэтгэгчээр ЗААБАР ХХК ажиллаж 2008 онд барилга угсралтын ажил эхэлж , 2009 онд 2,3км урт хөөрч буух шороон зурвасыг хүлээлгэн өгсөн.

Image may contain: outdoor

Мөн 2013 онд 3620 м үерийн далан барих ажил дуусч, 2016 оны 12 сард 2,9 км урт хөөрч буух хатуу хучилттай зурвас, 275 м урт , 15 м өргөнтэй явгалах зам, 120м урттай, 85м өргөнтэй агаарын хөлгийн зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгснөөр өнөөдөр албан ёсоор нээж байна.
Шинэ зурвасын нээлтэд оролцсон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлсэн үгэндээ “Монгол Улсын баруун хязгаар нутгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, өнөөдөр Алтай хотын нисэх буудал орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн зорчигч, үйлчлүүлэгчдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан хөөрч буух, хатуу хучилттай зурвас ашиглалтад хүлээн авч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифыг бууруулах, алслагдсан аймаг, сумдад төрийн үйлчилгээг ойртуулах зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Сүүлийн 7-8 жил үргэлжилсэн Доной нисэх буудал, Алтай нисэх буудлын зурвас барих ажлыг эцэслэн, ийнхүү өнөөдөр Алтай хотын нисэх буудлын зурвасыг ашиглалтад хүлээн авч байгаад баяртай байна” гэлээ.

Энэхүү иж бүрэн аэродром ашиглалтанд орсноор иргэдэд үйлчлэх агаарын тээврийн үйлчилгээний чанар сайжирч, нислэгийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгааг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн мөн онцолсон.
Цаашид гэрэл суултын систем ашиглалтанд орж “Алтай” нисэх буудал шөнийн нислэг хийх боломжтой болох юм.
Алтай нисэх буудлын шинэ аэродром ашиглалтад орж байгаатай холбогдуулан дөнгөж өчигдөр Улаанбаатарт ирсэн “Хүннү айр” авиа компанийн 2 дахь “АТР-72” агаарын хөлөг өнөөдөр Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ амжилттай үйлдлээ. Тус агаарын хөлөгөөр энэ сарын 22-ноос эхлэн Улаанбаатар-Улаан-үдэ-Улаанбаатар чиглэлд олон улсын тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм.

Image may contain: 5 people, people standing

Image may contain: 7 people, sky and outdoor

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

suh [ 66.181.185.171 ]      |     10 цагийн өмнө

darigang tsai hor boo