Криштиану Роналду ихэр хүүхдийнхээ эхийг мөн л нууцалж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

Португалын шигшээ, Испанийн “Реал” Мадрид багийн довтлогч Криштиану Роналду хоёр ихэр хүүхдийн эцэг болжээ. Ихрүүд эрэгтэй, эмэгтэй бөгөөд тэрээр хүүдээ Маттео, охиндоо Ева хэмээх нэр хайрласан гэнэ. The Independent энэ талаар мэдээллээ. Ихрүүдийг тээгч эхээр төрүүлсэн гэж уг мэдээлэлд дурдсан байна.

Хөлбөмбөгч дахин эцэг болх гэж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сараас хэвлэлүүдэд гарч эхэлсэн. Тухайн үед “К.Роналдугийн хүүхдүүдийн эх нь АНУ-ын баруун эрэгт байдаг” гэсэн мэдээлэл гарч байсан бөгөөд хөлбөмбөгч өөрөө албан ёсны тайлбар өгөлгүй өдийг хүрсэн юм.

Хөлбөмбөгч анхны хүүхэд “Бага” Криштиану Роналдогоо мөн тээгч эхээр төрүүлж байв. Энэ хүү 2010 оны зургадугаар сарын 17-нд төрсөн, энэ жил долоон настай. Тээгч эхийнх нь талаар “Мексик бүсгүй байсан” гэхээс өөр мэдээлэл байдаггүй юм.    

Шар хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол К.Роналду одоо 21 настай испани бүсгүй Жоржина Родригес гэгчтэй уулзаж буй. Хөлбөмбөгч өөрөө энэ талаар инстаграммдаа мэдээлэл оруулж байсан юм. Сүүлийн үед Ж.Родригесын галбир өөрчлөгдөж, гэдэс нь бүдүүрч эхэлснийг дэмжигчид нь ажиглаж, хэл ажиг гаргасан ч хөлбөмбөгчний ээж Ж.Родригесийг жирэмсэн болсон байж магадгүй гэсэн мэдээллийг үгүйсгэсэн билээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top