Н.Батсүмбэрэл: Хүй долоон худагт 30-40 мянган хүний цэнгэлдэх хүрээлэн барина

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

 “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга  Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

- Хүй долоон худгийг Монголын үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын томоохон бие даасан төв болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Монгол наадам цогцолборын бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд явж байна вэ?

- Монгол наадам цогцолборыг хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөө гэж байдаг. Үүнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжиж, Засгийн газраас баталсан юм. Үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын том төв болохыг эрмэлзэж, зорилт дэвшүүлсэн. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бэлтгэлийг сайн хангах хэрэгтэй. Бэлтгэл ажлын түвшинд хийгдэх урьдчилсан судалгаа, техникийн тооцоолол, эдийн засгийн төсөөлөл хийгдээд явж байгаа. Зарим ажлын зураг төслүүд хийгээд дуусаж байна.

- Бүтээн байгуулалтын хүрээнд яг ямар ажил хийгдэх бэ. Ямар үйлчилгээ байх уу?

Бүтээн байгуулалт хийхэд газрын асуудал маш чухал байгаа. Засгийн газрын 2015 оны тогтоолоор монгол наадам үндэсний спорт цогцолборыг барьж байгуулахад зориулан 12582 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчихсан боловч газрын гэрчилгээ олгоогүйгээс газар олголт давхар хийсэн алдаа их байна. Мөн 2016 онд баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хилийн цэсийн маргаан бий. Эдгээр асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн төлөө манай байгууллага чармайн ажиллаж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн, дэмжсэн цогцолборуудыг байгуулна. Түүнийг дагаж, төрөл бүрийн үйлчилгээ бий болно.

- Хүй долоо худагт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх барихаар төлөвлөж байгаа. Энэ ажил хэр явж байна?

Судалгааны түвшинд явж байгаа. Цогцолборыг барьж байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийгдэнэ. Үүнтэй хамт багадаа 30-40 мянган хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнг барих ажлын даалгавар гарч таарна. Бусад байгууламжуудын тухайд ч иймэрхүү байгаа. Бид цаг хугацаатай уралдан ажиллаж байна даа.

- Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэж байна бэ?

Хөрөнгө оруулалтын асуудлыг төрийн бодлогоор шийдвэрлэнэ. Учир нь монгол наадам бол монгол төр, түмний үнэт зүйл, тусгаар тогтнол, соёл, оршин тогтнохын учир утга. Тиймээс үүнд төр заавал анхаарлаа хандуулах учиртай. Гэхдээ үүнд хувийн хэвшил, олон нийтийн оролцоог нээлттэй байлгах ёстой гэсэн бодолтой байгаа.

- Монгол наадам цогцолборын ажилд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах, бүтээн байгуулалтад оролцох боломжтой юу?

Бүрэн боломжтой. Ийм санаачлагын хүрээнд зарим туршлага судлах ажлыг бид Хүй долоон худагт зохион байгуулаад эхэлчихсэн. Төр бодлогынхоо хүрээнд суурь дэд бүтцийн асуудлыг шийднэ. Үүн дээр хувийн хэвшил болоод төрийн бус байгууллага, олон түмний оролцоо нэмэгдэж таарна.

- Монгол наадам цогцолбор жилийн дөрвөн улиралд ажиллана гэж байгаа. Өвлийн улиралд хотынхон утаанаас гарч цэвэр агаар амьсгалах, спортоор хичээллэх газар байдаггүй. Цанын баазын төслийг өнгөрсөн жил хэрэгжүүлсэн. Цаашид цанын баазын төсөл хэрэгжинэ биз дээ?

Хүй долоон худгийг өвлийн цагт амардаггүй, байнгын ажиллагаатай болгох ажлын эхлэл нь цанын баазын төсөл байсан. Хоёрхон сарын хугацаанд 30 гаруй мянган хүн үйлчлүүлсэн. Энэ төсөл амжилттай болсон. Үүнийг хувийн хэвшлийн хүчээр аж ахуйн аргаар явуулсан. Энэ жил дахин хийнэ.

- “Морь уналга, сургалтын төв” нээхээр ажиллаж байгаа юм байна. Энэ талаар тодруулна уу?

Хүүхэд залуучууд болон хотын иргэд монгол ахуйтайгаа ойр байх, морь унах саналыг бидэнд ихээр ирүүлсэн. Тиймээс бид судалж байгаад морь уналга, сургалтын төвийн төслийг дулааны улиралд зориулан явуулахаар судалж байна. Туршилт хийгдэж байгаа. Үр дүн нааштай гарвал бид олон нийтэд зарлана.

- Олон улсын стандартад нийцсэн морин тойруулгыг Хүй долоон худагт байгуулахаар төлөвлөсөн байдаг. Энэ ажил хэрхэн эхлэх бэ?

Морин тойруулга бол манай цогцолборын салшгүй нэг хэсэг. Хэсэгчилсэн төлөвлөгөөнд батлагдаад урьдчилсан зураглал, ажлын даалгавар нь хийгдээд эрчимжиж байгаа.

 - Бүтээн байгуулалт хийгдээд ирэхээр гадна, дотнын аялагчдыг татах жуулчлалын бүс болох боломжтой гэж харж байгаа. Жуулчдыг хэрхэн татахаар төлөвлөж байна?

Үндэсний спорт бол яахын аргагүй тухайн үндэстний соёл, зан үйлийг тээж явдаг үнэт зүйл л дээ. Үүнийг урлаг соёлтойгоо нийлүүлбэл аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болдог. Энэ онцлог, давуу байдлыг олж харж, бүтээгдэхүүн болгож, хөгжүүлж чадсан улс орнууд эдийн засагтаа нэмүү орлого бий болгож, гадаад төдийгүй дотоодын жуулчлалыг бодитоор хөгжүүлж байна. Аялагчдыг татахын тулд тэдэнд зориулсан үзвэр үйлчилгээг хийх хэрэгтэй. Хүй долоон худаг өнөөгийн спорт, урлагийн төв болохоос гадна түүх, соёлын зузаан шастир, гүнзгий улбаатай нутаг орон. Энэ бол жуулчлалыг татах давуу тал юм.

- Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил хэр явж байна. Хурдан морь уралдана, уяачдын наадам болно?

Төрийн наадам гэдэг утгаараа Засгийн газраас комисс байгуулагдаад оны эхнээс бэлтгэл ажлууд хийгдээд эхэлсэн. Хүй долоо худаг дахь бэлтгэлтэй ирж танилцсан. Уламжлалын дагуу үндэсний баяр наадам болон уяачдын наадам зохион байгуулагдана. Монгол наадам цогцолбор төлөвлөгөөнийхөө хүрээнд бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

- Энэ жил бороо хур муутай байна. Энэ талаас нь харвал Хүй долоон худгийг ногооруулах ажил ч хүний хүчээр хийгдэж магадгүй юм байна?

Бороо хур багатайгаас хуурайшилт их байна. Талбайн усалгаажуулалтыг манай байгууллага хийж байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Т.Амараа

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.162) 2017 оны 06 сарын 19

Юу ярьж байгаагаа ойлгохгүй бгаа юм биш үү

0  |  0
БОЛЬЕОО!!!(66.181.179.41) 2017 оны 06 сарын 14

Улаанбаатар хотод нэг сая гаруй хунтэй. Улсын баяраар дор хаяж 100 мянган хун тев цэнгэлдэхэд наадам узэх гэж очдог. 30000 хуний суудалтай стадион? Яах гэж? Жилд ганцхан удаа наадам узэх гэж бодсон хумуусийн тоог хязгаарлах гэж л 30000 -хан суудалтай стадион барих юм уу? Тэрнийх нь зардал гэж дийлж дийлдэхгуй их тоо гарах байхлдаа!

0  |  0
анхаа(175.210.42.24) 2017 оны 06 сарын 14

Улсын мøнгøøр хийнэ гэвэл мøнгø идэх шалтаг одоо байгаа цэнгэлдэхийн газрыг хvй долоон худагт 30000 хvний суудалтай цэнгэлдэх хvрээлэн барьчихаад ав гэхэд л болоо шдээ

0  |  0
Больж үз(139.5.217.147) 2017 оны 06 сарын 14

Тэнэгтээд байгаарай. Цэнгэлдэх хүрээлэн барьчихаад ганцхан наадмаар л ашиглах уу??? Бусад үед нь яаж зардлыг нь нөхөх юм бэ? Ийм хөрөнгө оруулалт гэж байдаггүй юмаа.

0  |  0
Zochin(31.35.91.181) 2017 оны 06 сарын 13

Davhar gazar ezemchiliin gerchigee olgodog biznesiig hezee bolih ve turd ajildag medeeleltei heseg buleg humuus davhar ezemchiliin gerchilgee avaad daraa ni tatvar tulugchidiin mungiig hulgailchih ym daa zavharsan uls

0  |  0
zochin(103.26.195.112) 2017 оны 06 сарын 13

zev shu hotoos gargah l heregtei ene ih achaalalig baga gsn...

0  |  0
зочин(43.228.129.161) 2017 оны 06 сарын 13

Монголд цэнгэлдэх хүрээлэн хэрэгтэй юу эмнэлэг цэцэрлэг сургууль хэрэгтэй юу? үүнийг мэдэх махан толгойт НЗДТ Газарт байна у,,,энэ үргүй зардлаар яахав новшийн өлөн хулгайч луйварчидаа,,,

0  |  0
ММ(202.179.24.138) 2017 оны 06 сарын 13

ЗӨВ ШҮҮҮ

0  |  0
ЗОЧИН(202.55.191.102) 2017 оны 06 сарын 13

ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙГ ХОТЫН ГАДНА ГАРГАВАЛ БОЛНО. ЖИЛДЭЭ ГАНЦ Л УДАА ХҮН ЦУГЛУУЛДАГ ГАЗАР ШҮҮДЭЭ.

0  |  0
иргэн(103.229.120.153) 2017 оны 06 сарын 13

Та энэ газрыг хэдэн төгрөгөөр хаанахын хэн гээчид зарсан бэ яагаад ард иргэд хотын төвд үндэсний баяраа тэмдэглэж болохоо боличиховоо газрын наймаа гэж ойлгож байна

0  |  0
Top