Найз залууг нь хөнөөгөөд эмэгтэйг удаан хугацаанд хүчирхийлжээ

АНУ-д хулгайлагдаж, олон сар гинжлүүлэн хоригдсон эмэгтэйг суллажээ. Түүнийг гинжилж, хүчирхийлдэг байсан этгээд найман хүний аминд хүрсэн, цуврал алуурчин байсан талаар ОХУ-ын “Рolitvesti” сайтад мэдээлсэн байна.

Уг аймшигт хэрэг Хойд Каролина мужид болжээ. Хохирогч эмэгтэйг Кала Браун гэдэг. Түүнийг алуурчин Тодд Колхепийн байрныхаа дэргэдэх чингэлэгэд олон сар гинжлэн хорьж, өдөр болгон зодож, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байжээ.

Хохирогч Кала Браун нь 2016 оны намар найз залуутайгаа хамт сураггүй алга болж, алуурчны золиос болжээ. Алуурчин Тодд Колхем хохирогч эмэгтэйн найз залуугаас гадна долоон хүний аминд хүрч, эдлэнгийнхээ гадаа оршуулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Уг жигшүүрт хэргийг цагдаа нар санамсаргүй илрүүлсэн юм. Цагдаа нар эргүүл хийж байхдаа хохирогчийн хашхирахыг сонсож, дотогш нэвтрэн орж, эмэгтэйг суллажээ.

Харин аллага үйлдсэн этгээдэд шүүхээс цаазаар явах ял оноосон байна.

 

 

Ё.Мээдээ

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Мунхаг [ 202.9.42.157 ]      |     6-р сарын 14 -нд, 01:35 минутанд

Ийм дэмий нийтлэл нийгэмд маш их хор уршигтай шүүүүүү.за Зандалчин дарангуйлагч харгис хүмүүсийг бэлтгэх гэж байгаа юм шиг. Болиочээ123456789 Юмиг

Хммм [ 202.9.41.154 ]      |     6-р сарын 13 -нд, 08:16 минутанд

Ниигэмд огт хэрэггуй муу нелеетэй иим мэдээг хэнд зориулж яах гэж ниитэлдэг бнаа!!! Больмоор юм

Хүн [ 66.181.182.85 ]      |     6-р сарын 12 -нд, 22:35 минутанд

Хэзээний ч мэдээ тавиад байгаан. Аль дээр хэдэн сарын өмнөх зүйлшд. Тэгээд ч 2 сар хоригдсон.