Гурав хоногийн “настай” Гэрэлт гудамж

2017 оны 06 сарын 13

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд Нийслэлийн Сөүлийн гудамжнаа анхны Гэрэлт гудамжийг сүр дуулиантайгаар нээсэн билээ. Циркийн уулзвараас Наран их дэлгүүр хүртэлх 440 метр орон зайг хамарсан автомашингүй Шөнийн гэрэлт гудамж болгох зорилгоор олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал зэргийг бий болгосон юм.

Дэлхий нийтийн жишгээр ийнхүү шөнийн гэрэлт гудамж санаачилсан сайн талтай хэдий ч төлөвлөлтийн хувьд төдийлөн оновчтой шийдэл биш байсан бололтой. Нээлтийн дараахан иргэдийн санаанд хүрээгүй, сэтгэл дундуур байгаа явдал олон нийтийн сүлжээнд ихээхэн илэрч байсан юм. Уг нь гадаадын улс орнуудад байдаг шиг үнэхээр үзэмжтэй, гоёмсог шөнийн гудамжийг хүмүүс төсөөлж байсан байх.

 

 

Солонгосын Бусан хотын Шөнийн гудамж.

 

Японы Кувана хотын Шөнийн гудамж.

 

Энэхүү шөнийн гудамжийг бий болгохын тулд тэр орчмын моддыг хөрөөдөн тайрсан явдал бас л нэлээдгүй харамслыг төрүүлсэн. Нэг зүйл шинээр байгуулахын тулд байгаа хуучин зүйлээ устгаж байдаг нь манайхны хэвшмэл араншин гэлтэй. Уг нь моддоо байсан тэр чигээр нь гэрлээр чимэглээд, гоё болгочихож болмоор юм шиг.

 

Улаанбаатарын Шөнийн гудамж.

Нээлтийн үеэр олон ч хүмүүс хүрэлцэн очиж, тэр хавийн орчин олны хөлд дарагдсан. Үүнийг дагаад хог новш, элдэв ялгадас нөгөө сайхан Сөүлийн гудамжны булан тохойд дүүрчихлээ хэмээн тэр хавийн оршин суугчид халаглаж эхэлсэн. Энэ гудамж тохижилт соёлжилт, орчны уур амьсгалаараа Улаанбаатарын хамгийн аятайхан газар байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Харин Шөнийн гэрэлт гудамж болгосноос хойш тэр орчин нэг л замбараагүй, бараг л зах маягийн төрхтэй болж, ойр орчмын айл өрхүүд дуу шуугианд нь ихэд ундууцах болсон юм. Тэгвэл уг Гэрэлт гудамжийг буцаагаад буулгаж эхэллээ гэх мэдээлэл өчигдрөөс зураг хөрөгтэйгөө цацагдаж эхлэв. Үүнтэй зэрэгцээд “Sister харилцаатай Сөүл хотын захиргаа дургүйцсэн гэнэ лээ” гэх шуум түгэж байгаа хэдий ч үнэн худлыг бүү мэд. Ямартай ч, тэр хавийн оршин суугчдын яс амарч, магнай тэнийн баярлаж байгаа биз ээ.

Гэрэлт гудамжаа буулгаж буй нь. 

Тэгээд ч ойр хавьд нь 45-р сургууль оршиж байгаа нь Шөнийн гудамжинд төдийлөн зохистой бус. Үнэхээр л иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх шөнийн гэрэлт гудамжтай болохыг хүсч байвал өөр байршилд, өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгээс зайдуухан, одоогоор тааруухан тохижилттой байгаа гудамжийг сайжруулах замаар шинээр бий болговол илүү үр өгөөжтэй байхаар. Жишээ нь, Урт цагааны тэр хавийг ч юм уу, янзын сайхан тохижилттой болгоод Шөнийн гудамж нээчихвэл “нэг сумаар хоёр туулай” буудчих бус уу.


 

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Новшнуудад(203.91.112.10) 2017 оны 06 сарын 14

Сургууль цэцэрлэг бариасай билээ новшнууд

0  |  0
Зочин(103.57.92.125) 2017 оны 06 сарын 14

Монго идэх шилдэг арга олжээ

0  |  0
aaaaa(202.21.106.101) 2017 оны 06 сарын 13

2019 on hurtel huuhdiin moneyg hasaad 3 terbum hemnesen geed hutsad baisan atsuud ene 3 honogiin nastai gudamjind 1,5 terbumiig zartsuulsan yooy zailaasaa

0  |  0
Mgl khun(202.9.40.82) 2017 оны 06 сарын 13

shal demii yum hij bhiin, uur anhaarah saijruulah yum ene hotod mash ih bgashde,

0  |  0
Мгл(202.70.46.213) 2017 оны 06 сарын 13

Шээдэг гүүрний шөнийн гудамж ккк

0  |  0
har(103.26.195.209) 2017 оны 06 сарын 13

songuuliin har mashind alldaa garahaar dohio duugardag sistem suulga

0  |  0
Зочин(27.123.214.115) 2017 оны 06 сарын 13

Юуны чинь дэлхийн жишиг вэ. Ичмээр юм хийчихээд.

0  |  0
иргэн(59.153.115.31) 2017 оны 06 сарын 13

БАТБОЛДЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НЭГ ИЙМЭРХҮҮ НЭГ АЖЛААР ХОЁР МӨНГӨ УГААХ

0  |  0
ган (119.40.97.94) 2017 оны 06 сарын 13

ХИЙВЭЛ ХЭЛ АМ ДАГУУЛДАГ. МАНАЙХАН ДЭМЖИН САЙЖРУУЛАХ ГЭХЭЭСЭЭ НУРААХ , ДООШ ХИЙХ ТУЙЛЫН ХҮСЭЛТЭЙ. ТИЙМ УЧРААС ЯМАР Ч АЖИЛ САЙНЫГ ДАГУУЛДАГГҮЙ.

0  |  0
хжн(133.41.91.138) 2017 оны 06 сарын 13

үхсэн баасны шөнийн гудамж нороо долл

0  |  0
Top