Дагестан эрчүүд эхний өдрийн хоёр алтыг өөрийн болгов

2017 оны 06 сарын 13

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Оросын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Ингушийн Назрань хотод эхэллээ. “Магат” спортын ордонд өнөөдөр 61, 70 кг-ын жингийн барилдаан болж, Дагестаны Гажимурад Рашидов, Магомедхабиб Кадимагомедов нар жиндээ түрүүлэв. 
 

61 кг-ын жинд өнгөрсөн жилийн Европын аварга Дагестаны 21 настай залуу Гажимурад Рашидов жингийнхээ ихэнх шилдгүүдийг ялж, анх удаа улсынхаа аварга болжээ. Түүний хувьд нутгийн Шамиль Гусейновыг цэвэр, Якутын Ньургун Скрябинийг 3:0-ээр, 2013 оны дэлхийн аварга Бекхан Гойгереевийг 2:1-ээр, хагас шигшээд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаевыг 11:6, алтан медалийн төлөөх барилдаанд Якутын Виктор Рассадинийг 3:3-аар буюу сүүлийн оноогоор ялав. 
 

Оросын аваргын хамгийн өрсөлдөөнтэй жин 70 кг-д олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, дэлхийн аварга Магомедрасуль Газимагомедов нар улсын аваргыг өнжсөн ч дуулиан шуугиан тасарсангүй. Өнгөрсөн жилийн Оросын аварга Заурбек Сидаков тэгшитгэлд Буриадын шилдэг бөх Евгений Жербаевы 10:8-аар ялсан ч 1/8 шигшээ барилдаанд Магомедхабиб Кадимагомедовт 2:6-гаар, дагаж барилдаад хүрэл медалийн төлөөх барилдаанд Жукаевт ялагдснаар хоосон хоцорлоо. Тэдний хэсэгт энэ жингийн ихэнх шилдгүүд зодогложээ. Шөвгийн наймд “Хернинг-2009” ДАШТ-ий мөнгөн медальт хашир туршлагатай Расул Жукаев Оросын аваргад түрүүлэх магадлалтай бөхчүүдийн нэгд тооцогдож байсан Красноярскын Исраил Касумовыг 4:4-өөр ялсан ч хагас шигшээд аварга болох ерөөлтэй Кадимагомедовт 1:3-гаар дийлдсэн. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Магомед Курбаналиев шөвгийн наймд Хойд Осетийн Давид Баевт сүүлийн оноогоор (10:10) ялагдсан бөгөөд өнөөх нь хагас шигшээд Магомед Дибиргажиевт ялагдснаар түүнд дагах барилдаан гараагүй. Энэ жинд дагестаны хоёр залуу анх удаа финалдаж, Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гийн хүрэл медальт, даруухан амжилттай Кадимагомедов 2:1-ээр давамгайлав.

Эхний өдрийн дүн:
61 кг (33 бөх): 1. Гажимурад Рашидов (Дагестан) 2. Виктор Рассадин (Якут) 3. Бекхан Гойгереев (Дагестан), Ислам Дудаев (Чечень) 5. Ахмед Чакаев (Чечень), Шамиль Омаров (Крым)
70 кг (35): 1. Магомедхабиб Кадимагомедов (Дагестан) 2. Магомед Дибиргажиев (Дагестан) 3. Расул Жукеав (Чечень), Давид Баев (Алания) 5. Заурбек Сидаков (Алания), Алибек Акбаев (Карачай-Черкесск)

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.252.241) 2017 оны 06 сарын 13

Haraad bh ni ee,orosoos delhiin,olimpiin,europiin avarga,lag gesen bohchvvd tamirchid ni dandaa baga yastnuud bh shigee.yag tsever oros ivan avarga tamirchid tsoohon bna uu,vgvi yu.mundag tamirchdiinh ni nersiig haraad bhd tegj sanagddagii

0  |  0
123(202.55.183.226) 2017 оны 06 сарын 13

рамонов 70 руу орж байгаа юм байна орост ер нь олимп дэлхийн аваргууд удаан ноёлж чадахгүй юм даа дэлхийн 4 удаагийн аварга а,иваницкий надад зху-ын аварга болох дэлхийн аварга болохоос хэцүү гэж байсан гэнэлээ

0  |  0
Top