ЭЕШ өнөөдөр улс орон даяар эхэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

 Ерөнхий боловсролын сvургууль төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт  өнөөдөр 12:00 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар улс орон даяар эхэлнэ.  Элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, зургадугаар сарын 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтаар дуусах юм. Шалгалтын матералыг засах ажил зургадугаар сарын 19-өөс эхлэх бол долдугаар сарын нэгэн гэхэд Боловсролын үнэлгээний төвийн eec.mn вэб сайтад бүх оноог байршуулж, сургуулиа сонгон элсэх боломжоор хангах юм байна. Энэ жил 40 гаруй мянган төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

 ЭЕШ   өгөх шалгуулагч нь бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг, Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичгийг бүрдүүлэн очих ёстой юм байна. 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top