Амиа хорлогчдыг Монгол Улс хүсээгүй...

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

Амьдарч буй нийгэм маань амиа хорлолтоор дүүрч орхижээ. Алтан амиа өөрийнхөө гараар егүүтгэдэг ёрын үзэгдэл яагаад ингэтлээ олшрох болов. Өндөр байрнаас үсэрч амиа хорлолоо л гэх, гэрээслэл бичээд гэрээсээ явжээ л гэх... Амьдрахын тулд, амьд явахын тулд тэмцэхийн оронд ийм тэнэг сонголт хийгээд хорвоогоос орхисон хүний тоо найман жилийн дотор 1500-д хүрчээ. Тэдний ихэнх нь залуус гэнэ. Үнэхээр харамсалтай.

Монгол Улсын нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд хүрчээ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хийсэн гурван жилийн өмнөх судалгаагаар, 10 мянган хүн ам тутамд 25 хүртэлх амиа хорлох бүртгэл байвал энэ нь өндөр байна гэж үздэг. Гэтэл манайд 25-34 хүртэлх тохиолдлууд байна. Энэ тоо бол манай улсын нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд хүрснийг нотолж байгаа юм.

Мөнгө амиа хорлох гол шалтгаан мөн үү?

Амиа хорлох шалтгааныг сэтгэлзүйчид олон янзаар тайлбарладаг. Жишээлбэл, сэтгэл санааны тогтворгүй байдал, гэр бүлийн хүмүүжил, шашны гаж урсгал,  өсвөр насныхан нэг нэгнээ сонирхох хандлага, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл,  өрийн дарамт, өвчний шаналал, сургууль хичээл, ажлын байран дээрх гадуурхлаас болж амиа хорлодог гэж үзэж буй.

Түүнчлэн анхны хайрын бүтэлгүйтэл, ажилгүйдэл хоёр амиа хорлох гол шалтгаан болж байна. Тухайлбал, 16-22 насныхан сэтгэл санаа их тогтворгүй  их хэцүү байдаг  гэнэ. Энэ насныхны таван залуу тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна. Сэтгэл гутрал өөртөө итгэх итгэл, ядуу сэтгэлгээ, баян амьдралаас залхаж амиа хорлох шийдвэр гаргадаг ч сэтгэлзүйчид үзэж байна.

Гэхдээ хүн амиа хорлоё гээд нэг өдөр бодоод тэр дороо шийдвэрээ гаргачихдаггүй гэнэ. Олон хоног бодож явсны эцэст хорвоог орхихоор шийдэж ийм шийдвэр гаргадаг байна.

Мөн өсвөр нас бол бие хүний төлөвшлийн үе. Ер нь амьдрал, аз жаргалын шалгуур энгийнээс бодит бус ойлголтыг бий болгосноос болж сэтгэл гутралд орох нь бий. “Би яагаад байранд амьдрахгүй байна”, “Би яагаад чадахгүй байна”, “Би яагаад хангалуун амьдрахгүй байна” гэх зэргээс сэтгэл гутралд орж амиа хорлох ч шийдвэр гаргадаг.  Хүүхдүүд сэтгэл санааны гутралаас болж амиа хорлодог бол томчууд мөнгөнөөс болж амиа хорлодог гэнэ. 

 12 хүүхэд амиа егүүтгэв

Тиймээ, он гарсаар 12 хүүхэд амиа хорложээ. Гуравхан сарын дотор шүү дээ. Үнэхээр харамсалтай. Өвсөр нас гэдэг шилжилтийн нас байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа нь хашаа ч хувирч эргэж магадгүй тийм эмзэг үе. Тиймээс эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдүүдээ анхааралдаа авах хэрэгтэй, цаг гаргах, нээлттэй чөлөөтэй ярилцаж чаддаг байх ёстойг сэтгэлзүйчид хэлсээр байна. Нөгөөтэйгүүр хүүхдэд сэтгэлийн боловсрол олгогдохгүй байгаа нь хүүхэд амиа хорлох үндсэн суурь болж байгаа гэнэ. Гэр бүлийн орчинд сайн сонсогч, даган дуурайдаг, хүндэлдэг хүн байхгүй бол хүүхэд тань найзаасаа эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авсан дүрээр өөрийгөө баримжаалах, дагах дуурайх тал байдаг.  Магадгүй хамгийн их ярилцдаг, өөрийг нь сонсдог, өөрт нь нөлөөлөл үзүүлдэг хэн нэгнийг найзаараа сонгож, буруу зүйлд уруу татагдах, уруу татах үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ өдрийн хөтөлбөрийг шалгаж бай, сул цагийг нь анзаарах, хүүхдийнхээ сонирхолыг хөгжүүлэх зэрэг зүйл дээ анхаарах хэрэгтэй.

Хамгийн гол нь гэрийн боловсрол хүмүүжлийг гэрэлт ирээдүйн сайн сайхныг хүүхдийнхээ сэтгэхүйд сайн суулгаж өгөх амьдралыг таниулахад аав ээжийн үүрэг хариуцлага маш чухал шүү гэдгийг онцлон захимаар байна.

Цахим гадуурхал 92 хүүхдийн аминд хүрчээ

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгджээ. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас  “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа.

Судалгаанаас үзэхэд 4 сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, 7 сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ.

Баримт түшье.

 Өсвөр насны хоёр охин өндрөөс үсэрч амиа хорлов

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Тuul one” хотхоны 14 давхраас ЕБС-ийн 12 дугаар ангийн хоёр охин үсэрч амиа хорлов. Тэд үсэрсэн байрныхаа ханан дээр “Нөхөрлөл мандугай” гэж бичсэн нь анхаарал татав. Амиа хорлосон охидуудын хувьд хичээл сурлага сайтай, ар гэрийн хүмүүжил сайн урлаг спортод байнга амжилт гаргадаг байсан мундаг хүүхдүүд байж. Тэгвэл яагаад амиа хорлох шийдвэр гаргав. Түүнийг цагдаагийн байгууллага л эцэслэн тогтоох байх.

Ээж аавдаа гомдсон хүү амиа хорлов

Төрсөн аав ээждээ гологдсон балчир хүү гомдсондоо амиа хорлов. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эл хэрэг гарчээ. Хүүгийн аав Солонгост хараар ажилладаг байсан бөгөөд ээж нь нөхрийнхөө араас ажил хийж явах гэхэд нь хүү нь их саад болсон учиртай. Хүүгээсээ болж утсаар муудалцаж байгаа ээжийгээ харсан хүн сэтгэлийн гүн хямралд орж, ээждээ гэрээслэл бичиж үлдээжээ. Тэрээр “Ээжээ би тандаа хайртай шүү. Надаас болж та хоёр дандаа муудалцаж байх юм. Намайг уучлаарай” гэж бичээд ваннын өрөөндөө усанд живж амиа алдсан байхыг ээж нь мэдсэн байдаг.

 ЕБС-ийн хоёр охин бүтэлгүй дурлалаас болж амиа хорлов

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, бидний мэдэх “Хархорин” захын ойролцоох орон сууцанд 14-15 насны хоёр охин ороолтоороо хүзүүгээ боон, боомилж нас барсан байна. Охид амиа хорлосон байрны 12 давхар нь дулааны шугам хоолой төмөрнөөс ороолтоороо өөрсдийгөө боомилсон байжээ. Уг хэргийг анх найз охинтойгоо уулзахаар болзсон газраа ирсэн байсан хүү анх харжээ. Учир нь хүү найз охинтойгоо уг байрны 12 давхарт болздог байжээ. Улмаар хүү охидуудыг боомилж нас барсан байхыг анх харж СӨХ-ны ажилтнуудад хэлсэн байна. Охид гэрээслэл үлдээн амиа хорлосон аж. Тэд хайр нь бүтээгүйн улмаас ийм үйлдэл хийжээ. Учир нь охид амиа хорлосон байрны хананд  “Уучлаарай, аав ээж нараа, уучил Х, Б. Бидний араас ирнэ гэж байхгүй, аз жаргал хүсье” хэмээсэн бичсэн байжээ.

 Идэх хоол байхгүй гэсэн шалтгаанаар хоёр хүү амиа хорлов

Сонгинохайрхан дүүрэгт бага насны хоёр хүүхэд байшин дээрээс үсэрч амиа хорлов. Тэд үй зайгүй найзууд өдөржин гадаа тоглодог өлөн зэлмүүн, сайртсан хацартай халтайсан хувцастай хонхолзсон ходоодтой балчирууд байсан гэдэг. Өдөрт идэх зүйлгүй, уух усгүй, идэх амттангүй хоёр жаахан банди нэг л өдөр үхэх тухай ярилцсан бололтой. “Хоёулаад хоол олдохгүй юм, их өлсөөд байна. Хоёулаа үхэх үү” гэж ярьж байсныг гэрчүүд цагдаад мэдээлжээ. Хоёр жаахан хүү нэг л өдөр амиа хорлох шийдвэр гаргаж байшин дээрээс үсрэхдээ хүзүүнээсээ даавуугаар боож үсэрсэн байсныг хажуу айлынх нь хүмүүс харж цагдаад мэдэгдэж байжээ.

 

Хойд эцгийнхээ дарамтаас болж, хорвоог орхих шийдвэр гаргажээ

 Хойд эцгийнхээ халааснаас 300 төгрөг авсныхаа төлөө биедээ гэмтэл автлаа зодуулсан 10 настай хүү айдас дарамтыг давж чадалгүй өөрийгөө боомилж амиа хорлов.

Энэ мэт сэтгэл сэртхийлгэм олон жишээг дурдаж болно. Дээр дурдсан амиа хорлолтууд дандаа хүүхдүүдэд тохиолдсон золгүй хэргүүд байсан юм. Томчуудын хувьд ч гэсэн ялгаагүй мөнгө санхүү, сэтгэлзүйн тогтворгүй байдлаасаа болж, амиа хорлосон гэх хэргүүд ар, араасаа гарах болов. Хамгийн сүүлд л гэхэд Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй амиа хорлож нийгмийг цочроов. .

Ганц л амьдрах хорвоод "Амиа хорлох" гэсэн аймшигт сонголт хийхгүй байж болохгүй гэж үү. Бидний дундаас 1500 гаруй хүн зөвхөн амиа хорлосон гэх шалтгаанаар энэ хорвоогоос буцжээ. Мянга, мянгаараа тоологдох амиа хорлогчдыг Монгол Улс хүсээгүй...

 С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 06 сарын 15

setgezed nolooldog mansuuruulah bodis heregledeg hymyys ih amia horlodog, zaluuchuud ih zan aashiin huviraltai bolson shdee bygdeeree l um hereglej baigaa biz

0  |  0
niigeml buzar bainda(182.160.4.6) 2017 оны 06 сарын 14

ulsuglun daramt shaltaas bolj amia horloj baigaa huuhduud ewiidee hoid nasandaa saihan amidraarai

0  |  0
Zochin(66.181.189.21) 2017 оны 06 сарын 14

Tsuuhun heden mongolchuud min ingej bolohgui shde uneheer setgel zurh shimshirch bn

0  |  0
зочин(202.179.31.90) 2017 оны 06 сарын 14

амиа хорлогсдыг баатар цолоор шагнаж түүнийг бичсэн сэтгүүлч ах дүү нарыг нь нам эвслүүд өдөр шөнөгүй гаргаж реккламдуулаад бай.

0  |  0
Urankhai zaluu(202.179.2.118) 2017 оны 06 сарын 14

ukeed bai t1 uudee

0  |  0
зочин(202.179.27.212) 2017 оны 06 сарын 14

дээдчүүл хоолыг нь булааж идэхээр ард түмэнд үхэх босох хоёр л үлдэнэ шүү дэ

0  |  0
Ганаа(202.179.25.2) 2017 оны 06 сарын 14

Нэг хэсэг нь баялгаа зараад, эсвэл тендерт ялаад хагартлаа баяждаг. Үүнд сайдаар томилогдсон этгээдүүд гол үүрэг гүйцэтгэдэг. Ерөөсөө тухайн салбарыг хөгжүүлэх биш баяжих гэж сайд нараа томилдог.

0  |  0
ээж(202.179.25.2) 2017 оны 06 сарын 14

Би бол өөр бодолтой байна. Бид цөөхөн шүү дээ. Харийнхан золбин нохойг ч эвийлдэг. Харин бид бол үгүй. Учир нь өөрсдийн амьдралдаа түүртдэг.Үүнийг анхаардаг удирдагч, төр, нам хэрэгтэй байна шүү дээ.

0  |  0
Ядуу монгол(66.181.187.166) 2017 оны 06 сарын 14

Ядуурлаас болж архидалт елсгелен зовлон шаналал амиа хорлолт гарч ирсэн. Энэ бvхэнд ард тvмнээ бодоогvй хулгайн vvр болсон тер засгаас болж байгаа юм.

0  |  0
үхлийг хайна(202.55.183.83) 2017 оны 06 сарын 14

үхий гэж бодох юу нь буруу гэж үхмээр л бн шд энэ хорвоогийн нар хэнийг ч ялгадаггүй харин харь элгийн хүн биш эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ,эцэг эх нь үр хүүхдээ ангийнхан бие биенийгээ багш нь сурагчаа хамт олон нь нэгнийгээ дарга нь ажилчдаа дарамталж доромжилж харааж зүхэж хөөж тууж үзэн ядаж хөөрхөн бол хардуулж лав л *** гэж хардаж халтар бол арчаагүй , ажил хийнэ өр ширнээс өндийхгүй гэрэл гэгээ итгэл найдвар хаа байгаан бэ

0  |  0
ыйж(202.55.183.83) 2017 оны 06 сарын 14

үнэн ш дээ үхий гэсэн бодол орж ирдэг заримдаа хэцүү л байдаг мөнгө дарамт гүтгэлэг

0  |  0
Top