17 настай Хаген-Эскерра дэлхийн анхны аль ч хүйсийн биш хүн болжээ

Өмнө нь эмэгтэй хүнд тооцогддог байсан америк охин Стар Хаген-Эскерра дэлхийн анхны аль ч хүйсэнд хамаарагдахгүй хүн болжээ. “BuzzFeed” сонинд мэдээлснээр, Хаген-Эскерра түүний хүйсийг нь “non-binary” гэж бичсэн бичиг баримтаа албан ёсоор авсан байна. Энэ нь эр, эм хоёр хүйсийн аль нь ч биш гэсэн үг аж.

Хаген-Эскерра өмнө нь ойр дотныхноосоо өөрийг нь эр, эмийг тодорхойлсон төлөөний нэрээр дуудахгүй байхыг хүсч, олон тоон дээр түүнд хандахыг гуйдаг байсан гэнэ.

Иргэний бүртгэлийн албаныхан түүнд аль ч хүйсийнх биш гэсэн бичиг баримт өгөхөд ээдрээтэй байжээ. Үүнд нь Сара Келли Кинен гэх хүн тус болсон байна. Тэрбээр өнгөрсөн жил бичиг баримт дээрээ хүйсээ солих эрх авчээ. Түүнийг төрөхөд нь хүү гэж тэмдэглэсэн байсан ч дараа нь Сара Келли Киненд эмэгтэй хүний үржлийн эрхтэнүүд бүрэлдсэн байна. Генетикчид судалгаа хийгээд түүнийг эмэгтэй эрхтэнүүдтэй ч эрэгтэй ДНК кодтой гэж тогтоожээ. 

17-летняя американка стала первым в мире бесполым человеком зурган илэрцүүд

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Сараана [ 182.160.2.55 ]      |     6-р сарын 13 -нд, 22:27 минутанд

Сайхан л бvсгvй бна ш дэ