Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүн баавгайг ч гэсэн дурлуулж байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

Хэнээс ч эмээлгүй хэлэх гэсэн үгээ, өөрийн бодлоо зоригтойгоор хэлчихдэг хүмүүсийн нэг бол хийлч Ч.Дэлгэрцэцэг билээ. Тэрнээсээ болоод шүүмжлэлд өртөх нь  цөөнгүй. Өөрийгөө таньсан хүн өөрөөрөө байж чаддаг. Магадгүй Ч.Дэлгэрцэцэг тийм байх.  Уншигч танд манай zindaa.mn сайт  түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-  Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач? 

- Энэ жил уран бүтээл намдуухан байна. Сүүлийн хэдэн жил “Авьяаслаг монголчууд” шоу нэлээдгүй цаг хугацааг надаас авч байсан. Шоу маань зохиогдохгүй болохоор хувийн уран бүтээлдээ зарцуулах цаг их байна. Хуучны хэллэгээр шинэ CD-ны уран бүтээлдээ орчихсон. Ер нь бие даасан уран бүтээл гаргахаар түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчний ажлаа хийж байгаа.

Та Сонгодог урлагтай амьдралаа салшгүй холбосон хүн.  Сонгодог урлагийн өнөөгийн байдлыг  юу гэж дүгнэх вэ?

- Орос ах нараас авсан маш том суурь бааз бий. Өмнө нь зөвхөн Оросод хөгжмийн боловсрол эзэмшдэг байсан бол одоо дэлхийн хөгжингүй орнуудад боловсрол эзэмших боломжтой. Өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн залуу уран бүтээлчдээр сонгодог урлаг цус сэлбэж байна гэхэд хилсдэхгүй. Эдгээр чадварлаг залуусыг төрөөс дэмжээд өгвөл маш том боломж бий гэж харж байна. Уран бүтээлийн хувьд би өөрөө бүхий л төрөл жанарыг холбож тоглодог. Тиймдээ ч өөрийгөө урлагийн төлөөлөгч гэж хэлэхээр болчихсон. Миний хамгийн том зорилго бол хийл хөгжмийг Монголын ард түмэнд ойртуулах юм. Энэ хөгжим нь харь холын хөгжим биш. Олон сайхан монгол аялгууг энэ хөгжмөөр эгшиглүүлж хүмүүст хүргэх болно.

- Та Америкт суралцаж багагүй хугацааг өнгөрөөсөн. Хүний нутагт хүнд хэцүү үе тохиож байв уу?

- Хүнд хэцүү үе гэхээсээ илүү хүн болох талаасаа их зүйлийг сурсан. Гадагшаа сурч эцэг эхээсээ, гэрээсээ хол байх нь нийгмийн хүн болж төлөвшихөд тустай гэдгийг мэдсэн. Хүн гэрээсээ гарахгүй бол хорвоо дэлхийтэй танилцаж чадахгүй. Энэ л миний Америк руу явж сурах шалтгаан болсон. Нэг ч монгол хүн байхгүй газар амьдраад ирэхээр сэтгэл дотор буй Монгол хэмээх  зүйл сэргэдгийн байна лээ. Ер нь хүн өсөх насандаа улмаар 20-30 настайдаа гадагшаа явж, хорвоо дэлхийтэй танилцаж, нүд тайлах хэрэгтэй. Ингэснээр тухайн хүний өөрт болоод бусдад өгөх үр өгөөж нь асар их дээшилдэг юм болов уу гэж боддог.

-  Америкт сурахынхаа хажуугаар ямар нэгэн ажил эрхэлж байв уу? 

-  Манайханд сурангаа ажиллана гэсэн ойлголт байдаг. Энэ нь зарим мэргэжил дээр байж болно. Хөгжим хүний хэрэгцээ болохоор надад орлого олох боломжийг нээж өгч байсан. Хурим зэрэг арга хэмжээнүүдэд тоглолт хийж чадваржихынхаа хажуугаар мөнгө олдог байсан.

- Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ, нууцаасаа хуваалцаач? 

- Нууц гээд байх зүйлгүй. Би өөрт байгаа сайхан бүхнээ бусадтай хуваалцах дуртай. Хүний хамгийн том эрхтэн бол арьс. Эмэгтэй хүн маш сайн хөлөрч, арьсаа амьсгалуулдаг байх хэрэгтэй. Биед хуримтлагдсан илүүдэл усаа л гаргах юм. Хөөрхөн байя гэвэл хөлөр гэдэг байхаа. Мөн бодисын солилцоог сайжруулдаг усыг хэрэглэх нь чухал.  Турах гээд хоол идэхгүй байж болохгүй сайн идэх хэрэгтэй. Угаасаа бензингүй машин явахгүй. Зөв зохистой, буруу хооллолтын талаар хүн бүр л мэддэг. Таргалуулдаг хоол хүнснээс их, бага хэмжээгээр татгалзах нь зөв. Хүмүүс хоолонд ороод “Чи юу идмээр байна” гэж асуухаар “Юу ч яах вэ” гэж зарим хүмүүс хариулдаг. Энэ нь маш буруу. Ингэж хэлж байгаа нь их бухимдмаар санагддаг. Юу ч яахав гэдэг чинь “Энэ бие рүү юу ч хамаагүй хийнэ” гэснээс өөрцгүй. Хүний бие ямар хогийн сав уу.  Аливаа зүйлийг боож хаагдуулах тусам улам илүү хүсэл бадардаг. Хэрвээ идэхийг хүсэж байгаа зүйл бий бол түүнээсээ багахан хэмжээтэй, хорхойгоо дарах хэмжээнд идээд л өөрийгөө баярлуулахад болно.


- Таныг “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч хийж байхад хүмүүс их шүүмжилж байсан. Элдвээр хэлэх ч энүүхэнд. Тухайн үед та юу гэж боддог байв? 

- Би өөрийгөө харуулах гэж шоунд шүүгчээр суугаагүй. Шоу бол үндэсний хэмжээний зүйл. Би түүний өчүүхэн хэсэг. Намайг ярьж байгаа нь шоуг л ярьж байна гэж ойлгож байсан. “Халтар царайт” киноноос хойш үндэстнээрээ нэгдэж зурагтын өмнө суулгаж чадсан нь “Авьяаслаг Монголчууд” шоу юм. Гэхдээ хүмүүс Дээгийг хад чулуунаас бүрдсэн юм шиг л санаад байдаг. Би өнөөдөр тухайн үед юу ч бодоогүй, тогоогүй гэвэл   худал хэлсэн болно. Хүн ганцхан хараалын үгээр дуудуулахад яаж эмзэглэдэг билээ. Тэгэхэд намайг яаж хэлж байлаа даа. Гэхдээ тэгж хэлж байгаа нь миний амьдралд огтхон ч нөлөөлөөгүй. Намайг өнөөдөр гадаад хүнтэй суусан гээд л янз бүрээр ярьдаг. Энэ бол миний хувийн асуудал. Хэрвээ би өнөөдөр хэн ч биш, муухан амьдралтай нэгэн байсан бол намайг хэн ч тоохгүй, ярихгүй байх байсан. Гэтэл яагаад ингэж хүний хувийн амьдралд ордгийг нь гайхдаг. Аливаа сайн, муу яриа, сенсаци бол зүгээр л хөөс. Намайг өвдөхөд миний хажууд хэн байна. Түүнд л анхаарлаа хандуулна уу гэхээс биш ярьж байгаа болгонд анхаарлаа хандуулах хэрэггүй. Ер нь дөжөрдгийм дөө.

Та бусад шүүгч нараа хэрхэн дүгнэх вэ?

- Дөрвөн өөр өнцгөөс аливаа зүйлийг харж чадах хүмүүсийг суулгасан. Гэхдээ одоо дүгнээд хэлнэ гэхэд мартсан байна. Тийм байсан даа гээд юмыг дурсаад байхыг хүсдэггүй. Тухайн цаг мөчдөө л тухайн үе өнгөрдөг. Харин өнгөрч байгаа цаг мөч бүрээ үнэн байлгаж, аль болохоор жаргаад авахыг хүсдэг. Би шоундаа маш их сэтгэл гаргаж хандсан. Эргээд надад шоу маань асар их зүйлийг өгсөн.

- Та “Яг түүн шиг” шоуг үзсэн үү. Таны хувьд “Авьяаслаг Монголчууд” шоу “Яг түүн шиг” шоунаас илүү байж чадах уу? 

- Үзсэн. Манай шоу илүү. “Авьяаслаг Монголчууд” шоу бүх насны хүмүүсийг хамруулж чаддаг. Шоу маань зөвхөн авьяасыг тодруулахад оршдоггүй. Тухайлбал, хараагүй охин орлоо гэхэд нийгэмд ийм хүмүүс байдаг. Тэдний дуу хоолойг олон түмэнд хүргэж байх жишээтэй. Шоуг үзээд өмнө нь анзаарч байгаагүй зүйлээ хүмүүс анзаарч эхэлсэн. Найман хүүхдээ өсгөсөн ээжийн тухай л гэхэд амьдралд байдаг энгийн зүйл хэрнээ маш олон хүний сэтгэлд хүрсэн. Өглөө босоод хоолоо хамгийн түрүүнд аягалуулахгүй бол хоолгүй хоцордог ч гэдэг юм уу. Энгийн хэрнээ их сайхан. Энэ бүхэн л Монгол орны 21 аймагт хөгшин залуу гэлтгүй хүрч чадсан.

- Та бол сайхан бүсгүй. Олон хүн хайраа илчилж байсан уу? 

- Яг үнэндээ би сүрхий санхүүч байсан бол хүний хараанд тийм ч их өртөхгүй байсан. Энэ бол мэргэжлийн онцлог. Урлагийн хүн бол тайзан дээр гарч хүний хайрыг татсан зураглалыг бүтээдэг. Бардмаар хэлэхэд үүнд битгий хууртаарай. Энэ бол зүгээр л ажлаа хийж байгаа зүйл.  Мэдээж эмэгтэй хүн өөртөө эрэгтэй хүнийг дурлуулах дуртай байдаг. Би найз охиддоо хэлэхдээ “Эмэгтэй хүн баавгайг ч гэсэн дурлуулж байх хэрэгтэй” гэдэг. Харин огт дурлуулахгүй байвал асуудал шүү. Зарим эмэгтэйчүүд намайг хэн тоохов гэдэг. Тэгснээ ааштай болчихдог. Тийм байх ёсгүй. Эмэгтэй хүн гоё, сайхнаа мэдрэхээр “индорпин” гээд бодис ялгарч байдаг. Энэхүү бодис нь эмэгтэй хүнийг уян, энхрий, ялдам байлгадаг. Эмэгтэй хүн хайрлуулж л амьдрах хэрэгтэй. Надад хайраа илчилсэн хүмүүсийн тоо миний биенд байгаа хуруунуудаас олон байх /инээв/.

- Таны хөхөө гаргадаг имиж, бас сээтэн хаясан үг хэллэг тань шоуны бодлого, тактик байсан гэж ярих юм. Ийм тал бий юу? 

- Би кинонд тоглоогүй. Кинонд тоглохдоо жүжигчин ямар ч хамаагүй дүрийг бүтээдэг. Харин шоуны зорилго нь бусдыг цэнгүүлэхэд оршиж байсан. Намайг зүгээр л шоугаар хүлээгээд авчих. Би шоун дээр ямар имижтэй байсан. Тийм л имижтэй хүн. Надтай уулзаж үзэж байж л ямархуу хүн гэдгийг мэднэ. Хүн бүрийн харах өнцөг өөр. Гэхдээ мэдэхгүй хүн бол шоугаар нь л хүлээгээд авчих. Шоунд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй шүүгч ажилласан. Гэхдээ ахиад нэг Чимгээ эгч сууж байсан бол шоу гоё л болох байсан байх даа /инээв/. Үүнд бодлогын асуудал байсан л байх. Шоуг зохион байгуулсан бүхий л хүмүүс нэг баг болж ажиллаж чадсан. Дээгий тийм зүйл өмс гэхэд л өмсдөг, тэг гэхэд л хийдэг. Нэг машинд бүгд хамтдаа суугаад урагшилж байхад бууя гэж хэлэх эрх надад байгаагүй.

- Тэгэхээр бага зэргийн задгай хувцаслалт таны имиж гэж ойлгож болох нь ээ. Та задгай хувцаслахыг юу гэж боддог вэ? 

- Үнэхээр хөхний товчоо гаргаад явж байвал задгай гэж хэлнэ. Гэхдээ би өөрийгөө задгай хувцасладаг гэхгүй. Миний бодлоор эмэгтэй хүн бурхнаас маш том бэлгийг аваад төрчихсөн. Хэрвээ тэр бэлгээ үзүүлж, гайхуулж, зарж чадахгүй бол түүнийг авсны хэрэг байхгүй. Эхлээд эмэгтэй хүн өөрт заяагдсан бэлгээ хүмүүст зөвөөр харуулах хэрэгтэй. Ямар ч эмэгтэй хүнийг анх хараад энэ ухаантай юу гэж боддоггүй. Сайхан хувцаслаад явна гэдэг чинь хүнд буян хийж байна л гэсэн үг. Өөрт байгаа сайхан зүйлээ зөв ашиглавал амжилтад хүрдэг. Чадаагүй хүмүүс нь харин араар олон зүйл ярьдаг.  Өнөөдрийн миний ярилцлага өгч байгаа шалтгаан бол нэг ч гэсэн эмэгтэй миний ярилцлагыг уншаад сургамж аваасай гэж хүсч байна. Эмэгтэй хүн бол өрөвдмөөр амьтан. Тиймдээ ч миний туулсан амьдралын туршлагаас хэрэгтэйг аваад, хэрэггүйг нь хаяаасай гэж боддог.


- Та санхүүгийн эрх чөлөөг нэлээдгүй эрхэмлэдэг хүн шиг санагдсан. Хайр мөнгө хоёрын аль нэгийг сонгох бол алийг нь сонгох вэ? 

- Мөнгийг нь сонгоно. Гэхдээ тэр хайр нь агуу, арчаатай байвал өөр хэрэг. Надад худлаа хэлэх шаардлага байхгүй. Мөнгөтэй хэрнээ надад хайргүй байвал бас утгагүй.

- Насан туршдаа ганцхан хүнд үнэнч амьдрах тухай юу гэж боддог вэ? 

- Хувь хүний зурсан тавилан, төөргөөр л болох байх. Хэрэв тийм тавиланд төрөөгүй бол амьдрал баялаг болохоор олон хүнтэй учирна. Хорвоо дэлхий дээр ганцхан төрлийн жимс байсан бол ямар уйтгартай байхав. Хүн бас өөр төрлийн жимс идмээр л санагдана. Үүнтэй адил  хүмүүс янз янз байж, амьдралын өнгийг бүтээж байгаа.

- Та хоёр гадаад эртэй амьдралаа холбосон. Монгол эрчүүдийн гадаад эрээс ялгарах онцлог? 

- Соёлын ялгаа бага зэрэг бий. Монгол гаргалгаа гэж байдаг даа. Үүнтэй адил орон орны хэв маяг ялгаатай. Монгол хөгжиж байгаа орон. Тиймдээ ч хүмүүс нь ч гэсэн хөгжиж байгаа. Харин хөгжингүй орны хүмүүс бие биедээ хандах соёл нь арай өөр байдаг. Гэхдээ аливаа нэг улсын нэг иргэн нь боловсон байлаа гэхэд тэр аяараа боловсон байхгүй. Монгол эрчүүдийн зан араншин бол нүүдэлчин соёлоос улбаатай. Эрчүүд нь гадуур малаа хариулаад явж байхад эмэгтэйчүүд гэр доторх хамаг л ажлыг нугалж байх жишээтэй.

- Эрэгтэй хүнээс ямар хайрыг хүсдэг вэ? 

- Халамжийг л хүсдэг. Халамжгүй бол хайргүй л гэсэн үг. Зарим нэгэн хайртай гээд л юм болгон дээр цээжээ дэлддэг хэрнээ тогооны алчуур шиг л үздэг. Тогооны хүн гээд нэрлэчихдэг. Энэ нь маш муухай. Зугаалгаар явлаа гэхэд эрчүүд нь зүгээр  сайхан тамхилаад л, амарчихдаг. Гэтэл эмэгтэйчүүд нь тогоо шанагатайгаа зууралдаад  байдаг. Эрэгтэйчүүд маань ч гэсэн урдуур нь ороод хийдэг байж болох юм. Би эмэгтэйг нь битгий ажил хий гэж байгаа юм биш. Гэхдээ эмэгтэйдээ хайртай л бол гамнах ёстой. Хайр нь зохицуулчихъя гэдэг бол жинхэнэ эр хүн. Манай нөхөр болж л өгвөл надад үлдээ гэдэг. Тэгэхээр нь ашгүй ашгүй гээд  зүгээр суудаггүй. Монгол эмэгтэйчүүд тийм ч давруу биш.  

- Хэр сайн гэрийн эзэгтэй вэ? 

- Хоол сайн хийдгээрээ сайн гэрийн эзэгтэй болно гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Би сайхан монгол хоол хийгээд, цайгаа сүлчихэж чадна. Айл гэрийн өнгө гэрийн эзэгтэйгээс шалтгаална. Би эмэгтэй хүнийг эрх танхи байх хэрэгтэй гэж хэлдэг ч хэзээ ч арчаагүй бай гэж хэлж байгаа юм биш. Би бол сайн гэрийн эзэгтэй.

- Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ? 

- Ээжтэйгээ, хоёр ахтай, нэг эгчтэйгээ амьдардаг байсан. Долоон настайгаасаа Хөгжим бүжгийн сургуульд орсон. Энгийн хичээл дээр нэмэгдээд мэргэжлийн хичээлүүд ордог. Өглөө сургууль дээрээ найм гэж очоод орой найм гээд харьдаг байлаа. Ямар сайндаа бидэнд байрны найз, гадаа тоглоно гэсэн ойлголт байгаагүй. Надад бүүр анхны хайрын захиа ч гэж байдаггүй. Манай анги хоёр, гуравхан эрэгтэй хүүхэдтэй. Тэгээд бараг эмэгтэй хүүхэд шиг болчихсон. Үерхээд гар гараасаа хөтлөлцөөд л гудамжаар явна гэсэн ойлголт байгаагүй. Тийм учраас л би бороотой өдөр лагерь дээр... гэж ярьсан байх.


- Ээж тань таниар их бахархдаг байх даа? 

- Ээжийгээ баярлуулж явна гэдэг асар их буян байх. Ээжийгээ баярлуулж байвал сайн явна гэж боддог. Ээж минь 40 нас хүрээд намайг гаргаж байсан юм. Үүнийг нь залуудаа сонсохоор ямар хөгшиндөө гаргаж байваа гэж боддог байлаа. Гэтэл би одоо өөрөө 40 хүрэх гэж байна. Энэ нас бол тийм ч хөгшин биш гэдгийг ойлгосон. Манайхан яагаа ч үгүй өөрсдийгөө эмээ, өвөө болгочихдог. Энэ нь буруу. Хүн 40 нас хүртлээ сурч мэдэж байдаг. Харин 40 гараад сурсан мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлдэг. Ганцхан жишээ хэлэхэд “Никитон” хамтлагийн бөмбөрчин Золбоо Америкт байгаа. Тэр маань надад хэлэхдээ “Энд байгаа 50, 60 настай хүмүүс өөрсдийгөө  роккийн од болно гээд шаагаад байхын” гэсэн. Тэгэхээр гадаадын хүмүүс ямар залуу сэтгэлгээтэй болох нь харагдаж байна

- Таны мөрөөдөл хөгжимчин болох байсан уу? 

- “Хөгжим бүжиг”-ийн сургуульд учраа мэдэхгүй байхад ээж минь оруулсан. Энгийн 10 жилийн сургуулийн хүүхдүүд бол мэргэжлээ сонгоогүй болохоор мөрөөдөж эхэлдэг байх. Бид нарт бол хийлээ давтахгүй л бол сургуулиасаа хөөгдөнө гэсэн ойлголт толгойд суусан. Анх ээж минь “Чи энэ сургуульд ороодох, ядахнаа цэцэрлэгийн багш бол. Хоолтойгоо” гэж байсан сан. Тэгээд аажмаар сураад эхлэхээр мэргэжил минь надад таалагдаж, үр өгөөжөө өгч эхэлсэн. Мэргэжилдээ чадварлаг байх нь миний мөрөөдөл болсон.

- Та өөрийгөө хэдийгээс сайн таньсан бэ? 

- Эрт л таньсан. Таньж чадсан учраас л өөрөөрөө байдаг. Өөрөөрөө байж чадахгүй байвал таниагүй л гэсэн үг. Өөрийгөө таньсан хүн айж ичихээ больдог. Аливаа хүний өмнө сандарч, лаг болох гэж дүр үзүүлдэггүй.

-  Хийл хөгжмийг тан шиг эзэмшиж, гарч ирэх, залгамжлах нь цөөн  байна уу. Та шинэ залуу одыг төрүүлэх үү? 

- Боддог. Манай  “Degi"s Music School” сургуульд чадварлаг хүүхдүүд байгаа. Энэ сургууль бол миний хоёр дахь хайртай гэр орон. Энд сурч байгаа хүүхдүүдээс мэргэжлийн төвшинд тоглох чадвартай сайн сурагч олон бий. Энэ тухай зарлахад арай эрт байх. Гэхдээ маш гоё ургаж байгаа шинэ ногоо байгаа.

- Танай сургууль хэчнээн сурагчтай вэ, төлбөрийн хувьд? 

- 100 орчим сурагчтай. Гурван жилийн хугацаанд мянга гаруй сурагч төгсгөөд байна. Сарын төлбөр 240 мянга. Долоо хоногт хоёр удаа, бүх хичээл ганцаарчлан ордог. Зуны амралтаар хүүхдээ ямар нэгэн зүйлд сургахыг хүсч байгаа бол манай сургуульд хандаж болно. Хөгжим сурахад таван наснаас дээш настай байх хэрэгтэй. Аливаа хөгжмийг сурахад хумсаа авсан байх шаардлагатай. Учир нь өндгөөрөө мэдэрч тоглодог болохоор. Манай сургуульд насанд хүрсэн хүмүүс ч сурдаг. “Би хөгжим тоглохыг маш их хүсдэг байсан ч надад боломж олдоогүй одоо сурмаар байна” гэж ирж байгаа хүмүүс олон байна.

- Тантай уулзаж ярилцаж байгаагийн хувьд сексийн талаар асуухгүй өнгөрвөл амтгүй болно. Сексийг та хамгийн тодорхой зүйрлэлээр хэлээч? 

- Хүн нойр, хоолгүй явж чаддаггүй. Үүнтэй л адил эр эмийн харилцаа хэрэгтэй. Энэ бол биеийн хэрэгцээ шаардлага. Зүйрлэвэл ингэж л зүйрлэх байна.

- Та лагерь хамт гармаар байна, 10 жилийн дараа уулзана гэх мэтээр болзоод л байсан. Энэ тухайд ? 

- 10 жил болтол лай ч байна, зай ч байна. Тэрийг хүн юу гэж ойлговол ойлгог. Тухайн үед мэдэрсэн үгээ л хэлсэн. Яг одоо уулзах гэхээр арай залуудаад, 10 жилийн дараа уулзахад яг болох байх л гэж бодсон. Ингэж хэлэхээр би өөртөө цензур тавьж байгаа юм. Дээгий гоёоороо л байна шүү. Яасан ч гундаж болохгүй шүү гэдэг бодлыг толгойдоо суулгаж өгнө гэсэн үг.

-  Нөхөр тань энэ бүхэнд хэрхэн ханддаг вэ. Харддаггүй гэж үү? 

- Хэрэв нөхөр минь намайг хардвал секунд болгонд хардахаар тийм амьдралтай хүн бол би. Урлагийн хүний амьдрал тийм байдаг. Намайг лагерь явъя гэж хэдхэн үг хэлсний төлөө хардах хүн биш. Тэр үгийг хэлэхээс өмнө долоон жилийн амьдралыг бид хоёр хамт туулсан байсан. Намайг хэн бэ гэдгийг тэр хүн мэдсэн байгаа. Гэхдээ хайртай бол хартай гэж ярьдаг. Манай хүн минийх бол минийх, минийх биш бол биш л гэж үздэг. Хүнийг тултал нь хайрлаж чаддаг нэгэн. Намайг хүндэтгэж буцаад ирэх зангуу болж өгдөг. Хардалт гэдэг бол юм үзээгүй хүний шинж гэж боддог. Нэг бол өөрөө явдалтай болоод хардаж байгаа.

Танд ахиад хүүхэдтэй болох бодол байна уу? 

- Бүх зүйл цаг хугацаатай. Хүүхэд бол бэлэг. Ер нь бодол байгаа.

- Хийлч Дэлгэрцэцэг уран бүтээлийн хувьд дахин  хэзээ, ямар тэсрэлт хийх гэж байна? 

- Ингэж асуудаг болохоор л би хичээх хэрэгтэй. Хүмүүс надаас шинэ уран бүтээл хүлээж байгаа болохоор би чадварлаг байж, олон уран бүтээлийг толилуулах болно. Энэхүү асуултыг гэнэтийн бэлэг болгон өөрөө өөртөө огшоож үлдээмээр санагдаж байна.

-  Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 95 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gerlee(27.123.214.122) 2017 оны 09 сарын 21

Sonin l yum

0  |  0
(73.25.62.184) 2017 оны 09 сарын 03

Mungu tsarai yarij ailgyitej ysan tolgoi gargan zaluu yeiinxend bitgii myy ulger dyyrail yzyyleed bai. Sadar zambaraagyi yabdlaa zarlasan amitan be. Gaj eum yariad yabdgiin.

0  |  0
(73.25.62.184) 2017 оны 09 сарын 03

Mungu tsarai yarij ailgyitej ysan tolgoi gargan zaluu yeiinxend bitgii myy ulger dyyrail yzyyleed bai. Sadar zambaraagyi yabdlaa zarlasan amitan be. Gaj eum yariad yabdgiin.

0  |  0
(202.72.242.4) 2017 оны 08 сарын 09

сайхан хүүхэн шүү . хүчтэй . худалч биш

0  |  0
(202.9.41.106) 2017 оны 07 сарын 07

Arai l zadgai yariatai uymaa hvn medeej uuriinhuuruu bh zuw ghde bas arai arai gudamjnii hvvhen shig deer n songodog urlagiin hvn bj yarianda Jahn anhaarsan deer bh bi l gj tseejee deldeed bga hvn bnda

0  |  0
(66.181.186.195) 2019 оны 02 сарын 16

Yaj ch mes hurgeed nuguu l baidag heterhii normal tsarai.Hezee ch huurhun bolohgui huuhen yum daa.Dr ni balai balai yum yarina.Zarim humuus yarisaniig nii hudlaa huurugdunu.

0  |  0
уншигч (150.129.142.7) 2017 оны 06 сарын 30

Сайхан бүсгүй шүү. ”Өөрийнхөөрөө бай, гээд чулуун чимэг дуулаад байгаа биз дээ. Атаархагчид аа

0  |  0
(202.70.34.38) 2017 оны 06 сарын 28

чи баавгайд дурлаж чадах юм уу битгий элээ балай юм ярьж бай тэр баавгай гэдэг амьтан чинь хүн битгий хэл амьтан хүртэл айдаг байхад чи баавгайд дурлах уу мангараа үг хэлээ бодож ярь

0  |  0
(66.181.165.36) 2017 оны 06 сарын 27

Дээгийг элдвээр хэлэх тусам өнгө ордог сайхан эмэгтэй,хүн юу гэж хэлэх нь хамаагүй битгий гутар улам л урам зоригтой бай,чи бол үнэхээр дайчин чадварлаг өөрийнхөөрөө байдаг нь сайхан чамд амжилтын дээдийн дээдийг хүсье дүү минь

0  |  0
zochin(103.229.120.68) 2017 оны 06 сарын 25

sonirhdog zaluusdaa zoriulaad gadaadaar yariltslagaa uguuchee. hend hamaatai yum ve. yariltslagiig chine unshaagyi zygeer l ingej bichmeer sanagdaad. eruul uhaantai bol hiisen songolttoi chine naad yariltslagnii tani handlaga taarahgyi baih shig. er ne shuuj baigaa chine unendee taalagddaggyi. hel yarianii hugjil muutai. zooz

0  |  0
Зочин(27.123.214.105) 2017 оны 06 сарын 25

Эмэгтэй хүний нас нь явж, цэвэрших дөхөөд ирэхээр баавгай хүртэл сонирхдог болдог юм болуу? хэхэ

0  |  0
(103.212.118.145) 2017 оны 06 сарын 24

Энэ авгай бөгсний хэмжээ, ухаан шунал арчаагүй байдлын хэмжээгээрээ л сэтгэж байдаг.Монгол эрчүүдээс юуч харж чаддаггүй гээд бодохоор Монголоос зайлаарай. Учир нь Монгол нэг ч гэсэн Олон улсын янханаас салах нь

0  |  0
mataruudad zoruilav(202.179.26.139) 2017 оны 06 сарын 22

end hogiin comment bichij bgaa humuusee ta nar zurgaa haana ch hamaagyi tavihad door ni comment hiij neg useg ch hun bichihgyi. giiguulsen yumgyi hun hezee ch toodgyi garuud l hund ataarhsan garuud l end tend ingej hutsaj yvdagiin. Hun neg l amidarna uuriinhuuruu hund gai bolohgyi azjargaltai amidarch bval hend hamaataiyiin. yanhan bna uu yu bna uu ymar padlii bnaa ta nariin umnuus amidarch chamaas yum guisan bish. emegtei hun hairluulj halamjluulj amidar gesen bna ene buruu yu? erguu tsarailaad nuhurtuu deerlehuuled uilaad yvjaagaa esvel hench tooj hardaggyi mataruud comnii tsaanaas uuriiguu

0  |  0
ооо(66.181.187.30) 2017 оны 06 сарын 20

ходооний зангаа орхидоггуй юм уу

0  |  0
FFF(66.181.160.2) 2017 оны 06 сарын 20

AMERICT BAIHDAA YANK HIISEN,SURSAN YUM UU KK KK

0  |  0
Zochin(202.70.46.209) 2017 оны 06 сарын 20

Uug ni ih dajgvi shvvj bsan getel ter neg udur ilbechin zaluug yu gelee Chuka ta 2 ch ergvvgee harulsan shv odo mongold ter ilbiin vzvvlberig hdeg hvn barag bhgvi Chuka Deegi 2 tegehed nuguu 2 oosoo 100huwi doogur hedge harulsan

0  |  0
saruul(202.9.43.100) 2017 оны 06 сарын 20

saihan yariltslaga bna Uramtai.Uran buteeliin amjilt husye.

0  |  0
Bi(182.171.231.55) 2017 оны 06 сарын 19

Ineedegiig er dagana. Baadagiig nohoi dagana gedeg ug brag daa. Aaligui l huu hen bna

0  |  0
Го го(59.153.112.107) 2017 оны 06 сарын 19

Мөн чиг айлгүй аятайхан дамшигшүү

0  |  0
Fkyoo bitchass(73.246.128.222) 2017 оны 06 сарын 18

hoshin Philippians d durluuldgiin bgaa biz. iyn baavgai. ichij uhmeer iym.

0  |  0
baavgai(172.76.111.111) 2017 оны 06 сарын 17

Tulaad yarih zoriggui bj neeh nuruunaas nmuu helhiin deedeer helj araas n hutgalhiig n yaanaa end chalchaad bgaa yumnuud bugd setgelgeenii doroitold ortson mulguu yumnuud bn

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 06 сарын 17

ene emegteig nuhur haij yavakh ued n onooh mongol erchuud n hurunguggui guilgachin baisan ue shuu dee.tiim bolohoor mongol erchuud 2_r zeregleld baisan biz.odoo bayan targan mongol erchuud olon boloo biz.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 06 сарын 17

saintai n hanil!saihantai n suuler gedeg biluu.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 06 сарын 17

emegtei hunii hussenee avch husseneeree amidranaa l gesen aihtar shulmiin dotor bodol shuu dee.mongol hun helmegdeegui n yamai daa.

0  |  0
зочин (202.9.42.179) 2017 оны 06 сарын 17

өөрийн гэсэн үзэл бодолтой л эмэгтэй байна. Би баавгайг өөртөө дурлуулна гэж байгаа биш, эмэгтэй хүн ийм үзэсгэлэнтэй чадвартай гэдгийг л зүйрлэж хэлж байна шүү дээ. Заримдаа ч сэтгэгдлүүд арай л аймар байх юмаа

0  |  0
Зоч (122.201.24.22) 2017 оны 06 сарын 17

Цаашдаа юугаар ч хэмжишгүй үнэ цэнээ хадгалж яваарай

0  |  0
Судвэрдэнэ(47.217.232.9) 2017 оны 06 сарын 16

Монгол хүүхдүүд чадвартай

0  |  0
(182.160.36.155) 2017 оны 06 сарын 16

энэ хэн бэээээ

0  |  0
(202.179.24.251) 2017 оны 06 сарын 16

одоо чамд баавгай дурлаа юу зүгээр зооглох гээ байлгүй дээ тэрнээс чам шиг т нь хэн ч дурлахгүй

0  |  0
Boldhuu(202.131.242.254) 2017 оны 06 сарын 16

Ёоёоёо энэ хөдөөний орк тэр хөгшин харуудаасаа залхаад одоо бүр амьтан сонирхдог болсон юмуудаа хөөрхий.

0  |  0
(202.9.41.145) 2017 оны 06 сарын 16

Байвгайнаас арай дээр юм мереед л дее зарим нь буур сексээс залхчихсан олигтой эр ч алга гээд л томроод байдаг заримд нь юуч байсан яахав л болчихсон ХОРВОО ЧИ ХУНИЙ ЗОВЛОНД ХАНАХ БОЛООГУЙ ЮУ

0  |  0
Зочин(202.9.40.218) 2017 оны 06 сарын 16

Дээгий хүүхээн чи баавгайтай нэг туршаад үзээч Орос авгай азрагатай тэгсэн шиг тэхдээ рам юмаа бөххөн шиг хийгээрэй боовы нь сайн хараараай азрагных бол эр хүнийхтэй төстөй баавгайных ямар байдгийн бол зургий нь тавьчихаач харъя кккккккк

0  |  0
(122.201.17.138) 2019 оны 02 сарын 16

сайхан эрүүл сэтгэлгээтэй юмаа. амжилт хүсье. аливаад өөрийнхөөрөө байдаг юм байнаа

0  |  0
зочин(122.201.28.7) 2017 оны 06 сарын 15

яаг зөв энэ баавгайд яг таарна

0  |  0
000(103.10.23.88) 2017 оны 06 сарын 15

Сайхан хүүхэн биш боловч Эрчүүдийн жэнхэн хүсэж хайрлаж явах бүсгүй мөнөөс мөн яанагхан ялдамхан

0  |  0
(202.179.4.186) 2017 оны 06 сарын 15

сайхан бүсгүйд уран бүтээлийн амжилт хүсье.

0  |  0
(112.72.8.142) 2017 оны 06 сарын 15

zugeer todorhoi l baidag shu de hugshin gadaad nuhurtei aaligui sadar huuhen... unheer l dutagdahiin zovlond ussun uchraas mungiig l husch yavdag n uneh baihoo hudlaa heden ug hen ch holbood helchine uhaantai yum shig haragdchina sejgiin sejgiin

0  |  0
иргэн(27.123.214.124) 2017 оны 06 сарын 15

Ер нь нэг хэсэг нь хүүхэд залуу үеийг хүмүүжүүлэх гэж хөлсөө урсгаж байхад нөгө хэсэг иймэрхүү гаж дондонгууд хүүхэд залуу үещд мөн ч их муу үлгэр үзүүлэх юм аа

0  |  0
Сэжиг хүрчихлээ(66.181.181.242) 2017 оны 06 сарын 15

Баавгайтай ойртоно гэж тэнэгтэж байж бариулав даа. Гаж донтон юм уу хаашаа юм бэ

0  |  0
өаир(203.91.112.186) 2017 оны 06 сарын 14

яриа нэг л биш. Гаж юм уу?

0  |  0
zochin(73.229.223.139) 2017 оны 06 сарын 14

medehgui ee,emegtei khu khatan shig l erh duraaraa baih estoi gej surtalchilsan khuukhen,amidral deer urgelj erh duraaraa zutgeed bna gej yu baihab dee,kheterhii amia bodson boloh bish vv,gadaad nuhruudtei boloohoor tegdeg um bailgui kkk

0  |  0
tuya(202.9.43.130) 2017 оны 06 сарын 14

Saihan busgui uhaantai ooriin bodoltoi

0  |  0
URANHAI(202.179.2.118) 2017 оны 06 сарын 14

YRVAA TSARAITAIGAA MEDDEGYUI T1 AVGAI...BAAVGAI CH TOOJ IDEHGUI UMHII MAXTAIgaa MEDDEGUI YM BAIHDAA kkkkk

0  |  0
Haha(59.8.247.203) 2017 оны 06 сарын 14

Mungund ni bolj hugshin uvgunuudiin uvur damjsan hyamdhan yanhan

0  |  0
зочин(122.201.21.124) 2017 оны 06 сарын 14

БАЙДАГ Л ЭМЭГТЭЙ НИЛЭЭД ХӨГШИРСӨН БАЙНА ЯАХАВ НАСАНДАА Л ЮМ

0  |  0
зочин(122.201.21.124) 2017 оны 06 сарын 14

БАЙДАГ Л ЭМЭГТЭЙ НИЛЭЭД ХӨГШИРСӨН БАЙНА ЯАХАВ НАСАНДАА Л ЮМ

0  |  0
Zochin(66.181.184.197) 2017 оны 06 сарын 14

Estoi teneg huuhen

0  |  0
Зочин(27.123.214.114) 2017 оны 06 сарын 14

Матарт баавгай дурлах уу?

0  |  0
01(202.179.31.64) 2017 оны 06 сарын 14

мундаг бүсгүй яагаад бусдын үгээр байх гэж, Өөрийхөөрөө өөрийнхөө амьдралыг л аваад явах хэрэгтэй, Сайхан бүсгүй сайхан ч хүүхэн амжилт хүсэе

0  |  0
иргэн(122.201.25.46) 2017 оны 06 сарын 14

Баавгаитаи секстэж үзсэн баихдаа

0  |  0
зочин(202.9.43.150) 2017 оны 06 сарын 14

тийм байхаа даан ч зөнөчихсөн баавгайнууд энэ хүүхэнд дурлаад байдаг юм

0  |  0
Deegi(202.55.184.251) 2017 оны 06 сарын 14

Ene huuhen uuriiguu saihan gej bodoj yvdgiin bn. Tegvel bi hajuud ni tasartsan saihan huuhen yum bn kekeke. Deegii mini iim bie haa tsarai zustei baij uurtuu iim itgeltei baihaa bolij uzeech arai l ichmeer yum

0  |  0
Матарнаас бусад нь(139.5.217.147) 2017 оны 06 сарын 14

Энэ авгайг харсан матар лав дурлана байх шүү. Эргүү хүүхэн.

0  |  0
unen(202.9.43.138) 2017 оны 06 сарын 14

ene avgai bid 2 t unen hair baij amjih uu. mungu hurungu sanhuu zus tsarai hoyor l yarihaas tsaash uhaan hurehgui bolhi durnii hongio shd

0  |  0
zochin(124.158.113.3) 2017 оны 06 сарын 14

yg tvvn shigin shvvgch hii

0  |  0
Зочин(202.21.124.133) 2017 оны 06 сарын 14

Өөртөө итгэлтэй үзэл бодолдоо үнэнч сайхан эмэгтэй

0  |  0
w(43.242.243.52) 2017 оны 06 сарын 14

estoi mylgyy amitan shuu neere

0  |  0
БИ(202.21.100.210) 2017 оны 06 сарын 14

Хүүхэд бол бэлэг. Ер нь бодол байгаа. Энэ бол хамгийн гоё үг байлаа

0  |  0
(124.158.112.3) 2019 оны 02 сарын 16

Хөгшчүүлийн өвөр дамжсан садар эм

0  |  0
(103.229.121.233) 2017 оны 06 сарын 14

сайхан хэлжээ

0  |  0
зочин(202.179.24.197) 2017 оны 06 сарын 14

Дээгий чи эхлээд Хөвч тайгаар яваад Баавгайг өөртөө Дурлуулаад ир, Тэгвэл чамайг ёстой ярьдаг шигээ Хоншоортой бүсгүй юм аа гэж Хүндэтгэж явах болноо,

0  |  0
Зочин(202.55.191.194) 2017 оны 06 сарын 14

Дэгий ухаантай сайхан эмэгтэй, Аз жаргал хүсье

0  |  0
zochin(58.232.124.248) 2017 оны 06 сарын 14

hunii nohriig tsarai zus muutai gene uu bidend hamaagyi shtee Tanii nohor aimaar goe tsaraitai yu ? Er hun tsarai zus geheesee uuruu bolovson uhaalag halamjtai noen nuruutai l baival bolloo hoer hun hoorondoo xairtai sain bolood l amidaraad yavaa shuudee humuus mini

0  |  0
zochin(202.21.106.107) 2017 оны 06 сарын 14

nohor gd bga hun ni arai l muuhai tsarai gui hun bnlee sh d ichih nuur bdggui ee gj kkk

0  |  0
21 zuunii emegtei(59.153.112.143) 2017 оны 06 сарын 14

ene huuhen saihan huuhen bol bish yahav baga balchirtaa hetsuu amidrald osood arga n hamaagui saihan l amidrah yostoi gesen uzeltei hun yum ternees bolomjtoi seheeten ailld osson bol bas arai ooroor setgej oortoo itgeltei sursan erdem medlegeeree amidrah bsan ch bail magadgui hund baihguin zovlon ih tor zasag mini oligtoihon bj ard tumnee ood n tatahgui bol bidnii ireedui ingej setgeed zugeer gadnii humuusiin gart orood bj bolohgui

0  |  0
ggggs(112.72.8.250) 2017 оны 06 сарын 14

ne hvvhen mash shudarga yrije, gehdee bvh zvulig vnen bodit ymar ch mayg oroogvi yg setgelese helsen bna. ene emegtei shig mongol hvvhnvvd bh estoi

0  |  0
ойлгодоггүй ээ(119.40.103.34) 2017 оны 06 сарын 14

тултал нь хайрлана гэхээр яаж хайрлахыг хэлэхүү

0  |  0
Top