“Багахангай марафон-2017”-д манлайллаа

2017 оны 06 сарын 14

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2017” өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд “Аврагч” биеийн тамир, техник-спорт хороо, “Алдар” спорт хороо, “Хилчин” спорт хороо, “Од” клуб, “Үсрэлт XXI зуун” клуб, “Акелес” клуб болон Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэг, Орхон-Уул, Дархан-Уул, Булган, Дорнод, Хөвсгөл, Төв, Увс, Өмнөговь, Хэнтий, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймаг, Зэвсэгт хүчний 310, 032, 311, 017-р анги, Хилийн цэргийн 0306-р анги зэрэг 30 гаруй байгууллага, долоон дүүрэг, 13 аймгийн 600 гаруй тамирчид оролцсон юм.

Улмаар тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд хошууч М.Цогтбаяр, дэслэгч А.Золжаргал дасгалжуулагчтай Онцгой байдлын албаны баг тамирчид тэргүүлсэн бол Ө.Отгонзаяа дасгалжуулагчтай Булган аймгийн баг дэд байрт, Х.Уянга дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа.

Харин өсвөр насны ангилалд Б.Хадбаатар дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг тэргүүн байрт шалгарч, Ө.Отгонзаяа дасгалжуулагчтай Булган аймаг дэд байр, Х.Уянга дасгалжуулагчтай Алдар спорт хороо 3-р байр эзэлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top