”Говь”-ийн гал юунаас болов?

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2017 оны 06 дугаар сарыy 14-ний 20 цаг 46 минутанд ирсэн байна. Галын дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажиллаж байна. Гал их хэмжээнд тархан гарсан, сая авсан мэдээллээр гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Харин өнөө өглөөний байдлаар галыг бүрэн унтраасан байна. Галын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа аж. Мөн Говь ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад аваад байна. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.119) 2017 оны 06 сарын 15

Daatgal baidag bailgui Dee. Hunii ami l ersdeegui bol boljee.

0  |  0
хувьцаа эзэмшигч(27.123.214.107) 2017 оны 06 сарын 15

Үйлдвэрээс олдог асар их ашгийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх хэдхэн хүн заьшчихаад олигтой засвсар , шинэчлэлт хийдгүй , нэг муу навсайсан юм л байна ш дээ . Хууль үйлчилдэг Солонгос , Япон шиг оронд ингэсэн бол хүнд яланд унах байсан байх даа .Манайд чиг өрөвдүүлсэн баатрууд болчих юм .

0  |  0
c(103.26.195.209) 2017 оны 06 сарын 15

setgel hanamjtai hemjee hyazgaartai amidrah huuliig zorchvoos

0  |  0
konum(103.26.195.209) 2017 оны 06 сарын 15

olgoi hagaravch togoondoo hemjee hyazgaartai hanamjtai amidrahiig jinhene ardchilsan niigem gene

0  |  0
zochin(202.179.24.248) 2017 оны 06 сарын 15

Manaid er ni galiin dvgnelt zob gardag yim yy . Byryytai hvn gej bdag yy . Neg ih svrjigneed l daraa ni yi blson bvv med tag chig l bldog shvv dee .

0  |  0
хохирогч(103.229.122.134) 2017 оны 06 сарын 15

гурван жилийн өмнө 1-р 40 мянгатын байшин дээврээсээ шатахад гал командны машин том даргын огт шаатаагүй байшин руу хөөс цацаад шатаж байгаа байшин руу цацах усч байхгү й дахин усандяваад нэмж ирсэн гал командны машин нь зуслангаас бас ямарч усгүй ирж дараа нь бүр галаа дийлэхээ байгаад 70 тоонн ус байшин руу хамаа намаагүй цацаж доор айлууд нь сүүрсэн биздээ.

0  |  0
irgen(202.9.43.125) 2017 оны 06 сарын 15

ergeej sergeehsen Olon jiriin urged amjirgaagaa zalguuldag.

0  |  0
Puujee(202.21.109.139) 2017 оны 06 сарын 15

Яана вэ. Монголын ганц нүүр царай болж байсан үйлдвэр маань шүү дээ. Харамсалтай байна. Туслах юмсан. Хүн бүр Говийн бүтээгдэхүүнийг худалдан авч тус нэмэр болцгооё.

0  |  0
зочин(202.9.41.16) 2017 оны 06 сарын 15

ЗА ТЭР АРИУНБУЯН,ЗАЛУУХҮҮ НАР ХОЛ БАЙ.Харин тэр хурандааЭрдэнэбаяр гэж залуу ажлаа үнэн сайн мэднэ тун чадвартай залуу даа

0  |  0
denjigch(202.9.41.116) 2017 оны 06 сарын 15

hairan uildver haramsaltai

0  |  0
20-17(122.201.24.156) 2017 оны 06 сарын 15

сайхан үйлдвэрийг зориуд галдсан юм биш бгаа гэж бодогдоод бна.

0  |  0
Top