Зүрх зүссэн мэдээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр явж байсан хүүхдүүд зам тээврийн ослоор амиа алджээ. Зүрх зүссэн мэдээ гэж үүнийг л хэлэх биз ээ. Даль жигүүрээ дэлгээд дүүлэн нисэх насандаа  тун ч харамсалтайгаар хорвоог орхилоо, тэд...

Сурагчдын хүсэл...

"Маргааш шалгалт болно. Яадаг бол. Хүссэн сургуульдаа ороод дуртай мэргэжлээ сонгоно доо" гэсэн гэгээхэн хүсэл бас багахан айдас тээсэн нэг ангийн дөрвөн сурагч аймгийн төв явах "Норд бенз" маркийн машинд суужээ. Дэрсхэн дөрвөн сурагч 17-18 насны хүүхдүүд байж. Тодруулбал, Замын-Үүд сумын харьяат, Д /18 настай, эрэгтэй/, Сайншанд сумын харьяат Б /18 настай, эрэгтэй/, Дорноговь аймгийн харьяат Т /17 настай, эрэгтэй/, Дорноговь аймгийн харьяат Г /17 настай, эрэгтэй / нар хамт явж байжээ.

Үхлийн шон: 466

Сайншандаас Замын-Үүдийн чиглэлийн замд 466 дугаар шон гэж байдаг аж. Тэр шонгийн ойролцоо сурагчдын сууж явсан авто машин осолджээ. Ослын улмаас сурагч Д, Б нар газар дээрээ амиа алдаж, Т, Г нар хүнд гэмтжээ. Тэдний сууж явсан машин "Соната" маркийн машинтай мөргөлдсөний улмаас ийм харамсалтай хэрэг болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний замд үхэр гарч ирснээс болж энэ осол болжээ. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Дорноговь аймгийн Замын цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

ЭЕШ-ыг цахимаар авдаг болъё

Ослын дараа олон нийт харамсаж, гашуудахтай зэрэгцээд халаглаж бухимдацгааж байна. Хүүхдээ хамаагүй явуулсан эцэг эхийн буруу, сургуулиар нь нэгдсэн байдлаар авч яваагүй сургуулийн буруу, ЭЕШ-ыг заавал аймаг дээр авдаг боловсролын байгууллагын болхи арга буруу л гэнэ. Гэхдээ "Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв" гэгчээр одоо юу ч гэж хашгирсан нэмэргүй. Өрц нь өмөрч суугаа эцэг эхийг буруутгалтай нь биш. Харин энд нэг зүйлийг цохон хэлэхэд, техник технологи хөгжсөн өнөө үед ЭЕШ-ыг цахимаар авах боломж бүрэн буй. Ийм байхад заавал орон нутгийн хүүхдүүдийг аймаг руу явуулах шаардлага юун билээ. Тиймээс ЭЕШ-ыг үүнээс хойш цахимаар авдаг болбол яасан юм бэ, Боловсролын сайд аа.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrosia(58.123.151.188) 2017 оны 06 сарын 16

joloochiin buruu hurd hetruulj yavsniih

0  |  0
5(103.87.255.42) 2017 оны 06 сарын 16

ҮХЭРИЙГ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Zochin(103.26.194.137) 2017 оны 06 сарын 16

Mash ih hramsaltai, mash ih gunigtai medee bna.

0  |  0
ЗОЧИН(66.181.177.177) 2017 оны 06 сарын 15

ХУРДАА ТОХИРУУЛЖ, ГЭРЛЭЭ ШИЛЖҮҮЛЭХ ЗАХЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМЭЭ МӨРДӨЖ, СОЁЛТОЙ ЖУРАМТАЙ ЯВААГҮЙ УОДООЧИЙН БУРУУ ШДЭЭ.ХҮНИЙ АМИАР ДЭНЧИН ТАВЬЖ БАЙДАГ БҮДҮҮЛЭГ ЖОЛООЯЧ НАРЫН БУРУУГААС ХАЙРАН ХҮНИЙ АМЬ.

0  |  0
зочин(27.123.214.107) 2017 оны 06 сарын 15

Малаа машин зам руу эзэнгүй туучихдаг малчин хариуцлага хүлээх бол уу . Билчээх газар байхгүй биш .

0  |  0
зочин(103.9.88.162) 2017 оны 06 сарын 15

Социализмийн үед л сумаас аймгийн төв орж шалгалт өгдөг байсан энэ технологийг өөрчлөөч ээ,хаа байсан тог цахилгаангүй сүлжээгүй хөдөөний багаас хар машинаар сонгуулиа өгөөд байхад

0  |  0
zo(202.179.26.231) 2017 оны 06 сарын 15

uhert mash buruu bna. huduunii zamd garsan olon osold uher holbogdson baidag.

0  |  0
Зочин(122.201.23.19) 2017 оны 06 сарын 15

харамсалтай юм. Ум Мани Бадми Хум

0  |  0
ххххххххх(202.131.228.178) 2017 оны 06 сарын 15

хаа хамаагүй явсан үхэрт яагаад хэн ч буруу өгөхгүй байнаа? Улсын хамгаалалтанд байдаг болохоор нь долигноод байгаа юм уу даа хаашаа юм?

0  |  0
Top