Алессандра Амбросио: Зүрх маань юу гэж хэлнэ, би биеэ тэгж авч явдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Бразил бүсгүй Алессандра Амбросио дэлхийн загварын ертөнцийг чимсэн модель, айлын сайн эзэгтэй, хоёр хүүхдийн халамжит ээж. Басхүү их хөдөлмөрч, ухаалагаараа алдартай билээ. Польш-италийн бага зэрэг хольцтой, Өмнөд Америкийн моделиуд дундаа хамгийн гоё биетэйд тооцогддог түүнтэй “ELLE” сэтгүүлийн сурвалжлагч хэдэн хором хөөрөлджээ.

-Үзүүлбэрийн үеэр болон амьдрал дээр чинь хувцас урагдаж ханзрах юмуу, өсгий хугарах зэрэг санамсаргүй зүйлүүд тохиолдож байсан уу?

-Би их азтай хүн гэдгээ хэлмээр байна. Өсгий минь хэзээ ч хугарч байгаагүй. Харин хувцастай холбоотой асуудал хоёр удаа тохиолдож байсан шүү. Гэхдээ би яг тэр үед нь олж харж, янзалж амжсан.

-Олон ангит инээдмийн кино юмуу хошин шогт тоглосон бол ямар бүтээлийг сонгох байсан бэ?

-“Найзууд” киног. Энэ олон ангит кинон дээр гарч байгаа хошигнол надад их таалагддаг. Амьдралд тохиолдох чухал хүмүүс болох дотны найзуудтайгаа харилцах талаар өгүүлдэг.

-Таныг инээлгэх амархан уу?

-Хошин шогийн мэдрэмжтэй хүнийг инээлгэхэд амархан байх. Гэхдээ би ихэвчлэн найз нараасаа ирдэг хөгжилтэй бичлэгүүдийг үзээд их инээдэг.


-Зураг авалт дээр тохиолдож байсан хамгийн эвгүй зүйл юу байв?

-Нэгэн рекламны компанийн зураг авалтад орсноо мартдаггүй юм. Усан доор авахуулах зураг байсан. Миний дотны найз, гэрэл зурагчин Рассел Жэймстэй ажилласан юм. Би байнга амьсгалаа түгжиж, үүнийхээ сацуу энхрий ялдам харагдах ёстой байсан. Гэвч усан доор байж чадахгүй байнга л хүчилтөрөгчтэй баллон хайж байлаа. Загаснууд миний эргэн тойронд хоол хайн явж, би байнга амьсгал авах хэрэгтэй болж байсан үнэхээр аймаар тэр өдрийг мартддаггүй юм.

-Та ууртай юу, эсвэл биеэ барих чадвартай юу?

-Бүх л жинхэнэ бразил хүний адил би их цочмог. Зүрх минь юу гэж хэлнэ биеэ ч тэгж л авч явдаг. Түр хүлээгээд нөхцөл байдлыг эргэцүүлж байсан удаа ер байхгүй юм байна /инээв/.

-Та цахим сүлжээ байнга хэрэглэдэг. Энэ зүйл хүний амьдралыг сайнаар өөрчлөх болов уу?

-Үүнийг би гайхалтай бүтээл гэж боддог. Би байнга нийтийн сүлжээ хэрэглэж, түүгээрээ дамжуулан найз нартайгаа харилцдаг. Цахим хаяг нь олны танил, алдартай хүмүүсийн амьдралыг тайзны араас харах боломжийг бусад хүнд олгодог байх. Гэхдээ ямар ч тохиолдолд хил хязгаарыг нь тааруулаад хэрэглэх хэрэгтэй.

-Өөрийнхөө тухай хүмүүсийн мэддэггүй баримтыг хэлээч?

-Интернэт дэх хуудсуудаар минь дамжуулан та бүхэн намайг сайн мэднэ. Миний талаар бүх л зүйл тэнд бий дээ. Гэхдээ та нар намайг сонгинод дургүй, тэвчиж чаддаггүй гэдгийг хаана ч олж уншаагүй байх.

http://www.spletnik.ru/img/2017/04/nastya/20170424-summer9.jpg


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu