Женнифер Энистоны дүү Алекс: Женнифер миний бөгсөнд гарсан хатиг болоод удаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Холливудын хурц оддын нэг Женнифер Энистоны дүү алдартай эгчийнхээ нэрийг сонсохыг ч хүсдэггүй гэнэ. Тэрээр эгчийнхээ нөмөрт наалдан, халаасандаа хэдэн доллартай наргиж цэнгэсэн шигээ явах бүрэн боломжтой ч өөрийн замаар явахыг илүүд үздэг нэгэн ажээ. 27 настай Алекс тэр бүр олны анхааралд өртөөд байдаггүй ч орчин тойрныхон нь байнга эгчийнх нь тухай асуудагт залхаж явдаг нэгэн. Тэрээр гурван жилийн өмнө эгчийнх нь талаар асуусан нэгэнд “Женнифер миний бөгсөнд гарсан хатиг шиг болсоор олон жил болж байна” гэж хэлж байсан гэнэ.

Гэхдээ хамгийн гол нь, хүмүүс түүний эгчдээ дургүйд биш, харин гудамжинд амьдарч байгаа талаар нь ярьцгааж байгаа аж.  

Алекс ажил хийхээ болиод удаж байгаа бөгөөд хувийн фургон машинаараа Лос Анжелес болон ойролцоох хотуудад болж буй рок фестивалиудыг хэрэн хэсч явдаг байна. Мөн амьтны гавлын яс цуглуулж, ан хийдэг нэгэн болжээ. Эцэг нь болох Жон Энистон түүнд тав гурван төгрөг өгдөг ч тэрээр мөнгө хэрэглэхгүйг хичээж, хувцсаа хүртэл өөрөө оёж өмсдөг гэнэ. Түүний цээжин хэсэгт “Эрх чөлөөтэй амьдар”, арай доохонтой нь “Доод талыг минь таал” гэсэн үгс шивсэн байдаг аж. Гурван жилийн өмнө хүүтэй олсон ч төрснийх нь маргааш л шууд салсан Алексийн талаар Женнифер Энистон эцгээсээ сонсоод итгэж чадаагүй гэдэг. 


 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top