Бяцхан охины хүсэл нас барсных нь дараа биелжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

  Хүмүүс зарим нэг нүд хальтрим дүр зургийг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг. Хэрэв өөрт тохиолдоогүй л бол. Тэгвэл нэгэн бяцхан охины тухай түүхийг өгүүлье. Түүнийг Рейчел гэдэг бөгөөд есөн настай байхдаа хорвоогийн мөх бусыг үзүүлжээ. Рейчелийг есөн нас хүрэх гэж байхад амьдардаг Сиэтл хотод нь "Charity water" хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Скотт Харрисон лекц унших гэж иржээ. Тус лекцэнд тэрээр ээжтэйгээ очсон байна. Скотт Харрисон тайзан дээр зогсоод байгууллагынхаа цэвэр усны хомсдолтой хэрхэн тэмцдэг талаар ярьж эхлэхэд харанхуй заалан дотор сэтгэл нь хөдөлсөн Рейчел сууж байв. Олон зуун туйлдсан хүмүүс бохир намаг, шалбаагаас өттэй, шавартай ус ууж байгаа бичлэгийг охин анх удаагаа үзэж, энэ уснаас үүдэлтэй аюулт өвчнөөс болж 4500 хүүхэд өдөр бүр үхдэг гэдгийг мэджээ. Энэ нь өдөр бүр эрэгтэй эмэгтэй хүүхдүүд суусан 10 том нисэх онгоц газарт унаж сөнөж байгаатай ижил юм. Улмаар хүмүүнлэгийн байгууллагаас зарлаж байгаа арга хэмжээний тухай лекцэнд ирсэн хүмүүст зарлажээ. Тухайлбал,  Тэдгээр зовж шаналж буй хүмүүст туслах нэгэн аргыг тус байгууллага олсон байна. Энэ нь хүн бүр  төрсөн өдрөөрөө өөртөө мөнгө бэлэглүүлэх аж. Өөрийнхөө төрсөн өдрийн бэлгэнд ирсэн мөнгийг цуглуулах юм. Рейчел ч тун удахгүй болох гэж байгаа төрсөн өдрөө зүгээр нэг тэмдэглээд өнгөрөөхийг хүссэнгүй. Ээжийнхээ тусламжтайгаар хүмүүнлэгийн "Charity water" байгууллагын хуудсан дээр өөрийн хуудсаа нээжээ. Түүнийг таньдаг хүн бүрийг төрсөн өдрөөр нь хүүхэлдэй, плать бэлэглэхийн оронд мөнгө өгч хүүхдүүдийг аврахыг уриалжээ. Рейчел 15 хүн цэвэр ус уух боломжтой болгохын тулд 300 ам.доллар цуглуулахыг төлөвлөв. Гэвч мөнгө нь зөвхөн 11 хүнд хүрэхээр цугласан байна. Рейчел сэтгэлээр их унаж, төрсөн өдөр нь өнгөрч, хуудас нь ч хаагджээ.
       Хэд хоногийн дараа Сиэтлийн хурдны зам дээр 20 машин мөргөлдсөн мэдээ Америкийн хэвлэл мэдээллээр гарав. Нэгд нь Рейчел гэр бүлтэйгээ сууж байжээ. Тус ослоос хүмүүс амьд үлдсэн ч зөвхөн Рейчел олон тооны нурууны хугаралтай эмнэлэгт хүргэгдэн амь гарч чадаагүй аж. Улмаар олон зуун хүмүүс залбиран охиныг хойд замд нь үджээ.

     Бяцхан охины биелээгүй мөрөөдлийг гүйцээхийн тулд "Charity water" хүмүүнлэгийн байгууллагаас Рейчелийн хуудсыг дахин нээхийг хүсэв. Анх лекцээрээ охиныг догдлуулсан хүн болох Скотт Харрисон, Рейчелийн эмгэнэлт түүхийг сонсоод хуудсыг дахин нээсэн байна. Тэр Рейчелтэй хэзээ ч танилцах боломж байсангүй, лекцен дээр асуулт тавих гээд охин хүлээсэн боловч,  урт дугаарлалт, ээжийн завгүй байдлаас болоод чадаагүй аж.
        Скотт Харрисон дахин нээгдсэн Рейчелийн сүүлийн хүслийг бичсэн хуудсан дээр хачирхалтай зүйлс болж байгааг анзаарчээ. Мөнгөнүүд урсаж эхэлсэн байна. Үйл ажиллагаа эхэлснээс хойш хэдхэн хоногийн дотор Рейчелийн сүмээс 100 гаруй мянган доллар цугларч, дараа нь бүхэл Сиэтлийг хамарч 300-400 мянган доллар болж, сүүлдээ юу болж байгааг зохион байгуулагчид ойлгохоо байжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн Рейчелийн хуудсан дээр сэтгэл хөдөлгөсөн мянга мянган захиа бичсэн байна. Хүүхдүүд өөрсдийн цуглуулгын гахайнуудаа хагалж ээж ааваасаа мөнгийг Рейчелд өгөхийг хүсэж байв. Нийт 1 сая 200 000 доллар цугларчээ.  
 Энэ мөнгө 15 хүнийг биш бүүр 60 000 хүүхдийн амийг аварч чадахаар болжээ. Хүмүүс ээжийнх нь ТВ-д өгсөн ярилцлагаас Рейчелийн сайхан түүхийг мэдэж авсан байна. Рейчел хоёр удаа үсээ урт ургуулан тайруулж, хорт хавдар туссан халзан хүүхдүүдэд парик хийхэд зориулан хандивласныг, мөн нас эцэслэсний дараа Рейчелийн эд эрхтэн донор болж өөр хүний амийг аварсан тухай ээж нь ярьжээ. Нас барсны нэг жилийн ойгоор нь хүмүүнлэгийн байгууллага Рейчелийн ээжийг дагуулан Африкийн нэг тосгоноос нөгөөх рүү, гурав дахь, дөрөв дэх рүү очихоор болжээ. Рейчелийн тусламжтайгаар нийт 250 тосгон худагтай болсон байна. Нэг Ийнхүү нэг жижигхэн охины үхэл хүн төрөлхтнийг юу чухал гэдгийг эргэн харахад хүргэсэн юм. Эцэг эх нь дугуй хээтэй загалмаыгийн хажуугаар өнгөрч байхдаа хаа нэгтээ Рейчел нь инээж байгаа гэж төсөөлөгддөг байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boloroo(112.72.11.119) 2017 оны 06 сарын 16

Mundag sahiusan tenger ymaa gaihaltai

0  |  0
jagaa(202.9.40.182) 2017 оны 06 сарын 15

burxan mini yamar aguu byatsxan tenger ve

0  |  0
Mandakh(202.21.106.101) 2017 оны 06 сарын 15

Gaihaltai gej helhed ch bagdhaar bna

0  |  0
Top