Ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг Де Факто Д.Жаргалсайхан хөтөлнө

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид маргааш 20:00 цагаас мэтгэлцэнэ. Мэтгэлцээнийг Монголын телевизүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй юм. Мэтгэлцээнийг эдийн засагч, хөтлөгч Де Факто Д.Жаргалсайхан хөтлөхөөр болсон байна. Энэ талаар Д.Жаргалсайханы менежер М.Золжаргалаас тодруулахад “Монголын телевизүүдийн холбооноос зохион байгуулж буй нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг Д.Жаргалсайхан захирал хөтлөж явуулахаар болсон. Гэхдээ мэтгэлцээнд Х.Баттулга нэр дэвшигч орох эсэх талаар хариу өгсөн үгүйг мэдэхгүй байна. Хөдөөгүүр нэр дэвшигчидтэйгээ уулзаад завгүй байгаа гэж сонссон” гэсэн юм. Мэтгэлцээн нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын бодит баталгаа, Мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга, хэрэгжүүлэх арга зам сэдвээр мэтгэлцэнэ.

   Ерөнхийлөгчийн мэтгэлцээний хөтлөгчөөр ажиллах эдийн засагч Д.Жаргалсайхан нь Хас Лизинг компанийн гүйцэтгэх захирал, Капитал банкны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга, Жуулчин компанийн дэд захирал, Монгол Газрын тос компанийн эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай банкируудын нэг юм. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд "De facto" ярилцагын хөтлөгч, Defacto Тойм" долоо хоногийн тойм нэвтрүүлэгийн хөтлөгчөөр ажиллаж байна.  

Д.Жаргалсайхан нь Нийслэлийн 28-р дунд сургуулийг төгссөн. Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн ангиийг 1984 онд, Дэнвэрийн Их Сургуульд Даниелсийн Бизнесийн Сургууль Бизнес Удирдлагын мастерыг 2002 хамгаалжээ.

Т.Амараа

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(213.89.10.231) 2017 оны 06 сарын 16

Hutlugchuur ni zuv hunee songojee.Tanid amjilt husie !

0  |  0
Зочин(202.180.220.35) 2017 оны 06 сарын 16

?\Юу вэ яахаараа энэ хүн хөтлөдөг юм Баттулга ч хүчтэй юмаа Хойшлуулж байгаад өөрийн хүнээрээ хөтлүүлэх болчдог... Энэ хүн илт АН-ыг дэмждэг биздээ

0  |  0
Иргэн(103.212.118.159) 2017 оны 06 сарын 16

Өөр гайгүй шиг хөтлөгч олдсонгүй юү?! Энэ нөхар чигь өөрийнхөөрөө зүтгээд байдаг юм шиг харагддаг шүү

0  |  0
зочин(124.158.77.9) 2017 оны 06 сарын 16

Жаргалсайхан чинь Ардчилсан Намын хүн. Баттулгад өдийд асуух асуултаа өгчихсөн, Баттулга нь өдийд цээжилж байгаа биз. Баттулга ч хэрүүлдээ л сайн байх, түүнээсч биш улс орныг тэргүүлэх мэдлэг ч өчүүхэн ч байхгүй ээ. Гадаад оронд бол бүүр ч булайгаа чирэх байлгүй

0  |  0
zochin(178.184.190.222) 2017 оны 06 сарын 16

ёстой зөв хүнээрээ хөтлүүлж байна баярлалаа, Жаргалсайханы хэмжээнд мэтгэлцээн хөтлөх сэтгүүлч байхгүй шүү, Мэтгэлцээн сайхан өгөөжтэй болох болтугай.

0  |  0
Ard(182.160.38.20) 2017 оны 06 сарын 16

ARD TUMEN ENE JARGALSAIHAND M.ENHBOLDOOS ILUU ITEGENEE... MIE.ENHBOLDIIG YAAJ TER BUMTAN BOLSON VE GEJ ASUUGAAD UGUUREI ???

0  |  0
s(202.131.243.190) 2017 оны 06 сарын 16

baij boloh hamgiin muu hutlugch Enkhbat ntr hutulsun bol ug ni

0  |  0
Top