Эзнээ хошууг “эзэлж” мэдэх жаалуудыг элсүүлнэ

2017 оны 06 сарын 16

Өдгөө бага балчиртаа эрдэм сурахад түвэггүй,  хилийн цаана ч боломж байна. Хөрш улс гүрэндээ хүүхдээ суралцуулах нь цөөнгүй болсон. Түүний нэг жишээ нь өмнөд хөршийн Эзнээ гэх хошууг зорьсон жаалууд юм. ӨМӨЗО-ны баруун хойд захад 11.46 хавтгай дөрвөлжин км нутагт Эзнээ хошуу бий. Тэнд монгол сургууль байдаг. Тэр нь  есөн жилийн сургууль юм. Мөн бага дунд сургуулийг нэгтгэн 2005 оны 11дүгээр сарын 27-ны өдрөөс “Эзнээ хошууны монгол сургууль” гэж нэрлэх болжээ. 16 ангитай, 60 гаруй багш ажилтантай юм.

Тус сургууль нь 2006 оноос эхлэн Монгол Улсаас гурван ээлжээр 50 гаруй сурагчийг хүлээн авч суралцуулан төгсгөжээ. Одоогоор тавдугаар ангид 24 сурагч суралцаж байна. Энэ сургууль нь жилд хоёр удаа амардаг юм билээ.

2017-2018 оны хичээлийн жилд Монголоос  Өмнөговь аймгийн 15, Баянхонгорын 10, Өвөрхангайн тав, нийт 30 сурагч элсүүлэх аж.  Эзнээ хошууны энэ монгол сургуульд суралцах нөхцөл гэвэл :

-   Монгол Улсаас элссэн сурагчдыг тусгай хичээллэх анги, дотуур байраар хангана. Суралцах хурагцааны бүх зардлыг Эзнээ хошууны засгаас бүрэн хариуцна.

-  2017 оны есдүгээр сард дөрөвдүгээр ангид орох 10-12 насны хүүхэд элсүүлнэ.

-    Урлаг, спортын авьяаслаг хүүхдийг эн тэргүүнд элсүүлнэ.

-  Эзнээ хошууны Монгол сургуулийн бага ангид гурван жил суралцахдаа хятад хэл, монгол хэл, тоо, англи хэл, дуу, зураг, биеийн тамир, компьютер зэрэг хичээл үзнэ. Дунд ангид гурван жил суралцахдаа хими, амьд бодис, дэлхийн газар зүй, бодисын зүй зэрэг хичээлүүдийг нэмэн сурна. Зургаан жилийн хугацаанд суралцсан байдлыг харгалзаж хятад хэлний шалгалтад оролцуулж,  есдүгээр анги төгссөн  үнэмлэх олгоно.

-  Эзнээ хошууны энэ сургуульд Монгол Улсаас элсэхийг сонирхсон суралцагч эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдсан байна.

Ийм болзлын дагуу Эзнээ хошууны Монгол сургуульд хүүхдээ сургахыг сонирхсон иргэд дэлгэрэнгүй мэдээллийг нэр бүхий аймгуудын  ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс авах юм байна.

“Насны багад эрдмийг сурахад энэ биений чимэг ээ хө “ гэж ардын дуунд байдаг. Түүн лүгээ адилаар эрдмийг өвөртлөх  жаалуудаа эцэг, эх нь ирэх намар үдэж өгөх өдөр бас тохионо доо.  Мөн тэр Монгол жаалууд маань удахгүй л сурлагаараа Эзнээ хошууг “эзэлж”, авьяасаараа алдар нэрийг олж ч магадгүй ээ.

Ц.Галаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bii bolgo(150.129.141.30) 2017 оны 06 сарын 17

barilgiin tsergiin brigad bur armi

0  |  0
teem(150.129.141.30) 2017 оны 06 сарын 17

barilgiin tergiig olon bolgoh tusam buteen baiguulalt erchimjine

0  |  0
Top