Шатсан барилгад байсан хүүхдийн захидал хүмүүсийн зүрхийг зүсч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Лондон хотын баруун хэсэгт орших Гренфелл цамхаг шатаад хоёр хонолоо. Гэвч галыг бүрэн унтрааж чадаагүй байгаа аж. Галаар 17 хүний амь үрэгдэж, 70 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Шатсан барилга дотор 11 хүний цогцос байгаа гэнэ. Түлэгдсэн хүмүүсийн 15-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа талаар Лондоны хэвлэлүүд мэдээлж байна.

24 давхар барилга дотор амьд хүмүүс байж ч магадгүй гэнэ. Цамхагт 600 орчим хүн байсан аж. Барилга шатаж байхад дотор нь хүмүүс байсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Өчигдөр орой л гэхэд 10 давхраас нь нэгэн хүүхдийг шидсэнийг доор байсан хүмүүс барьж авчээ.

Түүнчлэн шатсан барилгын нурангинаас нэгэн хүүхдийн бичсэн өр өвтгөм захидал олджээ. Хэчнээн жаргалтай амьдарч байгаагаа болон ирэйдүйд ямар хүн болж, юуг хийж бүтээхээ төлөвлөн бичсэн байсан түүний зурвасыг шатсан байшингийн оршин суугч интернэтэд нийтэлсэн нь олон хүнийг уйлуулж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.118.180) 2017 оны 06 сарын 19

Ум маани бад ми хум.

0  |  0
Top