Германчууд ажлын байраа цагаачдад булаалгах болжээ

Германы Одер мужид эдийн засгийн тогворгүй байдал ажиглагдаж, ажлын байрны хомсдол үүсчээ. Энэ нь 2011 онд италичууд Хойд Африкаас далайгаар дамжин ирсэн цагаачдаас айж байснаас илүү түгшүүрийг Германд төрүүлээд байгаа аж. Дээр нэр дурдсан мужид Европын холбоонд нэгдэн орсон Зүүн Европын найман орны иргэдэд зориулсан хөдөлмөрийн биржийг хоёр жилийн өмнө нээсэн юм байна. Гэтэл дээрх биржийн үйл ажиллагаа амжилттай явахын хэрээр герман иргэдэд ажлын байр үгүй болно гэсэн аминч бодол ийнхүү айж түгших шалтгаан болжээ. Учир нь жил бүр 100 000 цагаач иргэн дээрх биржид бүртгүүлнэ гэсэн прогноз гараад байгаа юм байна.    

Европын ихэнх орны иргэд өнөөдөр үнэн хэрэгтээ өлсөж цанган байнгын айдас дунд амьдарч байна. Наанадаж, ажлаа алдах болов уу, цаашлаад ажил олгогч маань дампуурах вий, төр засгийн бодлого хаашаа яваад байна, еврогийн ханш тогтворжих болов уу, ер нь европын орнууд нэгдсэн мөнгөн тэмдэгттэй байх нь зөв юм уу гээд л сэтгэл зовоох асуудал зөндөө байна, тэдэнд. Хоёр жилийн өмнө дэлхийн улсуудыг том, жижиг гэж ялагалгүй дайрч асан эдийн засгийн хямрал сүүлийн зургаан жилийн турш энэ тивийг хайр найргүй нэрвэлээ.

Дээр хэлсэнчлэн, эдийн засгийн боломжоор бусдаасаа арай илүү Герман улс “гайгүй дээрээ паразитуудаас салж амаръя” гэсэн санааг олон удаа гаргасан. Гэхдээ дандаа сөрөг хүчний улстөрчид ийм санаа дэвшүүлж байсан юм. 

Мэдээж, энэ янзаараа Грек, Ирланд Испани мэт нь тансаглаад, Герман мөнгө өгөөд л байж таарахгүй тул тогтворжуулалтын хөтөлбөр хэзээ нэгэн цагт зогсох нь зайлшгүй. Тэр үе ч хаяанд ирчихээд байна. Дэлхийн зах зээлд эзэлдэг байр суурь нь ирэх жилээс орвонгоороо өөрчлөгдөж, эдийн засгийн өсөлт нь буурсаар түүхийн нэгэн цаг хугацаанд эзэрхийлэн захирч асан Хятад, Энэтхэгийн араас таваргах нь нэгэнт ойлгомжтой болж ирэв. Үнэнийг хэлэхэд Европын эдийн засгийн байдал АНУ-аас арай дээр, Азийнхаас илт муу байдалд байна. 

 

С.Төгөлдөр

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

Би [ 27.123.212.133 ]      |     Даваа, 04:43 минутанд

Одер нэртэй муж байхгүй. Хэтрүүлэггүй үнэн юм бичмээр юм

Zochin 2017 -5 [ 176.74.57.162 ]      |     Даваа, 03:56 минутанд

10. Ene niitleliig unshikhad neg chi unen bodit jum niitlegdeegui, harin hudlaa medeelel zokhion bichsen, humuussig toorogduulsen niitlel baina. Magadgui zalialgiin bololtoi jum. IIm hudlaa jum bichikhee boliochee. FAKE-NEWS gej duulsan uu. Hudlaa medeelel gesen ug. Ene bas odoo mongold bichigdej ekhelsen baina.

Zochin 2017 - 4 [ 176.74.57.162 ]      |     Даваа, 03:50 минутанд

6. Greek, Ispani ba Irland tansaglaad baigaa bish, harin esregeer ediin zasgiin hjamrald baina. 7. germand ene ornuudad mongo ogch baigaa bish, harin europiin holboonoos zeel olgoj baigaa. 8. Hjatad Enetheg hojor delhiig ezerhiilen zakhirch baisan tiim javdal baikhgui. 9. Asiin ediin zasag gej jamar orniig helj baina ve? KHJATADIIG uu?

Zochin - 3 [ 176.74.57.162 ]      |     Даваа, 03:45 минутанд

5. German bolon busad europiin ulsuudad baruunii uzel nemegdej, gadniikhnii esreg handkagatai baigaa in unen. Tiim ch uchraas baruun uzeltei bolon nationalist namuud gazar avch tednii udirdagch nertei bolj baina. Tekhdee ene bol dundjaar niitt irgediin 15 % orchmiig ezelj baina,Jisheelbel: Germanii NPD bolon AfD, Franziin Front National ba Le Pen, Ungariin Orban, Hollandiin Geert Wilders nerlej bolno.

Zochin 2017 - 2 [ 176.74.57.162 ]      |     Даваа, 03:41 минутанд

3. Odoo delkhii dakhind uussen dain gamshgiin ulmaas zuvkhon germanii irged bish europiin olon ornii irged oorsdiin ajliin bair, niigmiin hangamjiin asuudal, uls toriin baidald sanaa zovj, ajiglaj baina. tehdee ene bol aidas huitest amidardag gesen ug bish. 4. Iim Birj baidag gej duulaagui jum baina. Hajgiig ni niitelne uu.

Zochin 2017 [ 176.74.57.162 ]      |     Даваа, 03:34 минутанд

1. Germand Oder nertei muj baidaggui, 2. germand eronkhiid ni ajliin bairnii homsdol useegui, harin emnelgiin salbart bas informatik bolon technik-technologiin mergejleer ondor mergejsen bolovson khuchin jil bur olon toogoor shaardagdaj baigaa. End bichigdsen medeellin bur esreg, jil irekh tutamd ajilguuchuudiin too bagasaj baigaa. Zuun europoos irsen humuus negent eropiin holboonii ulsuudiin irged uchraas oorsdiin bolovsroliin tuvshind taaruulan bur bolon tur ajil erhlekh bolomjtoi.

h [ 66.181.179.71 ]      |     Ням, 19:18 минутанд

togs shinjleh uhaan barag togs yum gej ugui burhan uurlana togs nertei hun baij bolomguig