- 01Аль хэдийнээ мода биш болсон үс будалтууд
- 02“Английн мисс” тэмцээний оролцогч 2.8 жилийн ял сонсчээ
- 03Ханхүү Уильям эхнэрээ төрөхөд дэргэд нь байжээ
- 04Таныг илүү өндөр харагдуулах энгийн зургаан арга
- 05Морган Фриман зээ охинтойгоо бэлгийн харьцаанд ордог байсан уу
- 06Avicii-гийн найз бүсгүйн пост олон хүнийг уйлуулжээ
- 07Дэлхийн хамгийн баян эрчүүдийн эхнэрүүд юу хийдэг вэ?
- 08Рэйчел Вайс, Дэниел Крейг нар хүүхэдтэй болно
- 09Дижей Avicii 28 насандаа хорвоог орхилоо
- 102018 онд ч мода хэвээр байх долоон төрлийн хувцас
Лондонд дахин халдлага боллоо

6-р сарын 19 -нд, 05:23 минутанд

Лондон хотын Финсбери паркийн ойролцоо нэгэн фургон явган хүний зам руу оржээ. Паркийн ойролцоох сүмд оройн мөргөл хийгээд гарч явсан хүмүүс рүү гэнэт цагаан фургон орж ирсэн гэж гэрчүүд ярьж байна. Энэ хэргээс болж 10 гаруй хүн гэмтэж бэртээд байгаа аж.
“The Sun”-д мэдээлснээр, дээрх хэрэгт сэжиглэн нэг хүнийг баривчилжээ. Энэ хэрэг террорист халдлага уу, эсвэл жолоочийн санамсаргүй алдаа юу гэдгийг тодруулахаар цагдаагийнхан хэргийн газар ажиллаж байгаа аж.
Их Британийн нийслэл Лондон хотод он гарсаар ийм хэрэг хэд хэд гарлаа. Лондоны гүүрэн дээр ачааны машинтай этгээд хүмүүсийг дайрч, үүнтэй зэрэгцэн хутга барьсан хүн иргэд рүү дайрсан хэрэг энэ сарын эхээр гарсан билээ. Эдгээр нь террорист халдлага үйлдэх зорилготой байсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэлүүд ( 0 )