Сонгууль: “Нүүдлийн царцаа”-нууд буцаагүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

  Сонгуулийн саналаа нэг нэр дэвшигчийн төлөө өгөхийн тулд өөр нутаг оронд зохион байгуулалтайгаар олноороо шилжихийг “Царцааны нүүдэл” гэж нэрлэдэг. УИХ-ын 2016 оны сонгуулиар “Царцааны нүүдэл” хамгийн их явагдсан юм. Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгуудад хэдэн мянган сонгогч нүүдэллэн очсон нь бий. Албан бус мэдээллээр Увс аймагт 3300 сонгогч шилжсэнээрээ тэргүүлсэн бол Хөвсгөл аймагт 2900 сонгогч, Баянхонгор аймагт 2200 орчим сонгогч шилжин очжээ. Энэхүү нүүдэл нь Улаанбаатар хотод ч явагдсан. Нэг дүүргээс нөгөөд шилжин очих нь ердийн үзэгдэл юм. Сонгуульд нэр дэвшсэн компанийн захирал нь ажилчдаа амруулж зугаалуулах зэргээр “Царцааны нүүдэл”-ийг явуулж ирсэн. Шилжин ирсэн “Нүүдлийн царцаа” одоо ч хэвээрээ эргэж, нутагтаа очоогүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Хоёр сонгогчтой айл 10 гаруй хүнээр "бүл нэмсэн" ч мэдээлэл бий. 

Нэр дэвшигч өөрийнхөө тойрогтоо танил тал, ойрын хамааралтай хүмүүсээ шилжүүлэн авчрахдаа нэг өрхийн хаяган дээр шилжүүлэг хийлгэдэг байна. Гэрийн эзний зөвшөөрөлгүйгээр хаяган дээр нь хэн нэгэн бүртгүүлэх, ам бүлийн тоо нэмэгдэх үзэгдэл газар авчээ. Энэ талаар бидэнд иргэдийн зүгээс мэдээлэл ирүүллээ.

   Баянгол дүүргийн дугаар хорооны иргэн М-ийн гэрийн хаяган дээр хоёр ч иргэн нэмэгджээ. Иргэн М “2016 онд шинэчилсэн бүртгэл хийлгээрэй гэхээр нь хороон дээр яваад очтол манай хаяган дээр Бүргэд овгийн Гантулгын Баттулга гэсэн хүн оруулчихсан байсан. Хэл ам хийгээд ийм хүн манай удамд байхгүй гээд хорооныхоо ажилтнаас асуухад “Бид нар мэдэхгүй. Иргэний бүртгэлээс ирүүлсэн баримт” гэсэн. Тэгэхээр нь хажуугийн өрөөнд нь байдаг иргэний бүртгэлийн ажилтан дээр нь очоод уулзтал "Танайд тийм хүн алга байна" гэсэн. Сонгууль болохоор сонгогчийн жагсаалтад бүртгэгдээд манай хаяган дээр ороод ирдэг. Мөн Г.Баттулга  дээр Я.Гантулга гэдэг хүн манай хаяган дээр нэмэгдээд бүртгүүлсэн байна. Г.Баттулга, Я.Гантулга гэдэг хоёр хүний сонгогчийн үнэмлэх орж ирлээ. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авч байгаа хэрэг. Би энэ байранд насанд хүрснээсээ хойш 20 гаруй жил амьдарч байгаа. Гэтэл ингээд гэрт минь хоёр танихгүй хүн ороод ирчихэж байгаа юм. Бас ч үгүй санал өгнө гэж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ” гэлээ.

 

Мөн иргэн н.Солонгийн гэрт хоёр хүн урилгагүй зочилжээ. Тэрээр “С.Сайнжаргал,Ц.Батцэнгэл нарыг хайж байна. Шал угаах, гэр цэвэрлэх, ус тогны мөнгө өгөх зэрэгт өчүүхэн ч оролцоо байхгүй хирнээ сонгууль өгөх болохоор л гараад ирдэг та муу хоёр царцаа ер нь яах гээд байдаг юм бэ” гэжээ. Солонгийн гэрт С.Сайнжаргал,Ц.Батцэнгэл гэх үл мэдэгдэх хоёр хүний сонгогчийн үнэмлэх өгсөн байна.

 УИХ-ын 2016 оны сонгуулиар зохион байгуулалттай явагдсан “Царцааны нүүдэл” ийнхүү буцаагүй байгаа юм. Монгол Улсын Cонгуулийн тухай хуульд зааснаар сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байгаа оршин суугаа газрын харъяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад  мэдэгдэх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог нь сонгууль нь нэг тойргоор болох учир “царцааны нүүдэл” хийх шаардлага байдаггүй. Учир нь аль нэг аймаг, хот руу шилжиж сонгогч саналаа өгсөн ч нэг хүний төлөө санал өгөх учир сонгуулийн дүнд нөлөөлөхгүй. 

    Гэхдээ  нэг хэсэг “Царцааны нүүдэл” олон газар буудалдаг болсон нь Ерөнхийлөгчийн сонгуульд аюул учруулж байна. Дээрх иргэн Солонгоогийн гэрт “зочилсон” С.Сайнжаргал,Ц.Батцэнгэл нар нь мөн өөр айлын хаяган дээр давхар бүртгүүлжээ. Эдгээр хүмүүс нь хэдэн  ч хаяган дээр давхар бүртгүүлж, санал өгөх боломжийг бүрдүүлсэн байж болзошгүй юм. Сонгогчийн үнэмлэхийг иргэн бүрт өгдөг ч сонгогчийн үнэмлэхгүйгээр санал өгөх боломж нээлттэй байдаг тул олон газар бүртгэлтэй дээрх иргэд хэдэн ч газар очиж санал өгөх, хууль бус ажиллагаанд оролцох боломжтой ажээ. Үүнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрынхан хяналт тавьж, бүртгэл мэдээллээ сайжруулах шаардлагатай юм. Төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийг луйвардах үйл ажиллагаа энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ч үйлчилж мэдэхээр байна. 

 

Т.Амараа

ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.10.23.88) 2017 оны 06 сарын 19

МАН энэ сонгуульд луйвараар ядахгүй бол өөр ялах арга байхгүй Луйвараар ялах юм бол Монголд шудраг ёсны төлөөх мэхлэгдсэн ядарсан ард түмний тэмцэл өрнөх ихлэл болно Монгод оронд Ядуусын эрх ашгийг хамгаалсан хулгайч баячуудыг булшлах нам төрөн гарах болно Ийм бодот болцоо одоо би Онол нь байна Цөөнч гэсэн дэлхийд туслах дэмжэх хүч байна хамгийн гол хүч Доромжлогдож ядуурсан зовсон ардтүмэн байна Хорсол занал байна

0  |  0
ц(103.10.23.88) 2017 оны 06 сарын 19

Иргэдээ салаа худалдах нь иргэн таа бидэнд мөнч их гай дуудана дааХулгайч нар юугаар баяжсан вэ бидний хөрөнгө хүчээр баяжсан бид ядуурсан Хулгайч нар бидэнд өнөөдөр өгсөнөө тойруу замаар бидний ясыг цайтал мөлжөөд иргүүлээд хэд хэд данхин өсгөөд авчхана таа бид маш их хохирно Өгсөний нь ав харин санлаа бүү өг бүр бологүй бол мөнгийг нь аваад сонуульд буу оролц

0  |  0
иргэн(103.10.23.88) 2017 оны 06 сарын 19

Хороо хорин сонгууль луйвардах ажилыг бүртгэл ядуу иргэдийг тусламжын бараа хүнс зэргээр худалдаж авдаг одоо МАН үүнийг итвэгтэй хийж байна МАН намын гэшүүн гэсэн нэрээр хүмүүсийг өдөрийн амралт зугаалаг дайлаг зэргэт явуулах дайлах цайлах ажил хийж байгаа ба Санал мөнгөөр худалдан авах ажилыг ирчэмтэй чимээгүй явуулсаар байна 300000 хүртэл төгрөг санал худалдаж авхаар нэг хүнд зарна гэсэн үг байна Ах дүүс танил найз нараар нь дамжуулан саналыг нь худалдан авч байна Сонгууль өгсөн тасалбарыг санал өгсөний дараа аван тооцох юм гэнэ

0  |  0
иргэн(202.9.42.53) 2017 оны 06 сарын 19

Байраа хөлсөлсөн, зарсан, гадаадад байгаа гэх мэт олон шалтгаанууд бий л дээ. Хасалт хийдэггүй. Хорооны ажилтнууд ч айл бүрээр явж шалгах биш дэ. Иргэн ч тэр засаг ч тэр хариуцлагагүй болсны шинж. Гэхдээ сонгуульд нөлөөгүй шд. Цахим бүртгэлтэй болохоор хүн нэг л удаа саналаа өгнө.

0  |  0
Шударга биш лувар (103.229.122.224) 2017 оны 06 сарын 19

Царцаа гээд байгаа Энэ ман Аны л царцаа СЕХ шударга ажил ман 60н тэрбум Луйварчид ГАР хол буу бол болоод байгааг мэдэж байгаа монголчууд мал биш адуу мал ч эх оронлуугаа давхиж ирж байгааг хараад зурх овдож Байна адуунаас дор ухаан муутай хулгаачид энхболд элбэгдорж Хаус баяр мэтийн гарууд шд

0  |  0
Зочин(139.59.63.45) 2017 оны 06 сарын 19

Cонгуулийн хороо ажилаа сайн хийх хэрэгтэй.

0  |  0
иргэн(27.123.212.129) 2017 оны 06 сарын 19

сонгуулийн хорооо юугаа хийдэг юм бэ

0  |  0
Зочин(103.26.195.58) 2017 оны 06 сарын 19

Баянхонгор болон Хөвсгөлийн царцааг MSC гэдэг царцаа тээврийн онгоцоор зөөж МАН ялалт авсан түүхтэй энэ нүүдлээрБАТТУЛГА унаж БИЛЭГТ гэж хүн төрж байлааааа царцаа төрсөн өдрөөсөө нийгэмд хор хөнөөл учруулдаг тул дэвсэн гишгилж устгах хэрэгтэй

0  |  0
болдоо(202.9.40.181) 2017 оны 06 сарын 19

Энэ муусайнууд ингэж төрийг худалдж авч байгаа байхгүй юу. Арай дэндэж байна аа

0  |  0
Top