В.Путины хохирогч бяцхан жаалхүүгийн эмгэнэлт хувь заяа

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Денис Лапшин, “Новая газета”. 1997 оны арван хоёрдугаар сарын 12-ны өдөр Тинсгийн замын 17 дахь километрт Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дарга В.Путины машин таван настай жаалыг дайрч амь насыг нь хөнөөсөн. В.Путины жолооч Борис Зыков нь хэргээ хүлээгээгүй. Улмаар өршөөлийн хуульд орж, цагаатгагдсан. Энэ баримт В.Путин өөрийн хүмүүсээ гэмт хэрэгтэн байсан ч хамаагүй ивээлдээ авдаг гэдгийг баталж байгаа юм. Бас үүнээс ч ноцтой байж болох таамаглал байна. Хүүхэд нас барсан, түүний машинаар мөргөсөн нь тодорхой байхад Б.Зыков яагаад хэргээ хүлээгээгүй хэрэг вэ. Тэрбээр тухайн үед жолоогоо бусдад шилжүүлсэн байсан юм биш байгаа?

Наталья Геворкян, Наталья Тимакова, Андрей Колесников нарын бичсэн “Нэгдүгээр хүнээс. В.Путинтай ярилцсан нь” хэмээх номыг Ерөнхий сайдын хувийн амьдралын талаар өгүүлсэн бараг цорын ганц баримт бичиг гэж хэлж болно. Энэхүү номд В.Путин анхны машиныхаа талаар дурсдаг хэсэг байдаг. Ээжийнхээ бэлэглэсэн сугалааны тасалбараар хожсон тэрхүү “Запорожец” машин Володяг золтой л шоронд суулгачихаагүй аж. Хүн мөргөсөн юм байна гэж бодуузай. Түүнийг машинтайгаа явж байхад нэг нөхөр зам дээр гэнэт гарч ирсэн ч В.Путин самбаачлан жолоогоо өөр тийш мушгиж чадсан байна. Харин дараа нь гарч ирээд нөгөө нөхөр уучлалт гуйн баярласнаа илэрхийлтэл мөргүүлснээс эс болтол нь балбасан байна. Сүүлд нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ зодсон хэсгээ орхиж мэдүүлжээ. Тухайлбал ингэж: “Тэр гэнэт л үсрээд гараад ирсэн… Амьдрал нүдний өмнүүр жирэлзээд… Тэгээд тэр нэг тийшээ гүйгээд явчихсан”. Тэгээд хохирогч өөр зүйл ярьж байгааг хэлэхэд “Яалаа гэж дээ, би араатан биш шүү дээ. Тэр үед зүгээр л машинаасаа гарсан юм” гэж хариулсан гэдэг. Их удирдагч буруугаа зөв болгож хувиргах гайхалтай авьяастай эсвэл буруугаа хүлээх дургүй төрөлхийн гөжүүд нэгэн болох нь энэ баримтаас харагдана.      


В.Путин 1970-аад онд найзуудтайгаа Гагра хотод амарсан тухайгаа ингэж өгүүлжээ. “Санхүүгийн хүндрэлд орсон тул бид Одесс хүрэх хамгийн хямд тээврийн хэрэгсэл болох усан онгоцны тасалбар худалдаж авцгаасан юм. Тэгээд бид шууд л онгоцны бөөрөнд дүүжлээтэй байсан аврах завин дээр суучихсан. Яг л онгоцоор нисч байгаа юм шиг мэдрэмж төрөөд аятайхан байсан гээч. Би тэнд хоёр хоног од харж хэвтсэн” гэжээ. Харин усан тээврийн тухай хуульд аврах завийг зөвхөн онцгой байдлын үед, хөлгийн ахмадын зөвшөөрлөөр хэрэглэнэ гэж заасан байдаг.

В.Путины оюутан ахуйн найз Сергей Ролдугин “Бид нэг удаа буудал дээр тамхи татаад зогсож байтал хэдэн хүн бид хоёр руу дөхөж ирлээ. Харваас дээрэмчид яавч биш, оюутнууд л болов уу гэж харсан. Тэд хүрч ирээд “Тамхи татах өөр газар олдохгүй байна уу” гэж асуудаг юм. Би дуугарсангүй. Вовка “Олдохгүй байна” гэж хариулав. Тэднийг “Яагаад ингэж хариулж байна” гэхэд Вовка ”Яадаг юм” гэмэгцээ болгож тавьсан. Тэд ийш тийшээ өнхөрч унаад л, Вовкагийн хөл толгой дээгүүр гялалзаж байсан. Би  В.Путиныг ямархуу зан авиртай болохыг мэдэж авсан ч яаж цохиж байсныг нь санаад бахархах сэтгэл төрж билээ” хэмээн дурсчээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sender(211.189.225.195) 2017 оны 06 сарын 20

Iim hvn l eh ornoo geh zvrhtei bgad um

0  |  0
АРАРАРРАР(103.9.90.195) 2017 оны 06 сарын 20

ЯАДГЫН ЭР ХҮН Л БАЙНА. САЙН БАЙНА

0  |  0
хар(202.179.31.122) 2017 оны 06 сарын 20

Манайханд ямар хамаа байнаа.

0  |  0
БАЛАЙ НӨХӨР ШҮҮ(202.72.245.205) 2017 оны 06 сарын 20

ТА НАРЫН ЗАЛУУ ҮЕИЙН ЗУРГЫГ НЬ ХАРСАН БИЗДЭЭ ХҮН ЦОХИХ НЬ БИТГИЙ ХЭЛ АМЬ НЬ ХААНА БАЙНА ГЭМЭЭР ҮХЭЭНЦ ЮМ БСАН ЭНЭ ЧИНЬ БҮГД МУНДАГ ХАРАГДАХ ГЭСЭН ҮЛГЭР НЬ

0  |  0
Зочин(202.9.41.38) 2017 оны 06 сарын 19

Эр хүн шүү золиг манай тарвага хөөрхий толгой дээгүүрээ өчнөөн хөл гялалзуулсан бол

0  |  0
Top