Г.Ариунбаатарт ерөнхийлөгч баяр хүргэв

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

 Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь BBC агентлагаас зохион байгуулдаг "Cardiff singer of the world" тэмцээнд оролцож тэмцээний романсын төрөлд тэргүүлж, ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарчээ. Мөн тэрээр шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг авсан байна. Дэлхийн хэмжээний энэ тэмцээнд амжилтай оролцсон түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд баяр хүргэсэн байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Манай Ариунбаатар ч уйлуулж байна дөө. Чингис хааны одонт маань Cardiff-ын тайзыг эзэгнэж явна. Дэлхийн ялагч Монголын хүүдээ баяр хүргэж, цааш цаашдынх нь ялалтын замд нь сүү өргөж, бахархаж сууя даа" хэмээсэн байна.

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дөрвөн хоногийн дараа эх орондоо ирэх ажээ.

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.179.136) 2017 оны 06 сарын 20

Ariunbaatartaa bayar hurgie Mongol ulsiin eronhiilogch maani amjilt tiv delhiid amjilt gargasan humuustee ijilhen bayar hurgej uram hairlaj baival zugeer dee zunduu l amjilt gargaad mongoliinhoo neriig tsuuraituulj yawaa olon huuhduud bas baidag shuu yalgavarlahguigeer bugdend ni bayar hurgej baigaarai

0  |  0
Top