Эсрэг хүйстнийхээ дүрийг гайхалтай бүтээсэн 12 жүжигчин

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Жүжигчид дүрийнхээ төлөө олон зүйлд бэлэн байдаг. Төрх байдлаа өөрчилж, турж, таргалж, тэр ч бүү хэл хүйсээ сольдог. Жүжигчдийн чадварыг сорьсон, тэд ч гайхалтай хувирч чадсан 12 киног доор жагсаалаа.

Анжелина Жоли 

“Salt” 2010

Жоли энд Тагнуулын төв газрын ажилтан Эвелин Солтын дүрийг бүтээсэн. Оросын тагнуул гэж буруутгагдсан эмэгтэй. Кинонд тусгай ажилтан эмэгтэй маань эрэгтэй хүн болж хувирч байгаа хэсэг гардаг. Анжелина Жоли энэ гайхалтай хувиралдаа хувцасны өрөөн дэх хэдхэн цагийг л зарцуулжээ.

Гаэль Гарсиа Берналь

“La mala educación” 2004


Гаэль Гарсиа Берналь Испанийн алдарт Педро Альмодоварын драмд трансжендер хүний дүр бүтээдэг. Эмэгтэй хүний дүр дээр ажиллах нь Бернальд шинэ туршлага болжээ.

Эдди Редмэйн

“Дани охин” 2015


Киноны үйл явдал өнгөрсөн зууны 20-иод онд өрнөнө. Зураач Эйнар Вегенерийн түүхийг өгүүлдэг. Эхнэрийнхээ ажилд тусалж эмэгтэй хүний дүрд ордог байсан Эйнар эрэгтэй хүн байхыг хүсэхгүй байгаагаа ойлгож, хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн анхны хүн болно. Эдди Редмэйн хоёр дүрдээ аль алинд нь гайхалтай тоглосон билээ. Дэлхийн анхны трансжендер хүний түүхийг өгүүлсэн энэ кино хүчтэй, философитой, уянгын болсон юм.

Киллиан Мерфи

“Плутон дээрх өглөөний цай” 2005


Энэ кинон дээр ажилласан нь Киллиан Мерфийн хүнд бөгөөд алдартай дүрүүдийн нэг. Тэрбээр энгийн өсвөр насны хүүгээс дур булаам шаргал үст бүсгүй болон хувирч чадсан. 

Адам Сэндлер

“Жек, Жилл хоёр” 2011


Адам Сэндлер энэ кинонд рекламны агентлагийн ажилтан Жек болон түүний эгч Жиллийн дүрийг бүтээнэ. Эгч нь тэднийд ирснээр Жекийн амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. 

Эль Фаннинг

“Рейгийн тухай” 2015


Хүйсээ солихоор шийдсэн өсвөр насны охины дүрийг Эль Фаннинг гайхалтай бүтээсэн гэж мэргэжилтнүүд үздэг.

Хилари Суонк

“Хөвгүүд уйлдаггүй” 1999


Бодит үйл явдлаас сэдэвлэсэн драм. Эмэгтэй төрсөн ч багаасаа өөрийгөө эрэгтэй гэж мэдэрч ирсэн хүний дүрд хувирах гэж Хилари Суонк үсээ хусч, эрэгтэй хүн шиг алхахаас гадна сарын турш эрэгтэй хүний амьдралаар амьдарчээ. Энэ киногоор Суонк “Оскар” авсан юм.

Робин Уильямс

“Хатагтай Даутфайр” 1993


Энэ инээдмийн кино олон хүнд танил байгаа байх. Настай эмэгтэй хатагтай Даутфайрын дүрийг Робин Уильямс дэлгэцээс салахын аргагүй инээдэмтэй бүтээсэн билээ.

Аманда Байнс

“Тэр-эрэгтэй” 2006


Нэг зэрэг хоёр хүн байна гэдэг амаргүй. Аманда энд Виола охин болон түүний ихэр ах Себастьяны дүрийг бүтээсэн.

Патрик Суэйзи

“Вонг Фу, бүх зүйлд баярлалаа, Жули Ньюмар” 1995


Патрик Суэйзи энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг” авчээ.

Тони Кертис болон Жек Леммон

“Some Like it Hot” 1959


Алдартай, олон хүний дуртай энэ киноны тухай ярих илүүц биз ээ. Азгүй хоёр хөгжимчин олон хүний зүрх сэтгэлийг булаасан билээ.

Дастин Хоффман

“Tootsie” 1982


Эмэгтэй хүний дүрд тоглохоор шийдсэн авъяаслаг жүжигчний тухай өгүүлдэг. Олон хүний дуртай кинонуудын нэг. Дастин Хоффман энэ гайхалтай дүрээрээ “Оскар”-т нэр дэвшиж байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top