Жуулчдын тэр бүр мэддэггүй гайхамшигт 10 хот

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Европ тивийн өнцөг булан бүрт бидний тэр бүр мэддэггүй үзэсгэлэнт байгаль бүхий хот бий. Тэдгээрийн дотроос жуулчдын хэзээ ч мартахааргүй тавтай амрах нөхцлийг бүрдүүлсэн, урьд өмнө нь очиж байгаагүй, гайхамшиг бүхий хотуудыг нэрлэе.

БледСловени

Словенийн Блед хотод очсон хүнийг олон сайхан газар угтан авна. Тэдний нэг болох алдарт Блед нуур. Энэ нь манай дэлхийн хамгийн сайхан нууруудын нэг.

Колмар, Франц


Эльзасд орших Колмар хот нь Франц, Германы архитектур, соёлын төгс хослол. Очоод харахад зурган дээрх шигээ үзэсгэлэнтэй аж. Колмарыг Францын нэгэн чимэг, сувд гэж хэлж болно.

Чески-Крумлов, Чех


Чехийн Богемийн урд зүгт орших гайхалтай хот Чески-Крумлов бол үлгэрийн гэмээр цаг агаартай. Хатуу хучилттай зам, гүүр, эргэн тойрон орших өмнө нь хаана ч харж байгаагүй хараа булаам байгалийн тогтцоороо жуулчдыг татдаг байна.

Марсашлокк, Мальта


Жинхэнэ Мальта хот бол Марсашлокк. Байгалийн чамин үзэсгэлэн бүхий энэ хотыг тус улсын загасчлалын ганц суурин ч гэдэг.

Гальштат, Австри


Гальштат бол уран зургийн гэмээр багахан хот. ЮНЕСКО-гийн соёлын өвд ордог дэлхийн хамгийн сайхан суурингийн нэг. Нуурын эрэг дээр орших Гальштатад зун, өвлийн аль ч үед зочлоход амар тайван байдлаараа жуулчдыг угтана.

Бибури, Англи


Энэ багахан хот эртний соёлыг хадгалжээ. Английн гайхамшгийн нэгэнд ордог хот юм. Зураг дээрх газар бол Бибури хотын жуулчдын нүдийг хужирладаг өнцөг булангийн нэг.

Альбаррасин, Испани


Валенсиагаас хоёр цаг явж, Теруэлиэгээс 30 минут галт тэргээр яваад энэ хотод хүрнэ. Испанийн гайхамшигт суурин Альбаррасинд аяласнаа та удтал мартахгүй.

Пучишча, Хорват


Хорватын аялал жуулчлал сүүлийн үед өсөн дээшилж байгаа. Ялангуяа Адриатын тэнгисийн эрэг дээрх Пучишча хотын гоо үзэсгэлэнг харсан жуулчин бүхнийг мартана.

Анси, Франц


Анси хот XIV зуунд үүсэн бий болжээ. Гудамж, талбай гээд бүхий л зүйл нь түүхийг өгүүлдэг аж. Эргэн тойрон орших Францын Альп энэхүү гайхалтай газрын үзэмжийг улам тодруулна.

Манарола, Итали


Энэ зурагт Италийн эрэг дээр орших Манаролагийн гайхамшгийг үзүүлжээ. Гэхдээ Итали улс жуулчдыг татах олон сайхан газартай. Энэ улсын өнцөг булан бүрээс гайхамшгийг харж болно.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top