Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд эмч нар харгис туршилт хийдэг байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Филадельфи хотод байрлах нэгэн эмнэлэг 1907 онд ашиглалтад орсон байна. 1966 онд гэхэд тус эмнэлэгт нийт 7000 гаруй хүн эмчлүүлэх болов. Нийт өвчтөнүүдийн 70 гаруй хувь нь сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байжээ. Улмаар 1970 оноос эхлэн зөвхөн сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүсийг эмчлэх болсон байна. 

Эмнэлгийн талаарх аймшигт яриа олон нийтийн чихийг дэлсэх болов. Тухайлбал, эмч нар өвчтөнүүдтэй зүй бус харьцдаг гэх яриа нийтийн дунд тархсан байна. Олон удаагийн хяналт шалгалтаар уг цуу яриа үнэн болох нь тогтоогдсон ба элдэв янзын туршилтуудыг өвчтөнүүд дээр хийдэг байснаа эмч нар нь ч хүлээн зөвшөөрчээ. Уг эмнэлэгт энгийн л нэг ханиад, халдварт өвчин тусаад хэвтсэн хүмүүс яваандаа сэтгэцийн өвчтэй хэмээн гүтгүүлж, элдэв туршилтын золиос болж байсан нь ч илэрсэн байна. 

Зарим нэг сайтууд дээр энэхүү эмнэлгийг хий үзэгдэлтэй тухай бичих болжээ. Тухайлбал, эмнэлэгт эмчлүүлж байгаад харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн сүнс энэ газарт хоргодон үлдсэн байх магадлалтай гэж ярих болсон байна.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top