Хаягдал аккумуляторыг дахин боловсруулж хоёрдогч түүхий эд үйлдвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Нийслэл хотын хэмжээнд гэлтгүй улс орны хэмжээнд авто машины тоо хурдацтай өсөж байгаа билээ. Тэдгээрийн ашиглаад хаясан аккумуляторын хаягдлаас ялгарч буй хар тугалга, хүхрийн хүчил хүрээлэн буй орчинд ямар их хор хөнөөл учруулж буй нь бас л энэ салбарын гол тулгамдаж буй асуудал. Тэгвэл эдгээрийг дотооддоо боловсруулж, хоёр дахь түүхий эд болгож байгаатай салбарын удирдлагууд танилцлаа. Монголдоо аккумулятор шинэчлэн угсрах зорилготой 20-оод монгол ажилчидтай "Заламт гол" компани нь хаягдал аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалга болон шингэнийг ялган хайлш, гулдмай үйлдвэрлэдэг аж. Автомашинаас ялгарах хог хаягдал нь байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулдаг тул үүнийг байгальд сөрөг нөлөөгүйгээр дахин боловсруулах үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлнэ хэмээн салбарын сайд онцоллоо. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Зам тээврийн салбарт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох их бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж буй. Мөн төмөр замын их ажлууд өрнөсөөр байна. Улс орныг эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн, импортыг орлох экспортыг дэмжих зорилтын хүрээнд зам тээврийн салбарт ажиллаж буй байгууллагууд дотооддоо шинэ үйлдвэрлэл үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байгааг би онцлохыг хүсч байна. Үүний тод жишээ болсон хоёр ч үйлдвэрээр бид зочиллоо. Зам тээврийн салбарт томоохон ахиц болсон эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулах нь илүү оновчтой гэж харж байгаа. Өнөөдөр төр засгаас бэлэн мөнгө нэхэхгүйгээр бодлогоор дэмжихийг хүсч буй эдгээр хувийн хэвшлийн байгууллагуудыг төр засгаас бүх талаар дэмжиж ажиллах нь зүйтэй” хэмээжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat saidad haygla(49.0.147.29) 2017 оны 06 сарын 20

Шингэнийг нь хааш нь асгаж байгаа нь Сонин б на даа !!!

0  |  0
Top