Эртний Египетийн бурхан Анибусын тухай бидний мэдэхгүй баримт

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Анубис бол Эртний Египетийн домогт гардаг цөөвөр чонын толгойтой хүн биет бурхан агаад нас барагсдыг үхэгсдийн ертөнцөд хүргэж өгдөг аж. Эртний Египет хэлээр Анубисыг Инпу хэмээн нэрлэдэг байна. Анубис гэдэг нь грек нэр гэнэ.
Анубисын талаар дурдсан хамгийн эртний бичмэл МЭӨ 4000 гаруй жилийн тэртээд буюу хуучин эзэнт гүрний үед бичигдсэн байдаг аж. Тэрхүү бичээст Анубисыг фараоны оршуулгын ёслолд оролцсон хэмээн бичсэн байдаг ажээ.
Анх Анубис нь үхлийн дараах амьдрал хийгээд үхэгсдийн ертөнцийн гол бурхан гэгддэг байсан агаад хожим дундад эзэнт гүрний үеэс түүний байр суурийг Осирис орлох болсон түүхтэй гэнэ. Харин Анубис нь үхэгсдийн булш бунхныг сахин хамгаалагч болсон байна.

 Анубисын тухай


Анубис бол үхэгсдийн бие цогцсыг сахин хамгаалагч бөгөөд тэднийг үхэгсдийн ертөнцөд хүрэх замд нь хамгаалах ажээ. Ихэнхдээ тэр хагас хүн, хагас цөөврийн дүртэй эсвэл яг л хүн лугаа адил хоёр хөл дээрээ зогсох бүтэн цөөврийн дүртэйгээр дүрслэгдсэн байдаг байна. Жинхэнэ цөөвөр чоно нь эртний Египетэд байсан ба оршуулгын газруудаар хэрэн хэсч нас барагсдын хүүр булшийг ухаж тэдний цогцос, сэгээр хооллодог байсан нь ихээхэн хор уршиг тарьж байлаа хэмээн бичигдсэн байдаг аж. Анубисын арьс нь өвөрмөц хар өнгөтэй. Хэдийгээр жинхэнэ цөөвөр чонын өнгөтэй тохирохгүй байгаа боловч тэдний энэ өмхөрч хатсан мах, Нил мөрний хөрс мэт хар энэхүү өнгө нь дахин төрөхийг билэгддэг байна. Оршуулгын ёслол буюу үхэгсдийг занданшуулсан ёслол бүхий олон бичвэр, зурагт Анубис нь талийгаачийн тэргүүн хавьд суугаад тэднийг хамгаалж буйгаар дүрслэгдсэн байдаг аж. Занданшуулах ёслолын үед гол үүрэг гүйцэтгэж байгаа буюу оршуулах ёслолыг удирдаж байгаа хүн нь Анубисын баг, хослолыг өмссөн байдаг. Үхэгcдийн номонд Анубис нь ертөнцийн 2 үнэний танхимын голд талийгаачдыг үхэгсдийн ертөнцөд очихоос нь өмнө  тэдний үнэ цэнийг, нүгэл буяныг хэмжиж буйгаар дүрслэгдсэн байх ажээ. Шинэ хаант улсын үеийн бунхны бичээсүүдэд Анубис нь 9 нумын оройд залрах агаад Египетийн бүхий л дайснуудыг эрхшээлдээ оруулсан байдлаар дүрслэгдсэн байдаг байна.

Домогт Анибусын тухай өгүүлэхдээ


Домогт өгүүлснээр бол Анубис нь Осирис болоод Нефтисийн хүү ажээ. Үхэгсдийн номд бичигдсэнээр бол Нефтис нь эртний Египетийн шөнө болоод түнэр харанхуйн охин тэнгэр гэнэ. Ийм ч учраас түүний хүү нь түнэр харанхуйн өнгө болох хар өнгөтэй төрсөн ажээ. Нефтис нь цорын ганц эгч Исисийн хамтаар аж төрдөг байлаа. Нэгэн шөнө тэд хамтдаа аялж явахдаа Нефтис үхэгсдийн ертөнцөөс Осирисыг олж харжээ. Дурлаж мансуурсан Нефтис өөрийн эгчийн тусламжтайгаар Осирисыг үхэгсдийн ертөнцөөс гарган авч хоёр үнэний танхимд аваачин түүнд мөнхийн амьдралыг өгчээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Medkuu(202.55.188.81) 2024 оны 01 сарын 28

Wikipediagas hustsn bshde boloichde\n

1  |  0
.(212.253.234.230) 2024 оны 01 сарын 28

Yasan ch lag bietei anubis veee

3  |  0
Top