Монголоос дүрвэгсэд буюу Швед улсын ХАЛУУН ЦЭГ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 20

“Дэлхийн халуун цэг” гэхээр манайхны толгойд Афганистан, Ирак, Ливи санаанд ордог. Тэгвэл Швед улсын иргэд халуун цэгийн тоонд манай улсыг оруулж тооцдог гэнэ. Иргэний дайн, аллага хядлага жинхэнэ утгаараа болж байгаа Сомалигаас 9000 орчим хүн Швед рүү дүрвэсэн байдаг. Тэгвэл Монгол Улсаас 7000 гаруй иргэн Скандинавын хойг руу дүрвэсэн байх юм. Гадаад улс оронд цагаачлахын тулд эх орондоо амьдрах аргагүй болсон гэдгээ тэндхийн хууль хяналтын байгууллагад батлах ёстой болдог. Гэтэл Цагаачлалын албаны шаардаад байгаа тэр аллага хядлага дайн самуун нь Монголд байхгүй учир ёстой “эр хүний 13 мэх” гэгчийг хэрэглэдэг байжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг онгоцны буудал дээр баривчилж байгаа видео бичлэг, тухайн үед гарсан өдөр тутмын сонинуудыг материалдаа хавсаргаад гишүүний “хамаатан”, “улс төрийн хамтрагч” болж олон хүн цагаачилсан явдал үүнийг гэрчилнэ. Энэ үеэс Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, дарангуйллын эхний шинж тэмдэг илэрч байгаа юм байна гэсэн ойлголтыг барууны орнууд олж авсан. Гэтэл “Долдугаар сарын 1”-ний хар үйл явдал цагаачлах хүсэлтэй иргэдийн нарыг нь гаргасан гэж хэлж болно. Шведийн цагаачлалын албанд “Долдугаар сарын 1”-ний үйл явдлаас болж Монголд аллага, хүчирхийлэл одоо болтол үргэлжилсээр байгаа гэсэн ойлголт төрүүлэх материалууд очсоор байгаа. Энэ бүх худал хуурмаг мэдээллүүд хулгай хийж, худал хэлдэг цөөн тооны монголчуудаас болж эх орны маань нэр хүнд гадаад ертөнцөд унасаар байна. Сүүлийн 10 жилд Шведэд цагаачилсан иргэдийн өсөлтөөрөө манай улс эхний гуравт жагсчээ. Манай улсаас Шведэд цагаачилсан иргэдийн тоо 10 жилийн дотор 2028 хувиар нэмэгдсэн байна. Иргэний дайнтай Бурунди, үнэхээр хавчигдан зовж байгаа нь үнэн Газын зурвас л манайхаас илүү гарчээ. Энэ үзүүлэлтээр эхний 10-т жагссан улсыг дор харуулав /хаалтад сүүлийн 10 жилд өссөн хувь/.     

  1. Бурунди (+3031%)
  2. Газын зурвас (+2542%)
  3. Монгол (+2028%)
  4. Узбекистан (+1439%)
  5. Камерун (+1165%)
  6. Киргизстан (+1115%)
  7. Мьянмар (+1022%)
  8. Азербайжан (+1015%)
  9. Литва (+758%)
  10. Төв Африкийн БНУ (+627%)

Манай төр засгийн удирдлагууд гадны өндөр хөгжилтэй улс орнуудад айлчлахдаа эх орноо цэцэглэн хөгжиж байгаа гэж ойлгуулахыг хэрэндээ хичээж байгаа харагддаг. Гэвч өндөр хөгжилтэй орнуудын цагаачлалын албанд ирж байгаа мэдээлэл огт өөрийг хэлж байгаа юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын талаар хар бараан мэдэллүүдийг цацдаг байдал арилаагүй хэвээр, үүнд цагаачид нэрмээс болж байгаагийн гол шалтгаан нь улс оронд баялгийн хуваарилалт жигд бус байгаад оршиж байна. “Эдийн засгийн” гэж нэрлэгдсэн цагаачлалын давалгаа дэлхий даяар өрнөж байгаа үүнийг хэн ч зогсоох аргагүй. Гэхдээ Монгол Улс энэ давалгаанд хэтэрхий их савлаад байна уу гэж санагдана. Албан бус тоогоор 200 мянга шахам монголчууд харь оронд түр, бүр амьдрахаар явсан гэсэн тоо баримт байна. БНСУ - д 31 мянга орчим, АНУ - д 20 мянга орчим, Германд 7000 орчим, ОХУ - д 6000 орчим, БНЧУ - д 4, 500 орчим Монгол улсын иргэд оршин сууж байгаа аж. Японд зорчихоор жилд 5000 монгол хvн виз мэдvvлдгээс 4000-ынх нь хэрэг бvтдэг аж. Манай улсын хилээр орж ирэх гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр саяас давсан бол байнга оршин суугч иргэдийн тоо 30 мянгад дөхжээ. Өөрөөр хэлбэл, эх орноо орхин гарах монгол хүний тоо орж ирж байгаа гадаад иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэсэн үг юм. Энэ графикаар  цааш 10 жил явахад л Монгол улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн тоо 100.000-аас давж, түр хугацаагаар зорчих гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын тоотой дүйх байдал харагдаж байгаа юм. Уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлэх зорилго тавьсан болохоор ийм байдал гарцаагүй болно. Харин эх орноо орхин цагаачлах иргэдийн тоо хүн амын өсөлтөөсөө давна. Том аюул шүү. Өндөр хөгжилтэй оронд очсон хүн гэр бүлийнхнийгээ татахыг хичээдэг. Энэ байдал тэдний эргэн ирэх баталгааг багасгаж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улсад хүн үлдэхгүй. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд баялгийн хуваарилалтыг шударга болгож, иргэдийн цагаачлах хүслийг багасгах, “Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль”-д буй Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхтэй гэсэн заалтад өөрчлөлт оруулах, цагаач монголчуудаа эргүүлэн татах ажлыг бодлогоор хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Гэхдээ энэ асуудалд хуульд гар хүрэхгүй талаас нь хандаж, үлдсэн хоёр ажлыг нэн даруй эхлүүлэхгүй бол оройтох гээд байна. УИХ “Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа хяналтын талаар нэлээд дэвшил гаргаж чадсан. Харамсалтай нь гадаад улс орнуудыг чиглэх монголчуудын урсгалыг хязгаарлах талаар дорвитой ажил хийлгүй өнөөдрийг хүрлээ. 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 80 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Утаа(202.126.89.223) 2019 оны 06 сарын 07

Утаа бол дүрвэх шалтгаан шүү

0  |  0
буруу(83.182.89.20) 2018 оны 03 сарын 14

хэн ч өөрийн амьдрал үр хүүхэд аав ээжээ бодно боломж бололцоог хайна. Гадаад гарч ажиллахаас өөр сонголтгүй. Ардаа үлдсэн амьдрал үр хүүхэд аав ээждээ махаа зулгааж хөлсөө дуслуулан олсон хэдэн цаасаа ”би сайн байгаа” гэх үгийн дор дадлаад монголруугаа явуулдаг. боломж олдвол аваад ирэхийг хичээнэ. Монголдоо төр засагт ямарч холбоогүй хүмүүст амьдрах боломж угаас байхгүй. Харинч эсрэгээрээ цагаачлах боломжийн нээж давхар иргэншилтэй болох хэрэгтэй. Манай улсын иргэд цагаачлах шаардлагагүй гэсэн утга бүхий юм ярьдаг түшээд нар ядаж битий ингэж гай болдог байгаасаа. биеэ засаад гэрээ зас ...

0  |  0
ajilgui hun(150.129.141.200) 2017 оны 10 сарын 04

Yamar aimaar setguulch be. ””Mongol ulsiin irgediig hubiin shugamaar gadagshaa yabuulahgui horih” huuli heregtei baina genee. Yu gesen ug be tamiin togoondoo bugdeeree shatii gesen ug uu teen. Bi zaluu hun mongold amidral alga, baigaa ni hairtai etseg eh hamaatnuud huduu tal nutag l baina busad ni baihgui. Ajil hiij mungu olj hairtai humuusdee tustai amidarmaar baina. Ene bolomj alga baina. Yagaadiin tuhai bichbel zunduu um bichih bolno.

0  |  0
zochin(202.9.40.81) 2017 оны 06 сарын 22

3000000 hunii tal ni gadaadad amidardag um shig sanagdchihlaa, deerh toond orj toologdoogui humuus mash olon baigaa daa, mongoldoo amidarch baigaa ni huuhed, hugshid, ajilgui, archaagui zaluus l baina

0  |  0
Zochin(31.35.91.181) 2017 оны 06 сарын 21

Huttsbold geh nuhuruu humuus haana amidrah ni chamd ymar hamaatai ym be

0  |  0
Зочин(202.126.91.106) 2017 оны 06 сарын 21

монголчууд гурван сая хүрвэл аюултай гэж дээр яхьдаг байсныг санаж байна уу .Одоо тэд 3сая хүрсэн ч гэсэн арван хэд хуьаагдцан бие биеэ хэмлэж байна юун аюултай гээд байсан үндэстнийг ингэж аюулгүй болгодог юм байна шдээ мэдэж авав уу азтай нь гадаад руу зугтсан бололтой

0  |  0
ИРГЭН(202.180.220.172) 2017 оны 06 сарын 21

БИ УХААНГҮЙ НОЁДЫН АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛЖ БАЙГААГИЙН ГОР ГЭЖ БОДОЖ БАЙНА. МОНГОЛДОО САЙХАН АМЬДАРДАГ БОЛ ХЭН Л ТИЙШЭЭ ИНГЭЖ ОЛНООРОО ЗҮТГЭВ ГЭЖ.

0  |  0
Mongol(27.123.214.106) 2017 оны 06 сарын 20

Gol n bidend setgel heregtei bn shu de.idej uuhaas hetrehgui humuusig buu songo.

0  |  0
аа(139.5.218.29) 2017 оны 06 сарын 20

Угааса бүх юм улс төрчдийн буруу идээж уухаас өөр юм байхгүй ажилаа олигтой хийж чадахгүй байгаагаас болж Монгол улс сүүрч бн анхнаасаа буруу эхэлцэн одоо засах гд засагдахгүй төр, сургуулиа сайн төгслөөч ажилд орох боломж бага орлоо гэхэд цалин бага хаанаа ч хүрэхгүй. ядаж гадаадад хүний хөдөлмөр-г үнэлдэг хэдэн төгрөг хураагад монголдоо ирэх бодолтой болсон цаг . үнхээр монголдоо боломж байвал хэн гадаад явж боол морь нохой мэт ажиллахыг хүсэх вээ дээ

0  |  0
Нутаг(43.242.243.204) 2017 оны 06 сарын 20

Сайхан амьдрах хүн бүхний хүсэл мөрөөдөл мөн. Гэхдээ монголдоо сайхан амьдрах нь сэтгэлд өеөг байдаг. Өдөр бүр гудамжаар дүүрэн сайхан муухай монголчуудаа харж тайвширдаг.

0  |  0
Zochin (81.65.208.42) 2017 оны 06 сарын 20

Unendee MAN-iin nuuts ajillagaaldaa idsen uusan avilagadsan buhnee haatsailahad irgedee hund baidald oruulj durvehees oor argagui bolgoj gereet ajilchin nereer hytaduudiig oruulj iren tednii tarhind MAN hyzgaargui achtan bolj uldseneer amidrald zamharan arilah arga zali

0  |  0
Хэргийн эзэн МАН (27.123.212.134) 2017 оны 06 сарын 20

Аргагүй ш дээ МАН төрийн эрхэнд гарахаараа хөдөлмөрийн гэрээ гэгчээр монголчуудыг гадаад руу гаргах бизнес хийж оронд нь баахан хужаа нарыг бүтээн байгуулалт нэрээр оруулж ирдэг тэгээд гайгүй боловсролтойг нь дарамтлан мөрдөн хуурамч хэрэг үүсгэн хорьдог яваандаа монгол улсыг эзэнгүй болгож байгаа шүү дээ

0  |  0
bold(81.106.11.204) 2017 оны 06 сарын 20

ene 3-han sayhyn am chin uy bolj bnaa . Turiin bodlogo gej uym uych baihgyi l bna shyydee. Tsagaachid haraar amidarigchidaas gadna USA baruun europoor neg Mongol Yanhanuud bie ynelegchid bna shyydee. Facebook ongoilgood l har uursdiiguu English bolon gadaad nereer nerlesen yanhanuud l zunduu. Byr Ereend hyrtel zunduu baidag gee bizdee. Ted nar l Mongol gesen neriig Mongol yndesteniig yneheer baihgyi bolgoj bna daa. Huurhii muu aav eej ni bol minii ohin gadaadad suraltsaad bolosrood bna gej bodood baigaashyydee

0  |  0
Irgen (83.185.95.115) 2017 оны 06 сарын 20

Oshoo olon hun garna mongolruu yrihaar end hetsuu bna yaj viz gargauulah ve gej asuudag

0  |  0
Зочин(89.78.106.24) 2017 оны 06 сарын 20

Боломж нь байвал харин ч олон монголчууд гадагш гараасаа гэж бодож байна, гадагшаа явсан хэд маань олсон хэдэн цаасаа монгол луугаа явуулж байна энэ том хөрөнгө оруулалт биш гэж үү, ажил хийх арга ухаанд суралцаж байна энэ том хөрөнгө оруулалт биш гэж үү, хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж сайн их дээд сургуульд суралцаж чадвартай мэргэжилтэн болж байна энэ том хөрөнгө оруулалт биш гэж үү, шинжлэх ухаан технологи нийгэм ёсзүйн соёлтой танилцаж эзэмшиж байна энэ том хөрөнгө оруулалт биш гэж үү, гадаадад зохих хэмжээгээр монголын нүүр царай болж таниулж байна энэ том хөрөнгө оруулалт биш гэж үү

0  |  0
Зочин(202.9.42.161) 2017 оны 06 сарын 20

МАНАН-ын 20-хон гэр бүл МУ-ын баялагаар цулайж, татварт тамалуулсан эгэл иргэд нь амьдрахын эрхээр дүрвэж байгааг Азийн АРДЧ-лалын хараацй улс гэнэ. Байгаль цаг уур нь хатуу, өлөн цэлмүүн МУ- руу ирж суурьшдаг гадныхан үгүй дээ. Өөрсдөө эх орноосоо дүрвэж байхад.. Ураг төрлийн ЗГ -ын 200 мян албан хаагчдыг тансаглуулах гэж 7 татвар дээр Миеэ ялбвал 17 болнон нэмэх гэж байхад

0  |  0
Sda(83.249.228.224) 2017 оны 06 сарын 20

Ene hvmvvs iim t1 boltsiimu mongold amidarhad ymar bn ajiliin mal boltoloo ajilne ar gerteech sxan zag zaw gargaj aylaj zugaalj chadahgu gaduur Ger bvlteige ywah gazar Haana bn shudraga bdal n Haana bn Tsalin huls n haanaach hvrehgvi.Ta nariin muulaad bga mglchud chine hairnch amidraliin tuluu nas biee vl hairlan zvtgej bdgiin Shde terniihe hereer tsalin huls awj aylaj zugaalj amar Taiwan orchind az jargaltai amidarj bn

0  |  0
Shudraga baiy (83.249.228.224) 2017 оны 06 сарын 20

Manai Mongolian setgvvl zvi muu mash muu dvwshend ywaam bn hvni how bolgoj yrisan zviliig uuriinhu bodoltoi hutgaad com deer shiweed oruulchdag bolltoi uul n iim medeelliig Sn sudlaj bj tsagaachlaj vzsen hvnte yriltsaj vzejiij jinhen Ymar bdagiig n sonsjiij bichsen bol gadaadd dawuu tal Bas bnaa Ger bvlte Hvn vr hvvhede tsewer agaar tsemtsger orchin Sn bolowsrol hamgiin hol n bagaasa zuw Hvn ervvl Hvn bolj suuj tornij bn zaluuchuud bol mash Ix yum surdag naandaj l hel soyol baigaliin saihan shudraga bdal jinhen hulsuu ursgaj mungu olohiin saihan gll zunduu yum bga

0  |  0
Гэрэл(202.131.245.154) 2017 оны 06 сарын 20

Би 50 гаран насны хүн Хүүхдүүдээ Монголдоо ажил хийлгэж амьдруулмаар байдаг.Гэтэл ажил олддоггүй ажил олдсонч цалин багатай ёстой боолын хөдөлмөр гэвэл таармаар.Тэгээд залуу хүнийг цаг наргүй ажиллуулаад илүү цагийн хөлс өгөхгүй Манай хүүхдүүд Монголдоо л сайн боловсрол эзэмшсэн гэтэл иймэрхүү б.на,Одоо гадагш гаргахаар аргагүйн эрхэнд шиийдээд б.на,Сэтгэгдэл харж байхад бие биенээ ямар муухай хэлнэ бэ.та бүхэн.Энэ явж байгаа хүмүүс аргаа бараад л явж байгаа шүү.Гадаадад нэг өдөр ажиллаад олох мөнгийг Монголд сар ажиллад авч б.на шүү дээ,Гэтэл амьдралын өртөг маш өндөр б.на

0  |  0
zochih(87.122.153.135) 2017 оны 06 сарын 20

Shweded bgaa mongolchuudijn ihenhi n hulgaich nar. German, Frantsaas hulgai hiij, busad evropijn hotuudad zardag. Er n bol uhamsar, yos surtshuunijn tal deer unen ”no” toi uksuud bdag jum bn le. Ju ch hijhees hutsahgui tsairtsan hulgaich nar.

0  |  0
Зочин(202.9.41.155) 2017 оны 06 сарын 20

30 гэр бүл Монголын бүх баялагыг гартаа төвлөрүүлж тад нарт Монгол улсын иргэд нь хаашаа явах нь хаана амьдрах нь хамаагүй гэж үздэгээс эхтэй . Оджаргал мухар төмөр замаа өнөөдөр ашиглалтанд оруулсан бол Монголын эдийн засаг тэлэх блаа Даанч Баттулгаас болсон гэж тархи угааж бна. Тэр мухар замтай нь хамт хужаагийн гааль орж ирэх бсан гэж бгаа Хэрэв бол хужаагийн гааль орж ирсэн бол Монголын өмнөд хэсгийн нилээд газар хужаагийнх нэрлэгдэж бид манай газар нутаг гэж санаашран харамсаж суух бсан бус уу. Монгол бол дайн бус эдийн засгийн тураалд оруулсан иргэдээ хөсөр хаясан улс нь үнэн шдээ

0  |  0
Зочин(202.9.41.155) 2017 оны 06 сарын 20

30 гэр бүл Монголын бүх баялагыг гартаа төвлөрүүлж тад нарт Монгол улсын иргэд нь хаашаа явах нь хаана амьдрах нь хамаагүй гэж үздэгээс эхтэй . Оджаргал мухар төмөр замаа өнөөдөр ашиглалтанд оруулсан бол Монголын эдийн засаг тэлэх блаа Даанч Баттулгаас болсон гэж тархи угааж бна. Тэр мухар замтай нь хамт хужаагийн гааль орж ирэх бсан гэж бгаа Хэрэв бол хужаагийн гааль орж ирсэн бол Монголын өмнөд хэсгийн нилээд газар хужаагийнх нэрлэгдэж бид манай газар нутаг гэж санаашран харамсаж суух бсан бус уу. Монгол бол дайн бус эдийн засгийн тураалд оруулсан иргэдээ хөсөр хаясан улс нь үнэн шдээ

0  |  0
Zochin(202.72.242.131) 2017 оны 06 сарын 20

Amidraxad tiim amarxan b.gaa yum uu xetsvv bolood l yavj b.gaashdee odoo ushuu ch ix yavna daa yaana daa

0  |  0
уурминь хүрччбнаа(103.57.92.114) 2017 оны 06 сарын 20

Би ингэж бодож явдаг.монгол хүн бүр эх орондоо хайртай юм шиг би монгол цустай чингисийн монгол гэж ирээд цээжээ дэлдэж ирээд ярихыг сонсоод хийхоосон чанарын зүйл ярьж бна гээд инээд хүрдэг.гол арга нь эх орондоо эзэнхүн шиг олуулаа нэгдэж өөрсдийн эрх ашиг болох ажилтай өмчтэй эрх чөлөөт нийгмийн бүх талыг хангаж өг гэж төр засагтаа үгээ хэлж тэмцэж эх орондоо эзэн хүн шиг бх бол зөв юм . манай монгол залуус солонгос залуус шиг хурц дайчин үзэл бодолгүй Худал хуурмаг дүр эсгэж эх оронч гэж орилохоос өөр биенээс нь юу ч гарахгүй.зарим нь цүнх баригч бөгс долоогч нам дагаж далданадаг ийм

0  |  0
Naraa(94.234.38.38) 2017 оны 06 сарын 20

Eh oronch tsarailsan durvwgchid ch geh shig! Ta nar gadaadad baigaa mongolchuudaa bitgii ad uz! Mongold chin tegeed hangalttai ajil bna uu? Bidniig end niigmiin hangamj sain , ur huuhedee hurtel une , tulburgui 18 nas hurtel ni eruul mendiig ni anhaaruulj baina. Tetgemj , tetgeleg uguud, ulsaas ni tatvar tulj ajillaj baival gadaadiin irgen gej ad uzelgui bairaar hangdag. Bid mongoldoo bsival iim ajiliin nuhtsul bii yu? Baihgui shdee! Tegeed ch end baigaa bidnii hucheer mongold ah, duu, hamaatanguud maani aj turj baina! Bidend buruu baihgui

0  |  0
Гана(202.70.46.225) 2017 оны 06 сарын 20

Арчаагүй новшнууд хөнгөн хялбар амьдрал хайж эх орноосоо дүрвэж хулгай хийж амь зогоох юм даа лаларууд

0  |  0
зочин(202.9.40.206) 2017 оны 06 сарын 20

монголд цалин хөлс үнэхээр сард 2-3 сая хүртэл авдаг бол энэ хүмүүс тэгтлээ гадагш гарахыг бодохгүй байх. Харамсалтай нь авдаг хэд нь үнэхээр хаанаа ч хүрэхгүй байна. Хүн доромжилж байгаа мэт өчүүхэн бага цалин авдаг энэ явдал хэзээ арилна тэр цагт монголчууд дүрвэхээ болих байх. Өнөөдөр монголд ажлын өдрийн хөлс 25-30 мянга л байна ихэнхдээ 25,000. Ийм байхад ажил хийх урам зориг надад лав тийм ч их төрөхгүй байна.

0  |  0
TSAGAACH(103.26.195.251) 2017 оны 06 сарын 20

UNEHEER END TORD BAIGAA HUVALZNUUD BUGD BURUUTAI,BAS TED NARIIG SONGOSON ARD TUMEN BAS BURUUTAI.

0  |  0
гость(122.201.22.201) 2017 оны 06 сарын 20

энд чинь залуучууд юу хийх юм бэ.

0  |  0
zochin(59.153.87.161) 2017 оны 06 сарын 20

Unen yum chin

0  |  0
Кюба(202.9.40.117) 2017 оны 06 сарын 20

Монголын төр үүнд хариуцлага хүлээх ёстой

0  |  0
Irgen(122.201.24.19) 2017 оны 06 сарын 20

Bair holslood l amidarch baigaa gadaad irged uneheer medegdehuits ih bolson bna lee,

0  |  0
эх орон(150.129.140.30) 2017 оны 06 сарын 20

Эх оронч царайлсан дүрвэгчид Монгол шарил булдаг яс тавьдаг газар биш шүү хүний газар хүний эх орны хөгжилд залуу нас эрүүл мэндээ зольжихоод өвчтэй хөгширсөн биеээ чирээд наашаа зүглэхээ боль эх орондоо хайртай гэж худлаа цээжээ дэлдэхийн оронд эх орондоо зүтгэ энэ Монголыг хэн босгох билээ

0  |  0
orc (94.242.252.46) 2017 оны 06 сарын 20

хүний гар харж суудаг арчаагүй ард түмэн болжээ п и з д а гэж. Гадаад очоод барлагын ажил очиж хийнэшдээ л а л а р ууд

0  |  0
mgl(202.70.46.219) 2017 оны 06 сарын 20

Shudarguu chi ch mal jinhene durak bodoltoi huduu ym bna da , gadagshaa garsanaaraa humuus ard tumend heregtei bdag, chi terniig medehgui mal ymaa, Setguul chid jhn bodoltoi ym bichij demjimeer ym , tsagaachilj garsanaaraa buruu zuil bhgui de

0  |  0
Шударгуу.(202.9.42.238) 2017 оны 06 сарын 20

Гадны оронд боолын боол босгоны шороо болох нь таарсан адсагнууд.

0  |  0
zochin(103.26.195.105) 2017 оны 06 сарын 20

gadaad tsustay durakuudyn buleg lel bolson man-yn gaygaar mongolchuud ekh orondoo amidrakh sonirkholguy boljee

0  |  0
Nasa(172.58.56.73) 2017 оны 06 сарын 20

Mongold xangalttai ajliin bair alga, amidrald xangalttai mongo alga bna daa. Tednii garax ni zov. Manan ard tumnee durvexed xurgej bna. Enkhbold garval bdal bur dordono.battulga garch irrelevant ajiltai orlogotoi mongol gadagshaa durvexee bolino. Battulgaa demjetsgeeyee

0  |  0
м(66.181.160.17) 2017 оны 06 сарын 20

янз бүрийн сонирхол байна. Янз бүрийн аргаар асуудлыг дэврээж монголчуудыг гадаадад гаргах сонирхол байна шүү.

0  |  0
Монгол(203.91.112.186) 2017 оны 06 сарын 20

Албан ёсоор Шведэд албан бичиг илгээж тэр даварсан монгол цагаачид худлаа ярьсан гэдгийг нь хэлж өгч бүгдийг нь баривчлуулан хөөж гаргуулах хэрэгтэй!!! Новшнууд вэ ээ! Эх орноо худалдаж байгаа тэд бол ёстой новшнууд!!!

0  |  0
мб(27.123.213.186) 2017 оны 06 сарын 20

Монгол түүний улс төрчид жаахан шудрага баймаар улс эх орноо бодмоор. Баахан гадаадын хорлон сүйтгэгчид авчраад тавьчихсан мэт байх юм... Та нар мөнгө олж болно улс орон чинь тогтворгүй болж чиний үр хүүхдүүдийн амь нас эд хөрөнгө дээсэн дөрөөн дээр байх болно. Гадаадад очоод зугтаад амьдарсан ч монголчууд очоод сүйрүүлэх болно энэ баталгаатай үнэн

0  |  0
Зочин(66.181.184.177) 2017 оны 06 сарын 20

бүгд гараад зайлцгаа би энэ газар нутгийг зарна.

0  |  0
болд(182.160.35.48) 2017 оны 06 сарын 20

үнэхээр 7 саын 1 ний үйл явдал болоогүй хэрэг үү сэтгүүлч гуай . нэг намын дарангуйлал хэрээс хэтэрч байна . одоо ч бас сонгуулийн дараа юу болохыг хэн ч тааварлашгүй . би лав гадаад цустай хүн ерөнхийлөгч болбол дүрвэнэ .

0  |  0
bold(202.21.107.29) 2017 оны 06 сарын 20

hurtsbold hangaluun amdirdag bololtoi.mongolchuudiin 80 huvi ni yduu bna sh dee

0  |  0
buren(103.26.195.56) 2017 оны 06 сарын 20

shived tiim saihan oron yum bolov uu daana ch medehgui yum da.udahgui gadagshaa ajillahaar yavah sanaatai.ali oron iluu bol.medeh tuslah hun bn uu.sheveded sard heriin tsalin hed bol..

0  |  0
Zochin (202.9.43.12) 2017 оны 06 сарын 20

Hurts boldoo haana yiaj amdirahna hunii erhiin asuudal mongold uneheer hunii erh erch choloog deedelsen hunruugee chigelsen niigemtei sardaa yamarch hun ,2oos 3 sayaiig avdag bolson ued ter mongolchuud butsaad irne onoodor mongold ireed yahiin chi ooroo yavhaa bod

0  |  0
Манкир (122.201.24.253) 2017 оны 06 сарын 20

Монгол оос гарч байвал хаана ч хамаагүй явнаа

0  |  0
Top