“Улаанбаатар цом” боксын олон улсын тэмцээн маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 20

  Сонирхогчдын боксын “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн маргааш Улаанбаатар хотноо эхлэнэ. Тэмцээн энэ сарын 21-25-нд Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны 121 тамирчин эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн гурван жинд өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Манай улсаас жин бүрт дөрөв, нийт 40 боксчин тулалдах юм байна.

Тус тэмцээн нь Улаанбаатар хотод1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулагдах гэж буй аж. Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж, “Улаанбаатар цом” тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгох зорилгыг Монголын боксын холбоо санал гаргаад байгаа юм. Тэмцээнийг зохион байгуулахад Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг зарцуулж буй ажээ.

Н.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top