АНУ-ын Засгийн газрын эрүүл мэндийн сайт дээр Монголын "Гишүүнэ" ургамлын тухай гайхалтай нээлт хийсэн мэдээ байна. Тодруулбал, манай оронд ургадаг айраг буюу гишүүнэ ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахарыг нь идэж устгадгийг тогтоожээ. Өвчтөн тус ургамлыг хэрэглэсний дөрөв хоногоос хавдрын эсийн 86 хувь, зургаан хоногийн дараагаас 100 устаж, эрүүл болсон байна.
Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол уг ишээ 20 минут жигнэж хэрэглэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Гишүүнээгийн ач тус үүгээр ч дууссангүй. Тус ургамал нь дараах өндөр ач холбогдолтой аж.
1. үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна.
2, Мөн Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ.
3. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн инсулиний гүйцэтгэх үүргийг орлодог учраас глюкозыг бидний эс рүү зөөвөрлөх үйл ажиллагааг эрс нэмэгдүүлж, цусны урсгалд гацаалгүйгээр оронд нь түлш болгон хувиргадаг байна.
4. Зүрх судасны өвчинг анагаадаг ба холестрин үүсэхээс хамгаалж, судсан дахь эсийн ханыг эрүүлжүүлдэг.
5. Ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг.
6. Харшилд тун сайн эм болдог юм байна.
Гишүүнээ ургамлыг эмчлэх эмчилгээний хугацаа долоо хоног л байх ёстой гэнэ. Үүнээс хэтэрч болохгүй гэж заажээ.
Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг дэлхий нийтийн арга нь хатааж нунтагласан хагас цайны халбага ишийг нэг аяга усанд хийж 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт гурван удаа хэрэглэх ба эмчилгээний хугацаа долоо хоног.
Гишүүнэ нь зургадугаар сараас есдүгээр сар хүртэл ургадаг байна. Харин ургамлыг түүхдээ үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж авах хэрэгтэй аж. Ингэх дараа жил ургах боломжийг нь үлдээх юм. Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь иддэг юм байна. Навч нь органик пестицид буюу шавьж устгагч бодис болдог гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Үүний цаана Монголын аль л өнгөтэй өөдтэй болгоныг өөрсдөөр нь устгуулчихаад эх орноо харийнхны гарт атгуулах атгаг сана явж байгаа шүү. Энэ мэт хоосон мэдээ сонссон ухвар мөчид хүмүүс одоо хутга, хувингаа бариад л нөгөө муу гишүүнийг минь хуу цөлмөхөөр гарч байгаа шүү дээ!!!.
Tenegtdeg bainashd. Nodlin tsagiin hirdeer Mongol erdemten hort havdariin esreg em gargalaa gej yrij baisan sanagdana. Bolson boloogui uls torjij baihaar setguulchid ter mongol erdemtend tuslaval yasiin. Amérikchuud amar ym bolson bnashdee
Нотлогдоогүй мэдээлэл тархааснаас болж энэ ургамал устах бий вий. Энэ ургамлыг мэддэг монголчууд хавдаргүй болсон нь хаана байгаа вэ, зүгээр лайк цуглуулах төдийхөн зорилгоор дуулиан шуугиан тарааж болохгүй ээ.
Unen uu , angli ner ni yu yum bol
hmm