Еврейчүүдийн оршуулгын газрын аймшигт түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

Праг хотод байрлах Еврейчүүдийн оршуулгын газар нь  маш жижигхэн хэрнээ олон хүнийг оршуулснаараа алдартай гэнэ. Тус оршуулгын газар 1439-1787 оныг хүртэл ажиллаад хаагджээ. Учир нь багахан хэмжээний газарт 100.000 гаруй хүн оршуулсан бөгөөд 12.000 орчим чулуун хөшөө байх аж. Олон арван жилийн хугацааг өнгөрөөж газарт шингэж үгүй болсон нас барагсдын шарил дээр дахин, дахин оршуулга үйлддэг байжээ. Энэхүү оршуулгын газрын зарим хэсэгт 12 хүний шарил дээр дээрээсээ давхардсан тохиолдол ч байдаг гэнэ. Цаг хугацаа өнгөрч хөрсний хөдөлгөөн ихсэх тусам нас барагсдыг хүндэтгэж байрлуулсан чулуун хөшөө газарт суух аж.  Улмаар чулуунууд хөдөлгөөнд орж далийдаг байна. Энэ нь этгээд харагдахаас гадна хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлэх ба шөнийн цагаар бүр ч аймшигтай болж хувирах аж.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top