Лусын дагина хэрэв байдаг бол царайлаг байх боломжгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

Лусын дагина хэмээх үзэсгэлэнт амьтны тухай домог, хууч яриа олон байдаг. Түүхэнд түүнтэй таарсан гэх хүмүүсийн яриа ч цөөнгүй бий. Тухайлбал, Эртний Энэтхэгийн гар бичмэлүүд болон Аристотель, Платон, Геродот нарын бүтээлд ч лусын дагинын тухай бичсэн байх нь тааралддаг. Сонирхолтой нь, дээрх суутнууд загасан хүнийг байж боломгүй байгалийн алдаа гэж огт үзээгүйгээр үл барам, тэнгис далайн гүнд хүн дүрст, өндөр хөгжилт, соёл иргэншил байж магадгүй гэсэн санааг илэрхийлсэн байдаг. Кристофер Колумб хүртэл хөөцөлдөн тоглож буй лусын дагинасыг харсан гэж баталсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.


Тэгвэл шинжлэх ухааны үүднээс бодоод үзвэл лусын дагина нь үзэсгэлэнтэй сайхан байх боломжгүй аж. Хэрвээ үнэхээр хүн загас байдаг бол аймаар амьтан байх ёстой байх ёстой гэнэ. Усанд үстэй байх ямар ч боломжгүй. Тиймээс үсгүй, хөмсөггүй, сормуусгүй гэсэн үг. Мөн хамрын оронд аламгай л байх ёстой аж. Хуруунууд нь хүнийх шиг салаа биш, хоорондоо салстаар холбогдсон байх гэнэ. Мөн шүд нь махчин загасных шиг ба хоолоо зулгааж иддэг байх магадлалтай аж. Шинжлэх ухааны үүднээс дүгнэлт хийхэд ийнхүү төсөөлөгддөг байна. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
П. Анударь(202.126.89.165) 2024 оны 03 сарын 25

Би итгэдэг

7  |  0
gchyh(190.142.245.172) 2024 оны 03 сарын 21

gdhhgfjjnfdj

7  |  3
Мөнгөншагай(66.181.161.114) 2024 оны 03 сарын 21

Tiim yg mnii bodl baina. Huruu gar ni melhiih shig niilsn us ni usnii urgamal shg baij bolh ym, bas biy n gulgur baina herew hen negn tuuntai taarwal lusiin dagina gj bodhorgu ch bj medne?!

10  |  0
Top