Босоо хочит боол буюу ”ПОПУУДЫН ХААН”

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

Хаа сайгүй популистууд. Тэр ч поп, энэ ч поп. Монголд попууд гэж хэнийг ойлгох хийгээд хэн хэнийг нэрлэж болох тухай бүхэл бүтэн шинжлэх ухаан бий болсон. Попууд гэдэг нь популистууд. Тэднийг босоо, батаар, бетон, бенз, шүгэл, чацга, сайн ах, задгай цагаан, оймсны хүүхэд, алх, хадаас, хутга, шөвөг, дэмбэрэл, дэнзэн (нэрс нь өөрөө хоч болцон), талх, мах гэх зэргээр янз бүрээр л дууддаг юм гэнэ.

Хамгийн гол тулгамдаж буй асуудал нь тэдний тоо толгой хурдацтайгаар нэмэгдэж, хүрээгээ тэлж, улс доторх улс болон өргөжиж байгаа байдал юм. Тэд өөрийн нутаг дэвсгэр, хил хязгаартай, түүгээр ч зогсохгүй, өөрсдийгөө хамгаалдаг бэлтгэгдсэн армитай, санхүү мөнгөний бодлоготой, олон нам дамжин нутагшсан тогтолцоотой, маш ноцтой нь өөрийн гэсэн хамаарах ард түмэнтэй болж чадсан гэнэ.

Попууд анх гудамжнаас төрсөн гэж үздэг. Тэднээс өмнөх үеийн попуудыг арай өөрөөр дууддаг байсан. Партизанууд гэж. Боошиг нүдэж, улаан лооль шидэж эхэлсэн өнөө үеийн попуудын түүх бол бадрангуйн жишээ л дээ. Мандан бадарч чадсаны бэлээхэн нотолгоо нь одоо тэдний ихэнх нь төрийн ордонд заларч чадсан.

Тиймээс ч болсон уу, төрийн бүх л гэм бурууг тэдэнд тохох оролдлого, сонирхол илэрхий гаарлаа. Муу л бол хойд хар овоохой гэгчээр буруу л бол муусайн популистуудаас боллоо гэлцэх болов. Тэгвэл популист гэж яг хэнийг хэлдэг юм бэ. Манайхны нийтлэг ойлголтоор худлаа хэлдэг, хууран мэхэлдэг, ард олонд л таалагдаж байвал амандаа орсныг бурдаг улстөрчдийг л оноож нэрлээд байх шиг. Гацаадаг, шантаажилдаг, сүржигнэдэг, шатаадаг, шүүмжилдэг хүн бүрийг хэлээд байх шиг. 1930 он хүртэл “Аа, муу феодал”, 1990 он хүртэл “Аа, муу эсэргүү”,  2012 он хүртэл “Аа, муу олигарх” гэдэг байсан. Одоо “Аа, муу популист” гэдэг болж.

Популизм гэдэг нь тийм муу муухай зүйл юм уу гээд тайлбар уншлаа. Популизм (populus – ард түмэн гэсэн утгатай латин үгнээс гаралтай) хэмээх нэр томъёог анх АНУ-д XIX зууны эцсээр хэрэглэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуунаас улс төрийн хэллэгт нилээд том байр суурь эзлэх болсон аж. Үүнээс хойш “популизм” хэмээх нэр томъёог улс төрийн тэмцлийн арга гэдэг утгаар байнга хэрэглэх болсон байна. Популист гэх нэр хочийг хамгийн их зүүдэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар популизмыг тайлбарлахдаа “Америкт 1960-аад онд популист нам гэж байсан. Тэр нь юу гэсэн үг гэхээр нийт ард түмний эрх ашгийн төлөө, нийтлэг эрх ашгийг дээдэлдэг нам гэсэн үг. Түүнээс биш хүмүүст таалагдахын тулд худлаа ярьдаг, итгэл үнэмшлээр нь тоглодог ойлголтыг гэсэн үг биш. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалдаг хүнийг хэлдэг бол би популист мөн” гэж хэлжээ. Түүний яриад буй нам нь АНУ-ын  хөдөө аж ахуйн салбарт эмх замбараагүй байдал дээд цэгтээ хүрсэн цаг үед оршин байсан улс төрийн нам юм. Оросын большевик нам, А.Гитлер, А.Муссолини нарын хувьсгалыг ч популизмын сонгодог жишээ гэж үзэх нь бий. Тэд хямралаас гарах яаралтай, хамгийн хялбар арга замыг амлан, эгэл ардуудын чихний чимэг болсон баялгийг тэгш хуваарилах, язгууртны эрх ямбыг хасах, өвөрмөц онцгой хувь тавилан авчрах, нийгмийн шударга ёсыг тогтоох зэрэг алдарт уриа лоозонгоо дэвшүүлж гарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, популист хөдөлгөөн улс орнуудын түүхэн эргэлтийн үед илүүтэй идэвхждэгийг дэлхийн түүх нотолж байна. Хуучин нийгмийн үндэс суурь эвдэрч, шинэ нь хараахан нарийн тогтолцоогоо олж чадаагүй байгаа үед л популист зүтгэлтнүүд гарч ирдэг. Тэд асуудлыг хамгийн хялбар, дөхмөөр шийдэх гарцыг ард түмэнд уриалж, тэдэнд таалагдахын тулд хожим үүсэх үр дагаврыг харгалзан үзэхгүйгээр үймээн самууны арга замыг ч сонгодог. Жинхэнэ популист удирдагч “Ард түмний хүсэл зориг бол дээд хууль” гэсэн үг өгүүлбэрийг их хэрэглэдэг гэнэ. Францын улс төрийн зүтгэлтэн Алекс Москович популизм гэдэг нь чухамдаа “Дэлхий дахинаа хүмүүсийн сэтгэл дурыг байлдан дагуулагч урлаг” хэмээн тодорхойлсон байдаг. Хэрвээ популистуудад ямар нэг үзэл санаа байдаг бол тэр нь төрд үл итгэх үзэл санаа, хүнд суртал, авилгалыг шүүмжлэх зэрэгт төвлөрдөг аж.   
 
 Тэгвэл энэхүү хэв шинжээр хөөж дүгнэвэл манай улс төрийн зүтгэлтнүүдэд популист маягийн нөхдүүд нэжгээд бий бололтой. Хэв шинжийг улам тодотгоё.

 Популист улс төрчдийн дүр төрх юун түрүүнд олон түмэнд “зулгуйдаж”, зөвхөн сонсохыг хүссэн тэр зүйлийг ярьдаг. Ийм жишээ Монголын бараг л бүх улстөрчид илэрдэг. Сонсохыг хүсдэг зүйлсийг нь ярьдаг улстөрчийг хайснаас сонсохыг хүсдэггүй үнэнийг ярьдаг улстөрчийг тоолох нь илүү амар байх.

 

Удаах хэв шинж нь “Ард түмний боол, зарц” гэх жүжиглэлт. Энэ тал дээр хамгийн түрүүнд төрийн тэргүүн хийгээд С.Ганбаатарын жишээ санаанд бууж байна. С.Ганбаатар “Боол намайг өршөө” гэж лекц хүртэл уншсан тул энэ тухайд илүүг нурших нь илүүц биз. Мөн популистууд ард түмний хүү гэх имиж бүрдүүлж, эх оронч, үндсэрхэг сэтгэл зүйг ихээр ашигладаг аж. Үүний дүр Монголд хог нэгээрээ бий л дээ. Гэхдээ үндэсний эрх ашиг, эх орон гэж ярьсан бүхнийг үгүйсгэж, популистаар нь дуудах нь ч бас утгагүй.

Хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлан хямралаас гарах хялбар, хөнгөн, хурдан шуурхай арга замыг итгүүлэн ятгах нь бас популистуудад байдаг зан чанар гэнэ шүү. Энэ тал дээр Б.Жаргалсайханы жишээ яг тохирно. Тэрээр орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгохтой холбоотойгоор өөрийн гарц, хөтөлбөрийг танилцуулж, олны санааг татахыг оролдож байгаа билээ. Түүнийхээр бол орон сууцны зээлийг ард түмэндээ хүүгүйгээр 30 жилийн хугацаатай олгох боломжтой гэж мэдэгдсэн.

Энгийн боловч алдартай уриа лоозон, сүсэг бишрэлд олон түмэн автдагийг ашиглах, олон нийтийн “горьдлого, найдлага” дээр тоглох бол популистуудад байдаг хамгийн гол мөн чанар. Үүнд мэдээж Л.Гүндалай хийгээд Фортуна Н.Батбаяр нарыг жишээ татаж болно. Л.Гүндалай “Би айлын найм дахь хүүхэд. Хятадууд наймын тоог баяждаг гэдэг. Тиймд намайг сонговол Далай ламыг сонгосон мэт баяжих болно” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэлээ манай галактик есөн гаригтай, хүн таван хуруутай гэхчлэн учир холбогдлоор тайлбарлан олны нүдийг орой дээр нь гаргасан билээ.

Элит болон засаглалын эсрэг хүмүүсийн гомдол, уур бухимдлыг хандуулах зорилгоор нь популистуудыг мөн таньж болдог байна. Ард түмэн хэзээд хүч буурай талд зогсдог учраас эрх мэдэлтнүүдийн эсрэг үргэлж сөргөж буйг нь дэмждэг бичигдээгүй хууль байдаг аж. “Шатах ёстой бол шатъя” гэж хэлээд өөрийгөө шатаасан С.Эрдэнэ, Чингисийн хөшөөний өмнө хөхөө тайрна гэж мэдэгдсэн Л.Өнөрчимэг, Ч.Сайханбилэгийн аавд захиа бичсэн Г.Уянга нарын үйлдэл аргаа барсан гэж харагдахын төлөөх агуу поп санаанууд.

Попуудын хэрэглэдэг түгээмэл мэхнүүдийн нэг нь нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан чухал асуудлын шийдвэрлэгдээгүй байдлыг ашиглах юм. Монголоор бол өнөөх гацаадаг, шантаажилдаг аргыг хэлж байна. Энэ ч яахав, угаас бүх л улстөрчид байдаг хэв шинж. Эцэст нь популистуудыг ялгах хамгийн сүүлчийн таних тэмдэг нь тэд ямар нэгэн урлагийн од мэт аашилдаг гэнэ шүү. Энэ хэв шинжийг олж уншихтай зэрэгцээд, бүжиглэдэг, дуулдаг хэдэн улстөрч маань нүдэнд харагдаад, сэтгэлд төсөөлөгдөөд ирж байна. Хэн хэн гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.

Популист улстөрчид өөрийн үйлдэл, түүнээс гарах үр дагаврын талаар ерөөс боддоггүй байна. Тэдний хувьд хамгийн олон санал авах явдал л чухал. Олон түмний сэтгэл зүй тогтворгүй тул түүнд тохируулан популист улс төрч ухамсар, зорилгогүйгээр нэгээс нөгөөд үсчих нь харагддаг. Ингээд үзэхээр нэг нэгийгээ цоллож, нэр хоч өгч суудаг улстөрчид дунд маань популист биш зүтгэлтэн байна уу.

Популизм бол ард түмний л хүсэл эрмэлзэл, дуу хоолойг хөтөлбөр болгосон, ямар нэг тогтсон мөрийн хөтөлбөргүй хүчтэй бие хүн, харизм бүхий улстөрчид илүү зохидог. С.Ганбаатарыг попын хаан гэж өргөмжилдөг нь ийм учиртай.

 

Хэн нэгнийг популист, эсвэл жинхэнэ популист гэж цоллохдоо гол нь биш. Популистуудын эрин үе, эс бөгөөс хаанчлал гэж хэлж болох ийм цаг үед бид тэдний жинхэнэ нүүр царайг таньж байх ёстой.

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.229.120.161) 2017 оны 06 сарын 22

май салаавч дамдинжав аа энхболдын гуталын улавч хийхээ боль

0  |  0
цээгий(103.229.120.161) 2017 оны 06 сарын 22

маны энхболд нохой гөлөг чи битгий хүнийг харлуул чинийл захиалгаар хуцаж байгаа чи жинхэн монголыг самарсан хулгаачидийн хамсаатан 60н тэрбумын ялтан болох естой хулгаач шүү с ганбаатарыг юуч гэж хэлсэнч монголын ард түмэн бид дэмжинэ чамшиг л биш хүн

0  |  0
ЗОЧИН(202.179.27.163) 2017 оны 06 сарын 22

юу ч гэж байсан Ганбаатарыг ДЭМЖИНЭ,

0  |  0
Таны нэр(202.179.31.242) 2017 оны 06 сарын 22

оюу толгой ашиглалтанд ороод бидэнд юү өгөв гэвэл,өр өр бас дахин өр

0  |  0
Таны нэр(202.179.31.242) 2017 оны 06 сарын 22

оюу толгой ашиглалтанд ороод бидэнд юү өгөв гэвэл,өр өр бас дахин өр

0  |  0
зочин(103.212.117.179) 2017 оны 06 сарын 21

нээрээ ганбаатарыг яаж ч муулсан цаанаасаа л гэрэлтээд байна даа

0  |  0
Hehehe(202.9.40.151) 2017 оны 06 сарын 21

Tegvel populist, terrorist, corruptionist 3-s songoh bolj dee

0  |  0
12(202.21.100.210) 2017 оны 06 сарын 21

яаж муулж болно ганбаатарт саналаа өгнө

0  |  0
jargaa(202.70.37.2) 2017 оны 06 сарын 21

unen l bnashdee

0  |  0
шууд(103.229.120.143) 2017 оны 06 сарын 21

шуудхан үнэнийг хэлчихлээ бүтээсэн хийсэнээр бага хоосон амлалтаар жигүүрлэсэн гол нь хамтрагч БАГ ньтодорхойгүй ийш тийшээ холбирсон тогтворгүй хүн амжилтаар ч маруухан сул гишүүн байсан даа

0  |  0
товчхон(202.126.91.106) 2017 оны 06 сарын 21

хямралаас гарах т,огтвортой хөгжих, үндэслэлтэй санаа дэвшүүлж чадахгүй аль нэг хүний нэрийг гутаан баалах гэсэн нэг иймэрхүү д.дамдинжав мэтийн сэгнүүд их байх юм өөрсдийгөө бараг сэтгүүлч нийтлэлч гэж боддог байхдаа ккк

0  |  0
huu(66.181.179.71) 2017 оны 06 сарын 21

shine humuus fashijm uusgene huuchin humuus anhnaasaa muu ch gesen sain sanaa bii shine humuus kolonii argaar huvilsan humuus

0  |  0
todorhoi(202.9.41.1) 2017 оны 06 сарын 21

neeh muulsan bish hernee uneniig onoj todorhoilson niitlel bn

0  |  0
Unshigch(139.5.218.170) 2017 оны 06 сарын 21

Wow, sonirholtoi niitlel bn

0  |  0
Top