Тайландын хаант засаглалыг доромжилвол олон жилийн ял авна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

Тайланд улс эзэн хаан, түүний гэр бүл, хаант засаглалыг шүүмжлэхийн эсрэг хатуу хуультай. Цахим сүлжээнд ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг тус улс хорьж байна. Бичсэн постоосоо болж олон жилээр хоригдох ял сонсч буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаад олон улс шүүмжлэлтэй хандлаа.

Таалал төгссөн эзэн хааныг доромжилсон утгатай бичвэр “Фэйсбүүк”-тээ оруулсан гэж 28 жилээр хоригдох болсон эмэгтэйн ээж хүний эрхийн байгууллагуудад ханджээ. НҮБ болон хүний эрхийг дээдэлдэг улс орнууд Тайландыг энэ хуульдаа өөрчлөлт оруулахыг уриаллаа.

Тайландын армийнхан төрийн эргэлт хийсэн 2014 оноос эхлэн иргэд олноороо баригдан хоригдох болсон билээ. Мөн эзэн хаан Бумибол Адулядеж жил орчмын өмнө таалал төгсөхөд хааны араас гашуудахын оронд цахим хуудсандаа бичлээ гэж олон хүн ял авчээ. Тус улс хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг олон улсын байгууллагууд шүүмжилж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
55(103.26.193.218) 2017 оны 06 сарын 21

komunist huul irgedee het tagnadaggui

0  |  0
Top