Б.Содномдаржаа нарын хэргийг ирэх долоо хоногт хянан хэлэлцэнэ

2017 оны 06 сарын 22

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээс Б.Содномдаржаа нарт холбогдох эрүүгийн хэргийг ирэх долоо хоногт буюу 6 дугаар сарын 28-ны 9 цагт хэлэлцэнэ.

Энэ сарын 16-нд товлогдсон шүүх хурал Шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн дагуу хойшлогдсон юм.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсан билээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top