Саудын Арабын угсаа залгамжлагчийг солив

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү солигджээ. Хаан Салман бен Абдул Азиз үеэл дүүгээ байр сууринаас нь буулгаж, өөрийнхөө хүүг угсаа залгамжлах ханхүүгээр томилсон байна. Ханхүү Мохаммед бен Нэйфийн оронд угсаа залгамжлах ёстой хүмүүсийн хоёрдугаарт байсан Мохаммед бен Салманыг илүү туршлагатай гэж үзэн томилохыг Саудын Арабын хааны гэр бүлд үнэнч түшмэлүүдийн саналаар баталжээ.

Мохаммед бен Салман 31 настай гэнэ. Тэрбээр Батлан хамгаалахын сайдаар ажилладаг юм байна. Эдийн засгийн шинэчлэлийг удирдан явуулж байгаа хүн нь тэр аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ках ках(202.9.42.2) 2017 оны 06 сарын 23

Суудлын төлөөх тэмцэлдээн ширүүн өрнөсөөн.

0  |  0
Top