ХУЛХИН ДЭЭР УРГУУЛСАН ТӨМӨР ЗАМ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

Хулхин дээр цэцэг ургуулдаг худалч бол хамгийн адгийн. Тэгвэл түүнээс ч адгийн хүн байдаг аж. Ц.Элбэгдорж нэгэнтээ Женког яг тэгж хэлсэн юм. “Ямар адгийн юм бэ” гэж. Энэ хүн бол ингэж хэлүүлэхээс ч аргагүй. Учир нь тэр хулхин дээр цэцэг биш, бүр төмөр зам ургуулсан цуутай этгээд.

Бүхэл бүтэн Монголын хүн ардыг хулхидаж, хууран доромжилж, тархийг нь угааж, ирээдүйг нь гацааж, эцэст нь ичих ч үгүй Ерөнхийлөгч болохоор том мөрөөдөж байна. Өдгөө Монголын ард түмэн итгэлийн хоёр салаа зам дээр гацаад удаж байна. “Шороо болсон төмөр замд итгэх үү, шонгүй худалч Женкод итгэх үү”.

Хэрвээ Женкод итгэвэл овоолсон шороон доогуур өргөн цариг бүхий цоо шинэ төмөр зам тавигдсан гэж нүдээ хүртэл хуурах хэрэг гарна. Учир нь 280 сая ам.доллараар төмөр зам барьсан гэж мунхартал хуурсаар он удаж, одоо бүр улаан цагаандаа гарлаа.

Итгэх үг байтугай ичих нүүр алга. Цайчихсан, шийдчихсэн хулгайч гэдгээ улам нотолж байна. Төмөр зам баригдаагүй гэдэг нь барим тавим байсаар атал Х.Баттулга нэг л итгэлийн замаар монголчуудыг зүтгүүлж байна. “Хар даа, төмөр зам энэ байна” гэж овоолсон шороо зааж тохуурхаж байна. Хүн ард хоногийн хоолныхоо төлөө хөлсөө урсган зүтгэж байхад Х.Баттулга 280 сая ам.долларыг шороон доор булчихсаан гэж хээв нэг хэлж чадаж байна.

Эхний удаад 1800 км төмөр зам баригдана. Бүтнээрээ 5400 км төмөр зам баригдах байсан. Үүнээс Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд барих 267 км төмөр зам төлөвлөгөө ёсоороо бол өнөөдөр ашиглалтад орчихсон, хэзээний ашгаа өгөөд эхэлсэн байх ёстой. Даанч энэ төсөл хамгийн хулхи хүний гараар ороод, одоо хэзээ ч биелэхгүй мөрөөдөл болж замхраад байна. Шинэ төмөр зам гэх төсөл бол Х.Баттулга гэгч их гарын худалч нөхрийн монголчуудын хулхин дээр ургуулсан дур татам цэцэг байлаа.

Бүх зүйл нь эхнээсээ эцсээ хүртэл зөвхөн худал хуурмаг, ов мэх, залилангийн шинжтэй байсан нь нотлогддог. Солонгосын “Самсунг” корпорацийн нэрээр хуурамч компани байгуулахаас эхлээд бүхнийг худал хуурмагаар гүйцэлдүүлсэн. Солонгосын гэх тодотголтой “Самсунг СТ” компанид тендергүйгээр “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төслийг гүйцэтгүүлэхээр болж, улмаар 280 сая доллар салхинд хийссэн.

Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай 280 сая долларыг төрөөс авч зувчуулсан нь бага хэрэг. Үүнд зориулж гадны томоохон банкуудаас 650 сая доллар босгохоор санаархсан. Х.Баттулгад хулхидуулж хаширсан учраас тухайн үеийн Засгийн газар энэ мөнгийг нь батлаагүй юм.

 

Салбарын сайдаар ажиллаж байхдаа Х.Баттулга төмөр зам барьж, аж үйлдвэрийн парк байгуулна гэж ёстой л том ам гарсан байдаг. Гэвч начир дээрээ бардам ам, шалдан гуя гэгчийн үлгэр болоод төгссөн. Энэ хүн хэдий болтол монголчуудыг басамжлан доромжилж, хулхидан хуйхардаж, тархи толгойг нь телевизийн нэвтрүүлгээр угаах юм бэ.

Ноён Женко бол төрийн ажлыг завхруулж, төсөл бүрийг гацааж, түмний талцлыг хөөргөдөж суудаг хөөрүү Мафийн толгойлогч төдий нэгэн гэдэг нь өдрөөс өдөрт тодорч, өчигдрийн үйл хэргээр нь батлагдсаар байна.

Улсын мөнгийг шамшигдуулсан нь илт атал улсынхаа төлөө зүтгэх гэсэн хүндээ итгэсэнгүй гэж цэцэрхээд, цэц булаалдаад, мэлзээд, мэдэн будилаад нэр цэвэр үлдсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан цөөнгүй албан тушаалтан хариуцлага хүлээсэн байдаг ч ноён Женко өөрөө уснаас хуурай мултарсаар байгаа нь хачин.

Женкогийн удирдлага дор ажиллаж  байсан хүмүүс эр, эмгүй “аавын хаалгыг” татсан. Байдал эвгүйтсэн үед Бат-Эрдэнэ, Ганбат гэх хоёр хамсаатнаа “Гадаадаас битгий ирээрэй” гэж зарлигдан, ял завшуулж өмхийгөө тавихгүй хөмхий зуусан гэдэг. Тэд нь ирвэл хэрэг нь илрэх тул өөрийгөө сүйд хийчихгүйн төлөө улстөрчийн өчүүхэн оромжинд тэр бүтэж үхэх нь холгүй бүгсэн. Түүний хань хамсаатан Интерполиор эрэн сурвалжлагдаж байгаа нь бодитой баримт. Тэр Монголын бус, олон улсын гэмт хэрэгтэн.

Өөрийнхөө оронд тулгар биетэй бүсгүй хүнийг хүртэл шорон руу илгээж, өөрөө болохоор өрөөндөө түмэн хүнээр хамгаалуулан бүгж байсан хүн бол Х.Баттулга. Одоо ямар ч үнээр хамаагүй Ерөнхийлөгч болохоор санаархан зүтгэж байна.

Хэрэвзээ сонгогдчихвол халдашгүй дархан эрхтэй болно. Хууль, шүүх, прокурорын байгууллагыг гартаа атгана. Ингээд Х.Баттулга гэх мафиозын бүх хавтаст хэрэг хаагдаж, тэр өөрөө төрийн жинхэнэ дархлагдсан хулгайч болох замдаа шуударна.

Сайд байхдаа төрийн хулхин дээр төмөр зам ургуулж чадсан хүн Ерөнхийлөгч болчихвол түмний нүүрэн дээр төмөр салаавч гаргаж чадна. Ийнхүү Халтмаагийн хүүгийн нэр мандан бадарч, харин Монголын ирээдүй эх оронч дүр эсгэсэн худалч, хулгайч нэгний гараар балран доройтох нь бодит үнэн билээ.

Женко гэгч ийм л ичгүүрээ алдсан, их гарын хулхи панзчин. Түүний хулхин дээр ургуулсан цэцэг хэрвээ ургасан бол өдийд Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам тавигдчихсан, Сайншандын аж үйлдвэрийн парк баригдчихсан, сум бүрт “Шинэ сум” гэх мөрөөдөл биелчихсэн байх байлаа. 

Хэрвээ Женко жинхэнэ эх оронч мөн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төмөр замын хулгайчдад ямар хариуцлага хүлээлгэх вэ. Хоёр хөршөөсөө нууж барьсан тэр төмөр зам нь хаана байна вэ” гэж хайхгүй байх байлаа. Журмын нөхөр Ц.Элбэгдорж нь “Х.Баттулга аа, та гомдоллож, санаа алдаж суухын оронд амласан ажлаа хий л дээ” гэж гуйх, гуядах хоёрын дунд хэлэхгүй байх байлаа.

Өнөөдөр түүний тарьсан хулхи цэцэг тэнэглэл болон ургаж байна. Цэргүүдэд жоотуу бариулаад төмөр зам босгоно гэнэ. Ямар ч гээчийн коммунизм нь юм, бүү мэд. Э.Бат-Үүл хүртэл нэгэнтээ гайхан дуу алдсан нь аргагүй юм байна.

Энэ хүн ямар ч тооцоо судалгаа, мэдлэг боловсролгүйгээр хар муйхраар асуудалд ханддагийн хар гай өнөөдөр гарч байна. Зөвхөн төмөр замыг барих төслийг гардан гүйцэтгэхдээ наад захын тооцоолол, судалгаа хийгээгүй нь энэ хүний хувьд үнэхээр харалган, энэ улсын хувьд үнэхээр хайран.

Гуравхан баримт хэлье. Эхний баримт. 280 сая доллар зарцуулсан гэх нөгөө овоолсон шороо нь шиврээ борооны ая даахгүй урсаад, сэтрээд алга болчихоод байна. Уг нь төмөр замын далан гэдэг үерийн усыг ч ажрахгүй бат бөх байх ёстой биш бил үү. Хоёр дахь баримт. Шинэ төмөр зам төслөөр бол Монголын нутаг дэвсгэр дээрх төмөр зам Хятадын зүгээс тавьж буй төмөр замтай координат огтлолцож байх учиртай. Гэтэл манай төмөр зам 20 км-ээр зөрөөд зурагдчихсан байдаг. Төмөр замын цариг нь бүдүүн, нарийнаараа зөрж болдог юм гэхэд уулзах цэг нь 20 км байтугай хоёр мм ч зөрж болохгүй биш бил үү. Гурав дахь баримт. Хоёр улсын төмөр замын уулзах цэг нэг байхын зэрэгцээ уулзах цэгийн өндөр нам тохирч байх учиртай. Гэтэл манай талаас явж байгаа далан, Хятадын талаас тавьсан төмөр зам хоёрын өндөр намын зөрүү таван давхар байшинтай тэнцэж байгаа юм. Ийм харалган, хайнга, бүдүүн тоймоор асуудалд хандаж болно гэж үү.

“Би худал хэлдэггүй хүн. Тиймээс надад итгэ, намайг сонго” гэж өнөөдөр тэр сурталдаж байна. Түүнийг улстөрч ч биш, ердөө л нэг муу залилангийн гэмт хэрэгтэн хэмээн цолловол таарна.

Бултах, булзааруулах, хулхидах, хууран мэхлэх, мэдэн будилах, мэдээгүй дүр эсгэх. Энэ бол Женкогийн мэргэшил. Тэр их сургуульд сурахын оронд ийм л юманд суралцаж өдий хүрсэн нь нууц биш. 17 чингэлэг спиртээр ард олноо угжиж, хөлдсөн вакцинаар Монголын малыг хордуулж, төмөр зам барих мөнгийг нь хувьдаа завшиж хулгайлсан хүнийг өнөөдөр эх орончоор нэрлэхдээ тулаагүй. Ийм хулхи Ерөнхийлөгч Монголд хэрэггүй.

 

Б.Хурцболд

 

 

 

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
undes(103.26.193.249) 2017 оны 06 сарын 27

BOD MORIIN ZERGIIG UNSHAAD HUN SHUUMJIL OOROOR HELBEL DEED ZINDAA

0  |  0
Монгол (139.5.218.12) 2017 оны 06 сарын 23

ИЧГҮҮРГҮЙ ХУЛГАЙЧ. ӨӨР ОРОНД БАЙСАН БОЛ ШОРОНД Л БАЙХ НӨХӨР.

0  |  0
maf(75.34.164.138) 2017 оны 06 сарын 23

Jenko tsagdaa huchnii baiguulgiig erhendee bailgadag dorligjob ene 2erdeneteer holbogddog tsagdaa prokor solihgui jenkog diilehgui

0  |  0
Zochin(66.181.191.87) 2017 оны 06 сарын 23

Ebi hudalchiin ugiig itgeggui.ebi bol bodit baidliin yag esregeer ni yaridag.

0  |  0
Зочин(122.201.26.171) 2017 оны 06 сарын 23

Ямар ч боловсролгүй, бүхнийг хүчээр эсвэл мөнгөөр шийдэх зорилготой, өөрийн өмнөх булхайг нууж устгах зорилгоор Ерөнхийлөгч болох ганцхан сонирхолтой хүн байна даа.

0  |  0
Женко больёоо!!!(202.9.42.2) 2017 оны 06 сарын 23

Монгол төрийн босго өндөр баймаарсандаа. Боловсролгүй дандаа заль мэх овжин сэтгэлээр мөнгө олж гаршсан, хэдэн авгай сольж зодож дарамталдаг, үр хүүхдүүд нь хүмүүжил гэж нойл, хагаралдан бутаргагч, эвлүүлэг зохиомол юмаар бусдыг гүтгэгч, мафийн толгойлогч арай төрийн тэргүүн болж амжихгүй бха. Яагаад монголын сор болсон бүх хүн энхболдыг дэмжээд бн цаанаа учиртай шүү дээ. Энэ женко аймшгийн хүн хор найруулагч.

0  |  0
Huts(66.87.80.212) 2017 оны 06 сарын 22

Shut the *** up.Ass leacker

0  |  0
556(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

tor huviin hevshil hoer n bulaatsaldaad chanargui ajil bolohvii erdenet ovoot

0  |  0
mongo(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

erdenet ovootiin tumur zamiig ehluulehdee gol gol huulia zorchij ashig harj ehluulj

0  |  0
oedol(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

hyatad gutaliig amarhan uragdahaar hiidegiig teneg hun medne dahij hudaldaj avhuulah

0  |  0
vanga(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

hyatdiin gart orhoor chanargui bolguulj mongoliig ezleh bodlogo baij bolno

0  |  0
zochin(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

huvisaliin jenko

0  |  0
nom(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

gun uhaanch molor erdene injener hun

0  |  0
vh(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

datga bol

0  |  0
niislel(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

gun uhaanch molor erdene komunizm unen niigem gej helsen uchir n gun uhaan uneniig haruuldag

0  |  0
55(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

tsereg tsagdaa buyntai

0  |  0
yuge(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

tsereg huniig zasgiin gazriin hun shig shuugch shig deedeldeg huultai bolyo

0  |  0
nom(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

tserguudee darga shig deedel

0  |  0
nom(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

tserguudeer barlagiin ajliig hiilgeh asuudliig nuhatstai bodoj baij oruulah estoi delhiin ulsuud nomer neg horongo oruuldag salbar bolj mongolchuud sergelen baij enhiig sahiulahaa urgeljluulen demjij ulsaa ondor hogjiltei

0  |  0
Иргэн(185.66.193.41) 2017 оны 06 сарын 22

Женког сонговол Монгол улс Хойд Солонгос шиг болох байх Бүхэл бүтэн хөрсний арми интернет, ТВ-гээр Женко-г хамгаалах магтах ажил хийж байна. АН-аас Амаржаргал гарах ёстой байсан Амаржаргалыг ялсан луйврыг дахин хэрэглэх гэж байна.

0  |  0
otgon bileg(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

tserguudeer yamar turshlagtai gej tumur zam taviulah geed baigaam be tavan tolgoin aldaag davtah geed baigaamuu

0  |  0
no(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

tavan tolgoin tumur zamiin dalan boroonii usand ugaagdaj nursaniig zuragtaar gargasan baina

0  |  0
Zochin(37.228.241.227) 2017 оны 06 сарын 22

Mongnii lallariin saituud

0  |  0
Zochin(37.228.241.227) 2017 оны 06 сарын 22

Enkhbold bolon nuureschdiin bulge Battulgiin ajiliig zogsooj horong mongiin gargaj ogoogui gedgiin Ard tumen medej bga. Enkhboldiig demjeed bga garuudiig harhad dan olgiarhuudiin hol gar ur huuhed ni. Ugui bol ih genen martamhai hunii ugeer esguul neg tiimerhuu nohtuud bgaad bh yumaa. Ee chaavas gej

0  |  0
joom(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

deej

0  |  0
sonin(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

shalgaltiin komis shalgaj baij standrtaar barisaniig bataldag yum

0  |  0
irgen(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

bid uhriin baasan dotorh yalgdas gedgee haruulj ene adchilsan nam

0  |  0
иргэн(203.169.50.225) 2017 оны 06 сарын 22

шал баларсан жүжиг тоглоцгоох юм даа. энэ хүн үнэхээр идсэн, уусан, ажил унагаасан хэрэгтэн юм бол юу гэж ерөнхийлөгчид нэр дэвших эрх өгсөн юм бэ энхбаяр шиг хориглохгүй яасан юм.өнгөрсөн хойно л баахан юм бичиж, ярьцгаах юм.аль аль нь ноотой хүмүүс болчих юм хэнийг сонгох бэ.ямарч сонголтгүй болчихлоо

0  |  0
irgen(213.3.37.46) 2017 оны 06 сарын 22

Ene soliotoi bicheech, adgiin shaar, medrel muut, shar hadnii hurtsiin tasagtaa och.. sejig hurchlee.

0  |  0
зочин(150.129.143.203) 2017 оны 06 сарын 22

Ганбаатарат саналаа өгч дэмжинэ дэ сонголтоо хийсэн бга

0  |  0
зочин(150.129.143.203) 2017 оны 06 сарын 22

Ганбаатарат саналаа өгч дэмжинэ дэ сонголтоо хийсэн бга

0  |  0
зочин(202.179.27.163) 2017 оны 06 сарын 22

Эр хүний шинжгүй ӨӨДГҮЙ ЭР ЮМ ДАА, 3-УУЛАНГИЙН НЬ АДИЛХАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, МЭнхболд, ХБаттулга 2 л Ариухан улс байвал гэж, Ганбаатарыг дэмжинээ, Уг нь Баттулгыг дэмжиж байсан одоо сонголт маань өөрчлөгдсөөн,

0  |  0
ИРГЭН(202.72.245.198) 2017 оны 06 сарын 22

ЭНЭ 2 АНХНААСАА ТОХИРООД ТЭР ХҮНИЙГ ГАРГАХААР ШИЙДСЭН ЮМ БИШ ҮҮ. ТЭРНЭЭС ГАНЦ ЮМЫГ НЬ ХЭЛЭЭД Л ДУУСГАМААР ЮМ. ТЭГЭХГҮЙ ЕР НЬ ИХ НОМХОН БАЙХ ЮМ. ТЭГВЭЛ БИДНЭЭР ЮУНД ЖҮЖИГ ТОГЛУУЛНА ВЭ?

0  |  0
зочин(27.123.213.186) 2017 оны 06 сарын 22

төмөр замыг бариулах талаар төр засаг юугаар гийгүүлж тусалсан билээ дээ. Замын ажлын 90 хувь нь далан гүүр байгууламж байдгийг энэхүү захиалгаар бичигч нөхөр ойлгодог болов уу. Хөсөр хаягдсан далан угаагдах байтугай нурна шүү. Одоо ашиглаж байгаа төмөр замаар юу ч явуулахгүй, хүн ч ойртуулахгүй 3 сар болгоод үз дээ. Харин ч их бүтээн байгуулалт

0  |  0
zochin(202.179.26.190) 2017 оны 06 сарын 22

CHinii hulhin deerl urguulaagyu bol bolo yum bishuu Bitgii ataarhi Enh boldoos heden tug avch amaa hamhiulsan saitin neg tanaih bizdee Bat tulga garna Enh bold luivraar garval olon honohgui Ard tumen unagana ogtsruulna za ichihgui Enh boldin niitleliin door setgegdel bichuulehgui bgaa bizdee Tanaih ard tumnii ugnees hurtle aigaad bgaa yum bishuu

0  |  0
зочин(103.87.255.66) 2017 оны 06 сарын 22

Монголын төрд харин ч хийсэн бүтээсэн баатарлаг хүн монголчууд Х.Баттулгыг сонгосоон

0  |  0
harhun(202.21.106.108) 2017 оны 06 сарын 22

ene sait MAN -d uneheer uilchleh yumaa...2-t ter tomor zamiin mongoor chin tomor tavih dalangaa bosgoson bhad..erguuteed bh yumdaa..zarim 1 n meddeg mortloo hunii mud durlasan bh jisheetei..hiisen bol barimtiig n uzej harchih setgelgui l sugnuud bh yumdaa

0  |  0
зочин(202.179.27.163) 2017 оны 06 сарын 22

гайгүй эр хүн гэж бодож байсан харин хамгийн хөгийн новш байна даа, Эр улсууд шиг зүгээр өрсөлдөж чадахгүй новшироод ХБаттулга гуай та өөрөө тийм Ариун цагаан гартай, Шударга хүн үү, ХБаттулга та Төмөр замтай холбоотой өчнөөн тэрбумын хэргээ яах гэж байна , Одоо өөрий чинь РEЙТИНГ уг их гайгүй явж байсан одоо өнгөрсөөн мэдэв үү,

0  |  0
Дамиа(202.9.42.41) 2017 оны 06 сарын 22

Зиндаа битгий хуц!Танай сайт хэдийг авсан бас. Хөгийн ийм сайтыг битгий үзэж орж байгаарай нөхөд өө эднийх мөд хаагдана.

0  |  0
АН-д(202.9.41.202) 2017 оны 06 сарын 22

За даа энэ МАН-Ы хулгай нарын захиалга байж гэж бодъё гэтэл АН бас МАН хулгайтай адил С. ГАНББАТАР руугаа дайраад л гомдол гаргаад л бас л МАН шиг муу хогнууд юм шив дээ КӨКШӨН ЯНКИЙН ЦЭЭЦЖНИЙ ИВҮҮР КЭЛТЭЙ ЭНЭ УЮУНГЭРЛЭЭ ГЭГЧ НЭК САМГУУН ОДАА БОЛИЙТ

0  |  0
Top