Мод ба модон байшингийн давуу тал

2017 оны 06 сарын 22

Мод бол эрт дээр үе (12-13-р зууны үеэс хүн төрөлхтөн амьдрал ахуйдаа)-с хэрэглэж ирсэн барилгын материал юм. Байгаль орчны бохирдлыг юунаас ч илүү анхаарах болсон өнөө үед байшинг барихдаа материалаас нь эхлээд л бодох болсон байна.

Өнөө үед хүн төрөлхтөн эрүүл ахуйн тааламжтай нөхцөлийг хангасан цэвэр модон хийцийн байшинг илүүд сонирхох болсон. Мод бол үргэлж амьсгалж, амьдарч байдаг ба , гэр доторх чийгшилд ихэсвэл дүнз нь чийгийг шингээн авч, харин агаар хуурай үед чийг ялгаруулан хүний амьдрах таатай хэмжээнд байнга барин зохицуулж байдаг нь уг хийцийн онцлог давуу тал юм.

Улс орон бүр өөрийн онцлогт нийцүүлэн энэ технологийг сонгон нэвтрүүлж байна. Тухайлбал агаар, ус бохирдуулдаггүй, хаягдал багатай эко технологи гэж үзэн хойд Америк, Европын улс орнууд сонгосон бол далайн хүчтэй шуурга, газар хөдлөлтийн мужид оршдог Япон, Хятад, Шинэ Зеланд, Индонез зэрэг улс орнуудад газар хөдлөлтөд тэсвэртэй гэж тооцсон. Харин манай орны хувьд Канадтай цаг уурын хувьд ойролцоо эрс тэс нөхцөлтэй тул тохиромжтой гэж үзэж сонгон хэрэглэж байна.

Модон материалуудын төрөл


Энэ хүү технологи нь 200 орчим жилийн түүхэн хөгжлийн явцад шинэчлэгдэж улам боловсронгуй болж дэлхийн олон улс оронд нэвтэрсэн байна.


 

-Технологийн горимын дагуу хатаасан сайн чанарын модыг нааж боловсруулсан наамал дүнз нь байгалийн дүнзийг бодвол эдэлгээ удаан ашиглалтын явцад хагаралт цууралт өгдөггүй.

-Наамал дүнз нь угсрахад хялбар мөн суултын хугацааг хүлээх шаардлаггүйгээр онцлогтой

-Хүйтний улиралд дулаан сайн хадгалж, дулааны улиралд сэрүүхэн байдлыг хадгална.

Мод амьд организамд эерэгээр нөлөөлж байгааг японы эрдэмтэд хулган дээр туршалт хийн харуулсан байна. Доорх холбоосон дээр дарна уу. https://www.facebook.com/Shinest.Construction/videos/1977015659251458/

www.shinest.mn

Барилга, зураг төслийн “Шинэст Констракшн ХХК”

ӨНӨ МӨНХӨД ОРШИХ ҮНЭТ ЭРДЭНЭ

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zorigt(66.181.190.107) 2021 оны 11 сарын 02

Uniin sanal sonirhoj bna hiits helber sonirhii

0  |  0
Top