С.Мөнхчулуун: АН иргэдийн саналыг худалдаж авч байгаа бичлэгийг холбогдох байгууллагуудад шалгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

Сонгууль ойртохын хэрээр өрсөлдөгч талууд бие биенийгээ харлуулах үйлдэл хийж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн МАН-ын сонгуулийн штабаас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хурал зарлах болсон шалтгаан нь АН-ын сонгуулийн штабын хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой аж.

НИТХ-ын МАН бүлгийн дарга, нийслэлийн МАН-ын намын дэд дарга С.Мөнхчулуун  “Сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа 18 хоног байдаг. Энэ хугацаанд өрсөлдөгч намуудаас хууль бус сурталчилгаа хийх, сонгуулийн тухай хуулийг зөрчих асуудал хэрээс хэтэрч байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас хууль бус сурталчилгааг маш ихээр хийж байгаа юм. Сонгуулийн тухай хуулинд тараах материалд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, тайлан, намтар байна гэж заасан байдаг. Гэтэл сонгуулийн штабаараа дамжуулан хар пи ар8 мэдээ мэдээлэл сурталчилгааг хийж, мөнгө төгрөг, эд материалын зүйл тарааж байна. Энэ талын мэдээлэл бидэнд ирсэн. Иймээс сонгууль шударга явахад хүндрэлтэй болж эхэллээ. Жишээ нь: Баянзүрх дүүргийн 21-р хороонд эд зүйл, мөнгө тараахаар утсаар ярьсан бичлэг бидэнд байна. БЗД 21-р хороонд хэсгийн ахлагчаар ажилладаг Тунгалаг гэх хүн иргэд рүү иргэнийхээ үнэмлэхийг авираач, тоогоор нь мөнгө өгье гэж утсаар ярьсан бичлэг байна. Мөн БГД, ЧД-т гурил будаа тараахаар бэлдэж байгаа болон, нэг хүний иргэний үнэмлэхийг 50 мянган төгрөгөөр үнэлж, сүлжээ болгон ажиллаж байгаа мэдээллүүд маш ихээр ирж байгаа болно. АН-аас айлуудын хаалга дээр  X, гурвалжин, бөөрөнхий гэх тэмдэглэгээ тавьсан байсан. Энэ нь сонгуулийг будлиантуулах арга юм. АН хийсэн бүтээснээрээ өрсөлдөхийн оронд сонгуулийн тухай хуулийг уландаа гишгэж байгаад бид харамсаж байна. Сонгогчдодоо хандаж хэлэхэд эд зүйл, хэдэн төгрөгөөр ирээдүйн чухал сонголтоо битгий худалдаарай гэж уриалмаар байна” гэв

Батсүмбрэл: Хэрэв оффшорыг эсэргүүцэж байгаа бол эгчийгээ болон ойр тойрны хүмүүсээ оффшор компаниас татгалзуулах хэрэгтэй

МАН-ын сонгуулийн штабын ажилтан Батсүмбэрэл  "МАН-аас нэр дэвшигчийг АН хуурамч эвлүүлэг материалаар гүтгэсэн байдлаар сонгуулийн хугацааг өнгөрөөж байна. Гүжир гүтгэлгийн ажилдаа сонгуулийн ухуулагчдыг татан оролцуулж байна. Энэ ажлаа зогсоохыг АН-ын сонгуулийн штабаас шаардаж байгаа юм. Энэ бусармаг ажилд оролцохгүй байхыг АН-ын жирийн гишүүдэд уриалж байна. Шударга үнэнийг яръя гэвэл өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрийнх нь эгч нь оффшор бүсэд компанитай гэдгийг бизнес эрхлэгч гэдгийг нотолж хэд хэдэн удаа нэвтрүүлэг хийж байсан байдаг. Хэрэв оффшорыг эсэргүүцэж байгаа бол эгчийгээ болон ойр тойрны хүмүүсээ оффшор компаниас татгалзуулах нь зөв. Үүнийг бид АН-ын нэр дэвшигч болон сонгуулийн штабаас шаардаж байна.

П.Өлзийнаран: АН-ын штабыг долдугаар сарын нэгний хэргийг зохион байгуулсан хүн удирдаж байна

БГД-ийн 14-р хорооны иргэн П.Өлзийн наран “Дээрх тэмдэглэгээ нь айл бүрийн хаалга дээр байгаа. Иргэддээ хандаж хэлэхэд өглөө босоод хаалгаа шалгаад үзэх хэрэгтэй. Өнгөрсөн орон нутгийн сонгуульд БГД-т мөнгө тараах маш том дэд бүтэц ажилласан гэж үзэж байгаа. Өнөөдрийн хэрэгцээг нь ашиглаж ирээдүйг худалдаж авч байна. Иргэд маань мөнгийг нь авдаг юм аа гэхэд хүсч байгаа хүнээ сонгоорой гэж иргэн хүнийхээ хувьд хүсье. Өнөөдөр АН-ын штабыг долдугаар сарын нэгний хэргийг зохион байгуулсан хүн удирдаж байна. Энэ сонгуулийн дараагаас энэ хүн ахиад үйлдлээ давтахыг үгүйсгэхгүй” гэлээ.

 Дээрх баримтуудыг МАН зохих ёсны хуулийн байгууллагад өнөөдөр хүргэж өгөх аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buyn(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

shuudan l songuuliin bulhaig ilruulhed tus bolno

0  |  0
Иргэн(27.123.214.119) 2017 оны 06 сарын 22

Ккк... миний таньдаг хүнд манай хүнд саналаа өгөөд баталгаажуулаад ир. Бид дараа нь таныг хангалттхй урамшуулна гэж МАН-ын сонгуулийн штабын хүн хэлжээ. Тэгтэл яаж баталгаажуулах вэ гэхэд зургийг нь гар утсаараа сэм ав. Харин баригдаж болохгүй гэжээ. Энэ юу гэсэн үг вэ..??? МАН ТЭГЭЭД ЦЭВЭР ҮҮ..

0  |  0
МАН(150.129.140.228) 2017 оны 06 сарын 22

Энэ залуучуд ийм ядарсан аргаасаа салмаар юм.МАН ы штаб ч эмээ д маань 50.000 тогрог огсон л байна лээ шуу дээ. Шударга гэж байгаа бол адил бай. Омдгуй байж овдог цоорхойгоо хэлэв гэдэг шиг.

0  |  0
555(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

UURHAIN NOOTSIIG ONOJ TOOTSOOLJ CHADDAGGUI TAAJ TOOTSOOLDOG GESEN

0  |  0
зочин(66.181.176.167) 2017 оны 06 сарын 22

Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгч нь болох шив дээ.Өөрийнхөө толгойн дээр байгаа өвсийг мэдэхгүй байж...бүү донгос

0  |  0
Sergelen (202.70.46.231) 2017 оны 06 сарын 22

MAN hvmvvsiin registerin dugaarig awaad bnaa vvnig zogsoogooche uursduu iim yum hiichiheed yun bichleg yaria yariad bgan be herwee luiwaraar songuulid yalbal ter ved registeree ugsun nuhduud hen awsan hend ugsunuu heleh bolno

0  |  0
I(122.201.31.175) 2017 оны 06 сарын 22

Uursnuu sanal xudaldaj avax beltgelee xangaj baina uu MAN

0  |  0
irgen(66.181.176.234) 2017 оны 06 сарын 22

ene facebookiig xed xonog xaachij boldguimuu

0  |  0
Top