Г.Ариунбаатарт ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаагийн хошууч цол олголоо

2017 оны 06 сарын 22

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо.

Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ.

Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Г.Ариунбаатар энэхүү уралдаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан билээ.


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эбо(202.21.120.66) 2017 оны 06 сарын 22

Зөв хэлжээ.Ариунбаатар өөр орны театрт харьяалалтай шүү дээ.Цагдаад бөх,урлагийн хүмүүсийг орон тоон дээрээ авч цалинжуулдаг зуршил арилаагүй л байгаа юм байна.Цагдаагийн цол үнэгүйдэж эхлээд олон жил болсон доо.

0  |  0
зочин(66.181.190.252) 2017 оны 06 сарын 22

Цагдаагийн цолыг зориулалтаар олгоо Энхтөр даргаа. Ариунбаатар цагдаагаас угшилтай нь үнэн. Гэхдээ түүний ур чадвар бол урлагт харьяалагдана. Эдгээрийг жоохон ялгаж салгаж байгаач. Баяр хүргэж болно, гэхдээ цолыг үнэгүйдүүлэх хэрэггүй. Харин онц ноцтой гэмт хэрэг шуурхай илрүүлсэн, амь дүйсэн ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид цолны асуудал яригдах нь зүй нь хэрэг. Бодоход цол гээч юм учир начиртай баймаар юм.

0  |  0
Top