“Ид шидийн орон” төсөл амжилттай хэрэгжиж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

 “Лантуун дохио” ТББ, Ч.Ганжавхлан нарын санаачлагаар “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслөөр Баянхошууны Зүүнсалааны Зүүнбаян уулын энгэр, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд Хүүхэд хөгжлийн төв байгуулахаар сууриа тавьж, барилгын ажлаа эхлүүлсэн. Хүүхдийг гэр бүл, бие мах бодь, бэлгийн хүчирхийлэл болон бусад хэлбэрийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас бие, хүмүүжилд тохирсон зөвлөгөө өгөх, хөгжих боломжийг хангах томоохон төв байгуулахаар санаачлагч залуус идэвхтэй ажиллаж байна.

Гэр хороололд хараа хяналтгүй, хүнд хэцүү амьдралд өсч бойжиж байгаа хүүхдүүдэд тэдний очиж тоглох цогцолбор байгуулахаар ажиллаж байгаа. “Ид шидийн орон” төсөл амжилттай хэрэгжиж байгаа ажээ. Олон нийтийн зүгээс бэлэн болон бэлэн бусаар 300 сая төгрөгийн хандив цугларсан байна. Төслийн хоёр дахь барилгын цутгалтын ажлыг хийж эхэлжээ. Төслийг хэрэгжүүлэгчид ирэх есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм байна. Гэхдээ санхүүжилт нэмж шаардлагатай байгаа аж.  


Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Долоогч биш(202.9.43.52) 2017 оны 08 сарын 25

кино шиг л сэтгэх... Доргидог ч ард түмэн юм, доргиодог ч нөхөр юм. Хэдэн жилийн дараа Жавхлангаас ”том” баагаад сууж байхвий.

0  |  0
huul(122.201.31.72) 2017 оны 06 сарын 22

biye hyanaj chadahguig ashiglaj huchindeh

0  |  0
Top