Сэрэмжлүүлэг: Хятадад пластик будаа үйлдвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

Хятадад пластик будаа үйлдвэрлэж байна гэнэ. Энэ тухай гадаадын нэгэн сайтад мэдээлсэн байна. Тодруулбал, пластикаар хийсэн будаагаа хятадууд жинхэнэ будаатай хольж савладаг, эрүүл мэндэд маш хортой гэсэн байх юм. Жинхэнэ эсэхийг нь шалгахын тулд  цонхоо онгойлгож байгаад наранд шар гэнэ. Ингэснээр жинхэнэ будаа харлана шатна, хуурамч нь харин хайлна гэнэ. Үнэр нь бас өөр байдаг аж. Мөн хоёр аяга хуурамч будаа идвэл нэг гялгар уут идсэнтэй адил гэнэ. 

Манай Монгол Улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг Хятадаас импортолдог.  Пластикаар хийсэн будааг хүнс импортлогчид оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд хүнсний аюулгүй байдлын хяналтаа чангатгаж, будаа худалдан авахдаа болгоомжтой хандаарай хэмээн анхааруулах үүднээс энэхүү мэдээг нийтэлж байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (150.129.141.222) 2017 оны 06 сарын 22

МАНын бэлэг удахгүй худалдаанд гарна хил гааль дээр ямар хүмүүс байдаг билээ 60тэрбумын үр сад минь дээ

0  |  0
Зочин (202.131.245.226) 2017 оны 06 сарын 22

Пластикаар хийсэн будааг хүнс импортлогчид оруулж ирэхийг үгүйсгэхгүй гэх юм хил гаалийн хяналтаа сайжруулж, оруулж ирэхгүй л байх хэрэгтэй болов у

0  |  0
Зочин(66.181.184.177) 2017 оны 06 сарын 22

хүнсээ ч дотооддоо үйлдвэрлэчихэж чаддаггүй арчаагүй залхуу монголчууд үхвэл таарна. Дэлхийн хамгийн хортой аюултай баталгаагүй хүнс зөвхөн хятадад байдаг.

0  |  0
иргэн(182.160.0.26) 2017 оны 06 сарын 22

дандаа ингэж бичих юм, тэр будаа нь монголд орж ирж байга юм боловуу гэдэг нь л чухал байна

0  |  0
Top