“Торгоны Зам-Хархорин” соёл, урлагийн наадам болно

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

 “Их хаадын удам” соёл, урлагийн арга хэмжээ болон “Торгоны Зам-Хархорин” арга хэмжээг долдугаар сарын 17-21-нд Хархорин хотноо Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хархорин сумын ЗДТГ хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Торгоны зам ба эртний нийслэл Хархорум хот, нүүдэлчдийн түүх, зан заншил, өв соёлыг олон улсын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, нүүдэлчдийн өв соёлыг соёл урлаг, уугуул нутгийн иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан сурталчлах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулах юм байна. 

Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний хосгүй үнэт өвд бүртгэгдсэн Эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Чингис хааны алтан ургийн хаад байгуулан өнөөдрийг хүртэл үнэт чанараа хадгалан ирсэн цөөн дурсгалын нэг болох Эрдэнэ-Зуу хийдийн үнэт өвийг урлаг, соёл, уламжлалт зан үйлийн өв соёлоор уламжлуулан сурталчилж жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Уг арга хэмжээний хүрээнд Торгоны зам-Хархорум хот, түүх өв соёлын Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал болон гадна, дотнын зочдод Монголын түүх, урлаг, соёл, ахуй амьдралыг таниулан сурталчилсан хөтөлбөрүүд багтжээ. 

Н.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.152) 2017 оны 06 сарын 22

archilal hogjson 20 garui jiliin hugtsaand ih mongol ulsiin niislel hor horing homjuuleh bolomj ih bailaa shuu dee daanch idej uuhaa urtal bolgoson etgeeduud yuch hiisen guu odoo owor hangai har horind shuljuulj hogjuuleh heregtei hentii har horin hoyor chingis bolon owog deedsiin nutag bolgo

0  |  0
Top