Хятадын бизнесмэн “Онгоц зөөгч” худалдаж авахыг хүслээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

Англид амьдардаг хятадын бизнесмэн Лин Зен Бан дуудлага худалдаанд тавигдсан сөнөөгч онгоц тээвэрлэгч “Inivisible” хөлөг онгоцыг худалдаж авахыг хүсчээ. 1977 онд үйлдвэрлэгдсэн уг хөлөг онгоц 1982 онд Их Британи Аргентиний хооронд болсон Фолклендийн төлөөх дайнд оролцож, үүнээс хойш Персийн булан, Югославт ашиглагдсаныхаа дараа 2005 онд зэвсэглэлээс хасагдсан юм байна. Лондонд анх тогоочоор ажиллахаар ирээд, хэсэг хугацааны дараа Бирмингемд өөрийн ресторанаа нээсэн Лин Зен Бан одоо Wing Wah нэртэй хятад рестораны сүлжээг эхнэрийн хамт эзэмшдэг аж. Хятадын Жухай хотын хурлын гишүүн тэрбээр хэрвээ дуудлага худалдаанд ялах юм бол онгоцыг  Жухай хотын боомтод байрлуулж, олон улсын сургууль байгуулах бодолтой байгаа гэнэ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.117) 2017 оны 06 сарын 22

Хаха. Онгоц зөөгч ... Монгол хэлэнд шинэ нэр томъёо гарч ирлээ. Сэтгүүлчид баяр хүрнэе.

0  |  0
Top